Намрын чуулган нээж, намын бүлгүүд хуралдана

Намрын чуулган нээж, намын бүлгүүд хуралдана

Намрын чуулган нээж, намын бүлгүүд хуралдана

УИХ-ын намрын чуулган өнөөдөр /2024.10.01/-нд 10 цагт хуралдана. Энэ удаагийн намрын чуулганаар  2025 оны улсын төсөв, засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг олон чухал хуулиудыг хэлэлцэн батлах юм. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намрын чуулганы талаар “Бидний хувьд “Гурван төгөлдөршил”-ийн бодлого хэрэгжүүлэхээр стратеги боловсруулж байна. Нэгдүгээрт, хууль эрх зүйн орчин нь 21 дүгээр зууны философийг агуулсан байх. Хоёрдугаарт, хуулийн цаг хугацааны хоцрогдлыг арилгахаас гадна цаашдаа ч арилгадаг механмзмыг бүрдүүлнэ. Гуравдугаарт, хууль эрх зүйн орчинд байгаа хүнд суртал, авлигал, тэгш бус байдлыг бий болгож байгаа зүйлсийг таслан зогсоох арга хэмжээ авах нь зүйтэй.

Нэг ёсондоо ес дэх удаагийн парламент хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг бий болгох замаар хүнд сурталтай, авлигатай, тэгш бус байдлыг бий болгож байгаа учир шалтгаануудтай тэмцэнэ. Тиймээс энэ удаагийн намрын ээлжит чуулган Монгол Улсын түүхэнд чухал үүрэгтэй чуулган болно гэж үзэж байна. “Шинэ үеийн парламент 2.0 “-ийг албан ёсоор эхлүүлж байна” гэж мэдэгдсэн юм.

Анх удаа срнгуулийн холимог тогтолцооны үр дүнд өнөөдрийн 126 гишүүний 53.9 хувийг МАН, 33.3 хувийг Ардчилсан нам, 6.3 хувийг ХҮН нам, Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон нам тус бүр 3.1 хувийг эзэлж байна. Парламентын гишүүд 126 болж бүл нэмсэн парламентын анхдугаар чуулганаар

  1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  2. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл;
  3. "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  4. "Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  5. "Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  6. "Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журам батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  7. "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэрэг олон чухал хуулийг хэлэлцэн батлах товтой байгаа юм.

УИХ-ын намрын чуулганы нээлтийн дараа УИХ дахь МАН-ын бүлэг болон, АН-ын бүлгүүд 11 цагаас хуралдах товтой байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж