"Тесла" өвчтэй ажилтнуудын гэр лүү хүн явуулж шалгадаг

"Тесла" өвчтэй ажилтнуудын гэр лүү хүн явуулж шалгадаг

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
"Тесла" өвчтэй ажилтнуудын гэр лүү хүн явуулж шалгадаг

"Тесла" компанийн Герман дахь үйлдвэр өвдсөн ажилтнуудынхаа гэр лүү менежерүүдийг явуулж шалгадаг аж. Энэ шалгалт нь заримдаа бүтэлгүйтэж дуусах нь бий. Тухайлбал, зарим ажилтан гэр лүүгээ оруулахгүй хаалгаа тас хийтэл хаах, цагдаа дуудна гэж сүрдүүлэх зэргээр хариу үйлдэл үзүүлдэг. Орон нутгийн хэвлэлээр энэ мэдээлэл гарсны дараа Герман дахь үйлдвэрийн захирал Андре Тиери шийдвэрээ хамгаалсан мэдэгдэл хийжээ. Ажилчдын гэрт очих нь тийм ер бусын зүйл биш гэж тэр хэлэв.

"Компанийн удирдлагууд ажилтнуудад ёс зүйтэй байдлыг уриалахыг хүсч байна. Ажилтнууд өвдөж, чөлөө авах нь ажлын нөхцөл муу байгааг илэрхийлэхгүй. Ажлын бүх өдөр, бүх ээлжинд хөдөлмөрийн нөхцөл ижил байдаг. Тэдний энэ үйлдэл Германы нийгмийн тогтолцоог ямар нэг хэлбэрээр ашиглаж буйг илэрхийлнэ" гэж Андре Тиери хэлжээ.

Германы хуулиар ажилтан өвдсөн тохиолдолд цалингаа бүтэн авдаг. Гэхдээ энэ нь жилд зургаан долоо хоног хүртэлх хугацаагаар хязгаарлагдана. Дараа нь эрүүл мэндийн даатгалын байгууллагууд тэтгэмжийг нь төлдөг. Тиймээс "Тесла"-ийн ажилтнууд үүнийг урвуулан ашиглаж байна гэж үзжээ.

Ажилтнууд өвчтэй гэж чөлөө авах нь Баасан гаригт ялангуяа элбэг байдаг талаар "Тесла"-ийн удирдлагууд өмнө нь мэдэгдэж байсан удаатай. Тодруулбал, 12 мянга орчим ажилтантай Герман дахь үйлдвэрийн ажилчид өвчний улмаас чөлөө авах нь наймдугаар сард 17 хувиар өсчээ. Энэ нь Элон Маскийн анхаарлыг татсан учир "Х" хаягаараа үүнийг шалгаж үзнэ гэж мэдэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 139.5.216.31

zuv shdee mongold uvchtei geed hicheelee tasalj bgaa outnuud duuren ajilchid ch zunduu

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 103.111.68.3

байгаа штээ монголд өвчтэй сэтгэцийн асуудалтай маш олон хүн бий явуулж шалгуул осоржамаа юмжирдулам гээ л

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.184.101

гэр лүү гэнэ үү? лүү гэсэн тийн ялгал Монгол хэлэнд байхгүй шүү. Сэтгүүлч өөрийгөө боловсруул!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж