"Бид хогийн саванд амьдардаг, гарах гарц нь эдийн засаг, хувийн хэвшил юм"

"Бид хогийн саванд амьдардаг, гарах гарц нь эдийн засаг, хувийн хэвшил юм"

"Бид хогийн саванд амьдардаг, гарах гарц нь эдийн засаг, хувийн хэвшил юм"

Монгол Улсын Их Хурлын гишүүн, “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяртай ярилцлаа.


-“Үндэсний эвсэл” ямар итгэл үнэмшил, зорилготой орон нутгийн сонгуульд оролцож байна вэ?

Нийслэл хотын хөгжлийн асуудал хөндөгдөх энэ ярилцлагынхаа эхэнд нэг зүйлийг тодотгож хэлье. Би улс төрийн шинжлэх ухааны мэргэжил эзэмшсэн улс төрийн албан тушаалтан учраас хотын бодлого төлөвлөлттэй холбоотой мэргэжлийн инженер, техникийн хүмүүс хариулах асуудлуудыг мэддэг юм шиг ярьж чадахгүй, боломжгүй гэдгээ хэлье.

Өнгөрсөн хугацаанд хотын асуудалд мэргэжлийн хүний үгийг хойш тавьж улс төрийн баримжаатай, их мэдэгч, популистууд ажиллах нэртэй наадсаны горд бид бүгд хот хэмээх хогийн саванд амьдардаг болсон. Харин улс төр ба удирдахуйн хүрээнд ямар бодлого, зарчим барьж ажиллахаа товчхон яръя.

“Үндэсний Эвсэл”-ийн эдийн засаг, нийгмийн үзэл баримтлал нь төвөөс баруун чигт бөгөөд энэ нь эдийн засаг дахь төрийн оролцоог эдийн засгийн аюулгүй байдлыг хангах хүрээнд л зохист оролцоог хүлээн зөвшөөрч улмаар хүчтэй иргэд, хувийн хэвшил төвтэй эдийн засгийг дэмжих явдал юм. Төр бол нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор зохицуулах л үүрэгтэй.

Гэтэл эсэргээрээ бидний төр дэндүү том, хэтийдсэн бөгөөд хяналтгүй эрх мэдэлтэй. Иргэд, хувийн хэвшил нь санхүүгийн мөлжлөг, боолчлолын тогтолцоонд орсон.

Хамгийн харамсалтай нь төр нь томоо дагаад томоор сэтгэх чадамжгүй. Төрийн том тогтолцоогоо дагаад хотын захиргаа мөн л том бөгөөд томоор сэтгэдэггүй. Асуудалд хандаж, сэтгэж, шийдэж байгаа нь 20-р зуундаа гацчихсан. Дэлхийн хөгжлийн түвшин, технологи, иноваци, хиймэл оюун ухааны хөгжлөө дагаад ирээдүйг тооцоолж SMART CITY буюу шинжлэх ухаанч, ухаалаг хот төлөвлөлт хэрэгжээд эхэлсэн.

Н.Номтойбаяр: Өнөөгийн Нийслэлийн захиргаа аж ахуйн асуудлынхаа цар хүрээнд 20-р зуундаа бүдчин мөлхдөг болохоос хотын хөгжлийн асуудлыг макро эдийн засгийн бодлоготой уялдуулж өргөн цар хүрээнд хардаггүй

Эцсийн дүндээ мөнгө, зах зээл, ажлын байр хаана байна, тэнд амьдрал цэцэглэдэг. Тэрнээс ажлын байр бий болгохоос бусдыг нь бонд гаргах, гадаадаас зээл авч бүтээн байгуулалтыг түрүүлж хийчхээд энд ирж амьдар гэвэл орлогогүй, ажилгүй иргэд наад захын босго давахгүй. Үүний тод жишээ 30 жил яригдаж байгаа Хархорин хот, эхэлсэн даруйдаа л балгас болсон Майдар хот. Одоо Зуунмод хот гэж мөн өмнөх алдаагаа давтаад ярьж байна. Тэгэхэээр эдийн засаг, хувийн хэвшил, ажлын байр, амьдралын баталгаа нь хангагдах нөхцөл бүрдэж байж нийгмийн бүтээн байгуулалт хүрээлэн буй орчин бий болох ёстой.

Нийслэлийн захиргаа, нийслэлийн өмчит гэсэн албан газрууд, түүнд ажиллагсад тоо томшгүй. Тогтмол өсдөг том зардалтай. Хотын захиргаа томрохын хэрээр асуудлууд нь шийдлээ ололгүй улам л томроод жижигхэн аж ахуйн асуудлууд үндэсний хэмжээний гамшиг болтолоо хөгжин, томроод байдаг.

Оновчтой шийдэл бол зарим бизнесийн баримжаатай чиглэлийг хувьчлах, чадахгүй мэдэхгүй ажил үүргээ чаддагаар нь хөлсөлж хийлгэх хэрэгтэй.

Жишээлбэл, жилд утаа униар, өмхий үнэр болдог . Бид энэ их хог хаягдлын 6 орчим хувийг дахин боловсруулж ашиглаж байгаа байдал нь барууны орнуудтай харьцуулахад 14 дахин бага байна. Барууны хөгжилтэй орнуудад хог гэсэн ойлголт байхгүй. Хогийг дахин боловсруулахаас гадна, гүн боловсруулалт хийж дизель түлш гарган авч байна. Тэдэнд хог бол мөнгө. Гэтэл бид хогийг хог гэж хардаг сэтгэлгээнээсээ салаагүй л байна. Энэ бүгдийг өөрчлөх цаг нь болсон.

-“Үндэсний эвсэл” байгуулагдаад удаагүй ч УИХ-ын 2024 оны сонгуулиар төлөөллөө парламентад илгээсэн. Төр, засгийн шийдвэрийг нийслэлийн иргэдэд ээлтэй болгохын тулд ямар алхам хийх вэ?

-“Үндэсний Эвсэл”-ээс УИХ-д сонгогдсон гишүүд хотын бодлого, төлөвлөлт, төсөвт ажлын чиглэлд хяналт тавьж, хариуцлагатай ажиллана. Гагцхүү “Үндэсний Эвсэл”-ээс нийслэл, дүүрэгт нэр дэвшигчдийг дэмжин сонгож, бидэнд УИХ болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүрээнд холбоос ажлын уялдааг бий болгох боломжийг олгохыг хүсэж байна.

-Танай нэр дэвшигчдийг багаар нь сонговол Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдвэрлэх үү. “Үндэсний Эвсэл” иргэдийн дуу хоолой болж чадах уу?

. Харин “Үндэсний Эвсэл”-ийн нэр дэвшигчдэд иргэдийн дуу хоолой болж, иргэдээс үүрэг даалгавар авч, асуудлыг шийдэхийн тулд мэргэжлийн байгууллагаас заавар чиглэл авч ажиллах сахилга бат, эрмэлзлэл дүүрэн байна.

“Үндэсний эвсэл” хотын бодлого, төлөвлөлтийн хүрээнд чадамж хүрэхгүйгээ хүлээн зөвшөөрч, үүнийгээ нөхөх зорилгоор ХБНГУ-ын хот төлөвлөлтийн мэргэшсэн “Drees und Sommer” компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.

-“Үндэсний Эвсэл”-ийн уриа их содон байна. “Хотоо хулгайгаас, бохирдлоос, үнийн өсөлтөөс, цаг алдалтаас аваръя” гэсэн уриагаа бодит ажил болгон хэрэгжүүлэхэд амаргүй байх болов уу?

-Бид   улс төрийн үзэл баримтлалаа удирдлага болгон “ИРГЭН БАЯН БОЛ ХОТ БАЯН” бодлогоор “ХОТОО ХУЛГАЙГААС, БОХИРДЛООС, ҮНИЙН ӨСӨЛТӨӨС, ЦАГ АЛДАЛТААС АВАРЪЯ” гэсэн уриатайгаар бодит шийдэл, гарц гаргалгаатайгаар багаараа оролцож байна.

Хулгай! Хот бол хулгайн үүр. Зангиа зүүсэн зохион байгуулалттай хулгайчдын бүлэглэл. Шулуухан хэлэхэд бид тэдэнтэй нэгийгээ үзнэ. Ногоон автобус бол зүгээр л хулгайн боть номынх нь нэг л хуудас. Дээрээс нь улс төрчдийн нэр хүнд, попролт хөөсөн элдэв төсөл хөтөлбөр дагасан үр дүнгүй, үрж тарааж наадсан болгонд хариуцлага нэхнэ гэж төлөвлөж судалгаа хийж байна.

Бохирдол! Энэ бол ойлгомжтой асуудал. Агаар, хөрс, ус, тоосжилт. Бид хогийн саванд амьдармааргүй байна.

Үнийн өсөлт! Улаанбаатарт амьдрахад маш үнэтэй. Макро эдийн засгийн болон мөнгөний бодлогын түвшинд цогцоор нь харж, өртөг бууруулах, мөнгөний ханшийг чангалах, иргэдэд дийлэнх орлого болсон цалин, тэтгэврийн худалдан авах чадамжийг дээшлүүлэх.

Цаг алдалт! Нийгмийн үйлчилгээний хүртээмж муу. Толгойн өвчин болсон түгжрэлээс үүдэлтэй үргүй цаг өнгөрч байна. Энэ бол хэмжиж үл барах хохирол.

Эцэст нь “Үндэсний эвсэл” хотын хөгжилд эерэг өөрчлөлт авчрахын төлөө ажиллана. Ажиллах боломжийг бий болгох эсэхийг Та шийднэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 14 минутын өмнө 202.9.46.131

хүн тэнэгтэж болно тэхдээ бид арай хогийн саванд амьдраагүй байхаа эд хөрнгө эрх мэдэл ихдэхээр ийм болдог ажээ

Avatar

И 15 минутын өмнө 103.168.34.156

Чам мэтийн үе удмын хулгайч нар иргэдээ хогийн саванд амьдруулж байгааг гадаад дотоод гүй мэднэ. Хол очиж х**.

Avatar

Нэргүй 26 минутын өмнө 66.181.182.224

чиний хувийн хэвшлийг чатгөр аваасай. муу худалч хулгайч аоуурчин н**ш.

Avatar

Үнэн шүү 36 минутын өмнө 157.15.7.113

Улаанбаатар гэж хогийн сав ш дээ, үнэнийг л хэлж, эмзэглэх хэрэггүй. Одоо хог Улаанбаатар хотоос хальж, хөдөө нутгийг ч бохирдуулж байна. Хаана ч очсон гялгар уут, пепсиний сав, нйолын цаас…бөөлжис хүрмээр, хайран сайхан Монгол орон минь

Avatar

Нэргүй 55 минутын өмнө 202.9.40.99

ХОГИЙН САВ БОЛЖЭЭ ГЭДГИЙГ ДӨНГӨЖ САЯ Л, СОНГУУЛИЙН ӨМНӨ Л МЭДЭЖ АНЗААРЧ БАЙГАА ЮМ УУ???????????

Avatar

Түмэнгийн Батбаяр 2 цагийн өмнө 202.9.40.38

Тал дүүрэн нутагтай билээ…. Таван хошуу малтай билээ… Бид дайн дажингүй, эрх чөлөөтэй Монгол эх орондоо амьдарч байгаа шүү залуу гишүүн минь.. Эх ороноо ард түмэнээ ингэж хэлж болохгүй.. Хүний эрхийг дээдлэн хувийн өмчинд хүндэтгэлтэй хандан дэмжсэн улс тул танай гэр бүл ч хувийн секторт бүтээн байгуулж хөдөлмөрлөж өмчтэй, өнгөтэй өөдтэй явж байгаа.. Хийсэн бүтээсэн бүхнийг тань ч бид хүлээн зөвшөөрч хүндэтгэж байгаа.. Харин эх орондоо амьдарч буй ард түмэн чинь хогын саванд амьдраагүй шүү..

Avatar

И 12 минутын өмнө 103.168.34.156

Монголын хамаг өөдтэй ордуудын лицензийг энэний эцэг мэдээлэлд ойр байснаараа хулгайлж авч баяжсан. Үхсний хөдөлмөрч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж