3х3 сагсан бөмбөг хамгийн сонирхолтой үе дээрээ ирээд байна. Тодруулбал, NBA-ийн супер од асан, шилдгүүдийн нэг Демаркус Казинс олон улсын тэмцээний дебют тоглолтоо хийх гэж байна. Маргааш/2024.10.01/ Хятадын Үши хотод дэлхийн цуврал тэмцээн эхлэх бөгөөд тус тэмцээнд Демаркус Казинс өөрийн Үши багийн хамтаар оролцохоор болжээ. Түүний тоглох эсэх нь эргэлзээтэй байсан бөгөөд өнөөдөр албан ёсоор зарлаж, баталгаажив.
Үши дэлхийн цуврал тэмцээнд Монгол Улсын Улаанбаатар ММС Энержи баг оролцоно. Тэдний хэсэгтээ дэлхийн чансааны тэргүүн баг Сербийн Уб Хуишан НИ болон АНУ-ын хүчирхэг Принстон багууд багтжээ.
Демаркус Казинсын хувьд 5х5 сагсан бөмбөгөөс түр завсарлаж, шинэ зүйлд өөрийгөө сорьж байгаа билээ. Тэрбээр Хятадын дотоодын 3х3 сагсан бөмбөгийн лигт тоглоод амжсан. Түүнийг дэлхийн шилдэг багуудын эсрэг хэрхэн тоглох бол гэсэн хүлээлт хэдийнэ үүсчээ. Өдгөө 34 настай түүн шиг хүчирхэг тоглогч будагтай талбайд илүүрхэхээс гадна шидэлттэй тул хамгаалахад бэрх байх биз.
Үши багийн хэсэгт Сербийн Партизан Мета Форс, Швейцарийн Люзанн багууд багтсан.
Холбоотой мэдээ