Хүйтний ам наашилж өвөл хаяанд ирлээ. Монголчууд бид өвөлдөө бэлэн үү? Нөгөө л түгжрэл, утаа, угаар, эрчим хүчний хязгаарлалт, ханиад томуу, халтиргаа гулгаа бидний толгойн өвчин хэвээр байгаа ч зун, намрын налгар өдрүүдэд дээрх асуудлуудтайгаа нүүр тулахгүй юм шиг зугаалж, наадамладаг.
Ялангуяа энэ зун монголчуудын хувьд наадмаас наадам, сонгуулиас сонгуулийн хооронд зугаал амарсаар дуусгасан.
Өнгөрсөн зургадугаар сарын 28-ны өдөр УИХ-ын сонгууль болж, араас нь 17 аймгийн 102 сумын 100 жилийн тэгш ой дараалан тохиож дарга нар сумаас сумын хооронд хэсч найрласаар явтал хэдийнэ намар болжээ. Зунжин зуун жил, найр наадмаасаа шууд л хүүхдийн сургууль цэцэрлэг эхлэхтэй зэрэгцэж сая нэг ухаан орж зам хуйгаа засч, эрчим хүч дутмаг, түгжрэлтэй, утаатай гэдгээ санаж эхлэв. Гэтэл 10 хүрэхгүй хоногийн дараа Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын хурлын сонгууль болох гэж байна. Орон нутгийн сонгуульд анхаарлаа хандуулаад мөн л өвөлд санаа тавьж буй хүн үгүй л болов уу!
ӨНГӨРСӨН ӨВӨЛ БИД ЗАМ ДЭЭР “ТЭГ” ЗОГСОЛТ ХИЙЖ ШӨНӨ ГЭРТЭЭ ХАРЬЦГААЖ БАЙВ
Ид хүйтэн эхлэх үед зам дээрээ “ТЭГ” зогсолт хийх нь элбэг. Иргэдийн зүгээс тухайн үедээ бухимддаг ч тэглээ гээд амьдрал зогсчих биш ингэж өдөр шөнийг өнгөрөөсөөр урин дулаантай золгож уг асуудлаа одоо бараг мартчихсан байх. Тэгвэл Монголчууд энэ жил дахиад л зам дээрээ таг гацна. Учир нь бидэнд үүний эсрэг хийж хэрэгжүүлсэн бодитой зүйл алга. Нэг ажил санаачилдаг тэр нь ихэвчлэн торгоно, явуулахгүй, татвар авна, нэмнэ гэхээс өөр шийдэл үгүй.
Утааны асуудалдаа ч мөн дөжирлөө. Утааг бууруулна гэж өчнөөн тэрбум, их наяд төгрөгөөр тоологдох төсөв, мөнгө зарцуулдаг. Мөн л төдийлөн амжилттай болсон зүйл алга. Улам л дордсоор. Засгийн газрын хуралдаанаар 2019 оны тавдугаар сарын 15-наас хойш нийслэлд түүхий нүүрс түлэхийг хориглох шийдвэр гарч, сайжруулсан шахмал түлш түлэхээр болж нийслэлчүүд ийнхүү тав дахь жилдээ сайжруулсан шахмал түлш хэрэглэж байна. Уг шийдвэрийг гаргаж байхдаа тухайн үеийн эрх баригч нар
“Улаанбаатар хотод 220 мянган өрх жилд 1.2 сая тонн түүхий нүүрс шатааж байна. Энэ нь нийслэлийн утааны 90 хувийг үйлдвэрлэж байгаа. Сайжруулсан шахмал түлш хэрэглэвэл жилд дээрх өрхүүд 600 мянган тонн нүүрс хэрэглэнэ. Тоон харьцуулалтаас харахад агаарын бохирдол 50 орчим хувиар буурна" хэмээн мэдээлж байжээ.
Гэвч таван жилийн хугацаанд сахил хүртээд шал дордов гэдэг шиг утаагүй болох нь битгий хэл харин эсрэгээрээ утаатай нэмээд угаартаж үхэж байна. Өөрөөр хэлбэл, сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш 600 гаруй хүн угаартаж нас барсан байна. Энэ бол зөвхөн нас барсан хүний тоо гэтэл цаана нь угаартаж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хэчнээн мянган хүн бий.
Сонирхуулахад, Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулж буй мөнгөн дүн жил ирэх тусам нэмэгдэж буй. Тодруулбал,
- 2019 онд – 33.7 тэрбум төгрөг
- 2020 онд – 39 тэрбум төгрөг
- 2021 онд – 30.2 тэрбум төгрөг
- 2022 онд – 34.5 тэрбум төгрөг
- 2023 онд – 39.4 тэрбум төгрөг
- 2024 онд 25.8 тэрбум төгрөг тус тус нийслэлээс төсөвлөж байжээ.
ӨНГӨРСӨН ӨВӨЛ ОРГИЛ АЧААЛЛЫН ҮЕЭР НИЙТЭЭРЭЭ ТОГОО ХЯЗГААРЛАЖ ӨВЛИЙГ ДАВСАН
Нийслэлчүүд нийтээрээ эрчим хүчний дутагдалд орж буй. Учир нь, өнгөрсөн өвөл улаанбаатарынхан эрчим хүчний оргил ачааллын үеэр тогоо хязгаарлуулж байж өвлийг давсан. Энэ өвөл ч мөн тэгэхгүй гэх баталгаа алга. Эрчим хүчний салбар байнга алдагдалтай ажиллаж байгааг мэргэжилтнүүд хэлдэг.
Тиймээс эрчим хүчний алдагдлыг бууруулж шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд хэрэглэгчдийн цахилгааны үнийг 30 хувиар, дулааны үнийг 50 хувиар нэмэхээр болсон. Энэ нь ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэсэн тооцоололтой байгааг албаныхан мэдээлсэн.
УИХ-ын намрын чуулганы эхэнд 2025 оны төсвийг хэлэлцэнэ. Ирэх оны төсөвт эрчим хүчний асуудалд багагүй төсөв зарцуулахаар тусгасан байгаа. Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг энэ ондоо багтаж эхний 150Мвт хүчин чадалтай станцыг ашиглалтад оруулна гэж хотын дарга Х.Нямбаатар мэдээлсэн. Мөн Багануур дүүрэгт 50 МВт-ийн хүчин чадалтай батарей хуримтлуурын станц барьж буй энэ нь мөн л энэ онд ашиглалтад орно.
ӨНГӨРСӨН ӨВӨЛ МОНГОЛЧУУД НАЙМАН САЯ ГАРУЙ МАЛАА ЗУДАД АЛДАВ
Монгол орны нийт нутгийн 80 хувийг хамарсан зуд болж, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас 8.1 сая толгой мал хорогдсон. Малын хорогдол Сүхбаатар аймагт хамгийн их буюу 1.6 сая, Хэнтийд 900 мянга, Архангайд 700 мянгад хүрсэн.
Зудын улмаас 100 хувь малгүй болсон 400, нийт малынхаа 70-аас дээш хувийг алдсан 4000 гаруй малчин өрх байгааг ОБЕГ-аас мэдээлж байв.
Тухайн үед иргэд, Засгийн газар дор бүрнээ хэдэн малчдадаа тусалж хандив цуглуулж, өвс тэжээл хэрэндээ хүргэж ажилласан. Гэвч энэ жил дахиад зуд болохгүй гэх баталгаа байхгүй. Учир нь, байгалийн гамшгийн давтамж жил ирэх тусам нэмэгдэж буй. Гэсэн ч дахиад зуд болвол мал, малчин хоёр бэлэн үү!
Энэ мэт бидний асуудал дуусахгүй, түүний шийдэх дарга нар нь сонгууль гээд тун завгүй явна. Өвөлдөө хөлдчихгүй, лаагаа бариад суучихгүй, хэдэн малаа зудад алдчихгүйхэн шиг яаж өнтэй өвлийг давж, урин дулаантай золгох вэ хүнд цаг үе ирж байна. Даргын ам хараад суух биш өөрөө өөрсдийнхөө төлөө шийдэл, гарцаа хайхаас өөр аргагүй л сууна даа, монголчууд минь.
Нэргүй 2024-10-01 202.9.46.72
машины тоо өссөөр байхад ямар тэнэг нь ухаантан царайлж түгжрэл бууруулна гээд байгаа юм. Түгжрэх нь ойлгомжтой. Тэг зогсолт ч ойлгомжтой, утаа ч ойлгомжтой. Тийм учраас утаа түгжрэлээр далимдуулан мөнгө идэгч нарт боломж буй олго. Одоо бид сэтгэлийн бэлтгэлттэй зөвхөн өөртөө итгэлтэй байх ёстой.
Түүх ч 2024-10-01 202.21.120.62
Би лав хоер өвлийн куртик худалдан авсан нэгийг нь утаанд нөгөөхийг нь гангараанд
И 2024-10-01 103.168.34.156
Мөнгө цацдаг Нянбаатар ядахнаа Бөөрөлжүүтийн 150, Багануурын 50 МВт аа ашиглалтанд оруулах байлгүй. Тэгэхгүй бол Оюун Эрдэнэ нь дүүжлэнэ биз. Түгжээний хувьд хуучин машин, сэлбэг,дугуй хязгаарлаж хориглохгүй юм байхдаа. Оркууд баталгаатай биш машинаа авч унаад, баталгаагүй сэлбэг,дугуй хэрэглээд ч болсон сэтгэл хангалуун, хэл амгүй байг гэж төрөөс бодлогоор дэмждэг юмуу ???
bff 2024-10-01 202.9.41.17
Хөдөлмөрын чадвартй манж х***а зулбасгууд хүнсны толан авч бйдгийн шд. Муу бузар бүгд манж хужаагууд хийсн.