Д.Амарбаясгалан: Эдийн засаг дахь төрийн оролцоог багасгана

Д.Амарбаясгалан: Эдийн засаг дахь төрийн оролцоог багасгана

Д.Амарбаясгалан: Эдийн засаг дахь төрийн оролцоог багасгана

УИХ-ын намрын чуулганы нээлтэд 100 гишүүн ирснээр ирц 79.4 хувьд хүрч, нээлтээ хийж байна.

Намрын чуулганы нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайд нар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүд,  Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, нийслэлийн Засаг дарга тэргүүтэй албаны хүмүүс оролцож байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганыг нээлтэд үг хэлэх үеэрээ “УИХ-ын анхдугаар чуулганаар бид Засгийн газрыг байгуулсан бол ээлжит бус чуулганаар 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 2024 оны төсвийн тодотгол зэрэг хэд, хэдэн чухал төслүүдийг хэлэлцсэн.

Энэ удаагийн намрын чуулганаар бид эдийн засгийн тогтвортой хангах,  хөрөнгө оруулалтын орчныг илүү боловсронгуй болгож, гадаадын хөрөнгө оруулалтын нэмэгдүүлж, нэг салбараас хамааралтай эдийн засгийн суурийг өргөжүүлж сонголонгоруулах, додоодын бизнес эрхлэгчдийг дэмжих,  эдийн засг дахь төрийн оролцоог багасгах хууль эрх зүйн шинэчлэлийг хийх шаардлага байна.

Учир нь манай улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн нөхцөл байдалд эерэг өөрчлөлт гарч, олон улсын Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B+ түвшинд болгон ахиуллаа. Бүс нутгийн орнуудтай харьцуулахад Монгол Улсын эдийн засгийн өсөлт илүү байж, бидний хийсэн ажил ийнхүү зээлжих зэрэглэлд нөлөөлж, орлогоо төрөлжүүлэх боломжийг нээж өглөө.

Хамтарсан Засгийн газраас өргөн мэдүүлсэн  2025 оны төсвийн тухай хуулийн төсөл нь улс орны хөгжлийг шинэ шатанд гаргах, их бүтээн байгуулалтын эхлэлийг тавьж, нэг хүнд ногдох ДНБ -ийг 10 мянган ам.долларт хүргэж, дунд хугацааны зорилтыг биелүүлэхэд чиглэж байна.

Намрын чуулганаар хэлэлцэх Монгол Улсын 2025 оны төсвийн хууль болон  дагалдах хууль тогтоомжууд нь Монгол Улсын ирэх дөрвөн жлиийн хөгжлийн ерөнхий хандлага эдийн засгийн өсөлтийг илүү тодорхойлох тул УИХ -ын зүгээс Засгийн газраас авч хэргжүүлэх мега төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын бодит хүрэх үр дүнг нарийвлан судалж, өмнөх алдаа сургамжаа эргэн санаж, ирээдүйд үүсч болох эрсдэлийг урьдчилан тооцох шаардлагатай байна” гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-10-01 66.181.166.196

Эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлнэ гэнэ үү, МАН ч угаасаа тэгж л байгаа биз дээ

Avatar

ЗОЧИН 2024-10-01 202.21.126.30

хүүе нөгөө Жэнко сууж байна шүү, ямар их тэвчээртэй хүн бэ.

Avatar

Нэргүй 2024-10-01 202.21.114.170

Нүүрсний хулгайч бүх хорыг найруулсан авилгач УИХ-ын дарга болцон гэгээрээд сууж байхыг хардаг азгүй хүмүүс шүү бид нээрээ

Avatar

Нэргүй 2024-10-01 202.55.188.116

чулуунзагд гээд нэг хулгайчаар юмаа хийлгэдэг дэ

Avatar

Нэргүй 2024-10-01 202.126.91.226

Ярьдагынхаа яг эсрэгээр хийдэг хүмүүс дээ

Avatar

Худалч 2024-10-01 59.153.115.57

Хэлж буй үг үйлдэл чинь зөрөад бна. Хувийн компани, хувийн өмчид хууль бусаар халдаж байж яаж ийм лоозон хэлж чадаж байнаа. Далан худалч

Avatar

Нэргүй 2024-10-01 103.168.34.24

… эдийн засг дахь төрийн оролцоог багасгах хууль эрх зүйн шинэчлэлийг хийх шаардлага байна… Төр чинь улам томроод төрийн өмчит нэртэй компаниуд чинь томроод байгаа ш дээ хөө

Avatar

Зочин 2024-10-01 202.126.90.143

Эдийн засаг, ер нь бүх л юманд төрийн оролцоо улам л ихсээд байгаа, ингэж худлаа ярих хэрэг байдаг л юм байх даа, хүүхэд хуурч байгаа юм шиг сайхан ш*** юм аа

Avatar

Түмэнгийн Батбаяр 2024-10-01 202.9.40.38

УИХ – даргад амжилт хүсэн ерөөе. Залуу хүний эрч хүчээр орчин цагын өнгө аяс, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагт нийцүүлэн ажиллах ерөөл дэвшүүлэе. УИХ – 126 гишүүдээ удирдан чиглүүлэж улс эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж итгэж байна.

Avatar

Нэргүй 2024-10-01 202.55.188.34

chamaig tanih bhaa tsaadah chn. urd yumuu haana medegdehgui nuutsaar heden jil beltgegdsen neleed heden hun ene tors garchaad bnaa. irged medeh l bh

Avatar

444 2024-10-01 43.228.129.131

Хуралд оролцож байгаа гишүүдийн ирцийг нээлттэй тавих хэрэгтэй. Яагаад гэвэл Ард түмнээ төлөөлж суугаа биз дээ. Улс орны эдийн засаг бүх асуудпыг шийдэх учраас хариуцлагатай байх ёстой гэж иргэн миний бие үзэж байна.

Avatar

сонгогч 2024-10-01 66.181.177.191

Ирц 79,4 ????????????????? 126 гишүүнээс 100 нь ажилдаа ирсэн байна 26 нь хаачив? Хурлын нээлтэндээ ирж чадахгүй бол юу хийх гэж УИХ руу үхэн хатан зүтгэсэн байх уу????????????? Бас арай л байна уу? Юу ч хэлэх вэ дээ. 5 хонохгүй тараа таниулж байх шив, хуралдаа ирээгүй гишүүдийг нэртэй устай нь зарлаж, эргүүлэн татдаг болох хэрэгтэй байна.

Avatar

Нэргүй 2024-10-01 202.55.188.37

tanai meg tagnuulduulaad bdg gar odoo choloot ediin zasag gj bhgu. toriin zohitsuulalttai ediin zasag gj bga shu gj yariad bhd duugarj bga hun bgaguim duugarval aluulah gd bdg bsiimuu daranguilal zoduur nuduurees aigaas

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж