Нүүрсний хэргээр УИХ гишүүн, гишүүн асан 5 хүнийг шалгаж байна

Нүүрсний хэргээр УИХ гишүүн, гишүүн асан 5 хүнийг шалгаж байна

Нүүрсний хэргээр УИХ гишүүн, гишүүн асан 5 хүнийг шалгаж байна

Нийслэлийн прокурорын газраас сүүлийн хоёр жилийн хугацаанд нүүрсний гэх хэргээр 91 хүнийг шүүхэд шилжүүлж, хуулийн дагуу шийдвэрлүүлжээ. Прокуророос яллах дүгнэлт үйлдсэн нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах хууль бус үйл ажиллагаатай холбоотой 16 хэргийг шүүхээс хянан хэлэлцээд Эрүүгийн хуульд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, өгөх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хорих, торгох, нийтийн албанд томилогдох эрхийг хасах зэрэг ял шийтгэлийг оногдуулсан байна.

Одоо Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгээс 12 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд УИХ гишүүн, гишүүн асан тав, яам, агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газар, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан зэрэг 43 албан тушаалтан яллагдагчаар татагдан шалгагдаж байна гэдгийг прокурорын байгууллагаас мэдээллээ.

Нүүрсний гэх тодотголтой 40 их наядын хэрэг хийсэн эзэн ч үгүй болсон. Анх энэ хэргээр 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал 2024 оны нэгдүгээр сард 15 хоног үргэлжилж шийдвэрээ гаргасан.

Гэвч шүүгдэгч болон өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хоёр өдөр /2024.09.12/ хаалттайгаар хэлэлцэж шийдвэр гаргасан юм. Зарим хүний шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өөрчлөх, дахин шүүхээр шийдвэрлүүлэх, бусад шүүгдэгчдийн ялыг хэвээр үлдээсэн.

Ингэхдээ шүүх байгууллагаас хэрэгт нүүрстэй холбоотой хэргийн үйл баримт авагдаагүй, энэ талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг явагдаагүй болохыг онцолсон юм.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Т.Аюурсайханы нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасч, 2 жил 6 сар хорихоор болсон бол шүүгдэгч Б.Ганхуягийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасч, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 3 жил 9 сар хорих шийдвэрийг гаргасан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол 2024-10-01 66.181.177.55

Монгол улс дээр дооргүй бүгд худалч хулгайч авилагчид болсон.уг үндэсээр нь өөрчилөхгүй бол удахгүй улс орон минь сүйрэх бизээ

Avatar

зочин 2024-10-01 66.181.181.46

Ж.Мөнхбат гэж нүүрсний хулгайч аймаар хаалттай сугарч ял завшиж байна даа.Зальтай хулгайч юмаа.Ардын Намын дарга нараа аргалж .хуулийнхан ч бас аргалуулж даам хүн юмаа

Avatar

Нэргүй 2024-10-01 202.9.40.126

Хөгиин ял хэнч авилгал хулгаа хиииж иим баян болох юм бол 2 хон жил юу юмдэээ малын хулгаагаас доор ялтай юмууу

Avatar

Зочин 2024-10-01 192.82.66.27

Прокурор дээр ирээд л гацчихаад байдаг юм болов уу? гэж хардаад байна.

Avatar

Нэргүй 2024-10-01 203.98.77.237

Нийгмийн тогтолцоо буруу учраас хүмүүс хэлмэгдэх өшөө авалт явагдах маш эрсдэлтэй байгаа Шүүх хараат бус АТГ ын хяналт олон нийтийн байх Прокурор улс төрийн бус томилгоо нь ард иргэдээс байх гээд олон олон юм өөрчилж байж шудрага тогтолцоо бий болно

Avatar

Нэргүй 2024-10-01 66.181.180.221

АТГ хүний нэр төр гутааж зарласан 17 хүнээсээ гэмгүй хүмүүсийн нэрийг зарлаач.

Avatar

zochin 2024-10-01 37.248.246.26

Svvliin heden jil ene muu sain uls turchdiig huihalj bgaa shvv prokuroruud, hedvvlee demjih heregtei

Avatar

Зочин 2024-10-01 66.181.189.229

Манай прокурор гэж авлигачин авлигад авах мөнгөө өсгөх гээд л сунжруулаад л бгаа дөөө

Avatar

Нэргүй 2024-10-01 202.126.90.200

яагаад насаар нь хорихгүй байгаа юм бэ

Avatar

Нэргүй 2024-10-01 59.153.114.165

Бүртгэлгүй хулгайгаар гаргасан хэдэн арван их наядын нүүрсний бүртгэл бол Хятадын талын том хөзөр болж манай улс төрчдыг дарамтлан барьцаалж алсдаа улсаа сүйрүүлэх магдлал өндөөр болсон шүү

Avatar

xksskk 2024-10-01 202.126.89.131

адгийн манж х***а хулгайтй эв нэгдэл ярихгүй бг шүү хулгай шоронд бдаг бг шүү.

Avatar

Amjilt 2024-10-01 202.126.89.176

Tsag hugatsani asudal, huulin daguu shiidegdej bgan bn l gej harhaar bndaa… amjilt husyee

Avatar

Зочин 2024-10-01 64.119.29.46

Энэ хэрэг бол маш их томчууд оролцсон шүү ял авсан 2 хүн бараг зунаас ялын 50 хувь эдлээд сулагдах тийшээ орлоо шүү дээ ингэж ард түмний хөрөнгөөр тоглосон идсэн хүмүүсийг ингээд явуулаад болох уу шүүх цагдаа үнэхээр муу бна шүү дээ засаг төр солигдож бхйж хяналттай болж байж гайгүй болох байх түүнээс ыиш ингээд л яваад бна даа арай юмаа

Avatar

Нэргүй 2024-10-01 59.153.113.155

……хогийн савнаас төрсөн ТЭРБУМТАН гэх гээд байна уу…яаж идэж зусалж төрөөсөө илүү хөрөнгтэй болчихоод илүү+билүү долоогоод бнаа…

Avatar

Нэргүй 2024-10-01 74.15.95.126

ners n?

Avatar

Нэргүй 2024-10-01 74.15.95.126

Ийм нэр усгүй xоосон сурталчилгаа бүү гаргаж бай ард түмэн ойлгодог болсон, улам буxимдана!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж