Нийслэлчүүдийг хямд ногоогоор хангадаг гэх "Барс" захын стандарт, ариун цэврийн байдал ерээд оноос нэг их өөрчлөгдсөнгүй. Төмөр зам бараадсан тус зах хог новшиндоо дарагдаж, Улаанбаатарын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлдөг талаар иргэд байнга шүүмжилдэг. Гэсэн хэдий ч үүнд анхаарал хандуулдаг газар алга. Шадар сайд С.Амарсайхан чанар, стандартын талаар байнга ярих болсон. Харамсалтай нь, нийслэлийн аж ахуй нэгж, айл өрхийг хүнсний ногоогоор хангадаг гол зах нь баас шээсэндээ "баригдаад" удаж байгаа, тэнд чанар, стандартын тухай ойлголт "түй" ч алга байна. Тиймээс бид энэ удаа "Барс" захыг сурвалжиллаа.
Зах худалдааны төв тэр дундаа хүнсний захуудын орчин нөхцөл эрүүл ахуйн ариун цэвэр шаардлага хангасан байх ёстой. Гэвч "Барс" захын хувьд "балиар" гэх үг ч гоёдохоор дүр зурагтай угтав.
"Барс" захын ойр орчмын бохирдол энэ зун, намар үүсчихсэн асуудал биш. Тус захыг тойрсон хур хогийн цэгүүд энд, тэндгүй үүсчээ. Зах руу орох хэсэгт овоорсон хог, жимс, ногооны хаягдал, ил задгай бие зассан дүр зургаас харахал тэнд чанар, стандартын шаардлага огт үйлчилдэггүй болох нь илэрхий. Ийм орчинд зарагдсан жимс ногоо, хүнсний бүтээгдэхүүн эрүүл ахуйн шаардлага хангахгүй нь ойлгомжтой. Тэндээс элдэв халдварт өвчин дэгдэх эрсдэл хэдийнэ нүүрлэжээ.
Үнэндээ "Нарантуул" зах ч "Барс" шиг баас, шээсэндээ баригдаагүй. Тиймээс тус худалдааны төвийн эргэн тойронд хяналт тавьж, зам талбайг нь шинэчлэхдээ ариун цэвэр, эрүүл ахуйн стандарт мөрдөхийг шаардах цаг болжээ. Тус зах хог хаягдал, нус цэрээр "дүүрснээс" гадна орон гэргүй хүмүүс хоногийн хоолоо аргацааж, хүйтрэхээс өмнө түр байрладаг цэг нь болдгийг худалдаачид хэлж байлаа. Энэ бүхэнд нэгдсэн хяналт хэрэгтэй. Тиймээс БГД-ын Тамгын газар үүнд анхаарлаа хандуулах шаардлагатай байгааг иргэд хэлэв.
ТҮРЭЭСЛЭГЧИД, ХУДАЛДАА ЭРХЛЭГЧИД ЗАХЫН ОРЧНОО ЦЭВЭР БАЙЛГАХЫГ УДАА ДАРАА ШААРДДАГ ГЭВ
Хаяад хэр удсан нь мэдэгдэхгүй овоолсон хогноос өмхий үнэр хамар цоргино. Тэр хогноос 10 хүрэхгүй алхмын цаана гурил, будаа, гоймон, задгай будаа, хүнсний бүтээгдэхүүн зарах аж. Худалдаачдын хэлснээр нэг үеэ бодвол орчин нөхцөл арай дээрдсэн гэнэ. Гэхдээ л элдэв бусын үнэр танар нь эрүүл ахуйд сөргөөр нөлөөлж буйг хэлж байдаа.
Өмнө нь тус захын худалдаачид муудсан жимс, өмхийрсөн ногооныхоо хажууд худалдаа хийдэг байсан аж. Иргэд холбогдох албан газруудад хандсанаар энэ байдал арай дээрдсэн гэв. Тус зах цэвэрлэгээ, ариутгалаа өдөрт ганц удаа хийдэг аж.
Хаягдлаа ангилж ялгадаг ч эхүүн үнэр хамар сэтлэх нь холгүй байв.
Худалдагчид захыг ариун цэвэр байлгах тал дээр захын эзэмшигчдэд удаа дараа шаардлага тавьж байснаа ч хэллээ. Худалдаачид дотор үйл ажиллагаа явуулдаг ч гадаа талбайгаа цэвэрлэдэг. Цэвэрлэх ёстой зам талбайг хуваарилсан байдаг. Орой тарахын өмнө цэвэрлэгээ хийдэг гэдгийг ч онцолсон юм.
"СҮҮЛИЙН 20 ЖИЛ ЗАХ БОХИР ОРЧИНТОЙ БАЙЛАА"
Баянгол дүүрэг дэх “Барс” худалдааны төвтэй хаяа залган амьдардаг хүмүүсээс бид тус захын орчныг тодрууллаа. Иргэн Н.Сүхээгийн хэлж байгаагаар, сүүлийн 20 гаруй жил "Барс"-аар үйлчлүүлж байгаа гэнэ. Орчин, ариун цэвэр маш муу. Ариутгал, халдваргүйтгэл ч муу байх. Цар тахлын жилүүдэд ч цэвэрг байсан. Бусад үеүдэд үргэлж бохир заваан байсан. Одоо ч хэвээр. Гаднах орчин замын хэсэг бол цэвэр. Мөн дотроос хүнс, бараа авахад дажгүй. Харин захын дотор хэсэг, хашаан дахь байдал л маш бохир байдаг гэлээ.
Мөн тэрбээр, гэр оронгүй хүмүүс захын эмх замбарааг их алдагдуулдаг. Энэ хэсэг Вокзалтай ойр учир мөнхийн хөдөлгөөнтэй. Тиймээс хяналт өдөр бүр тавих хэрэгтэй гэсэн юм.
Тус зах өнгөрсөн жилүүдийг бодвол орчны цэвэрлэгээгээ үнэхээр сайжруулж. Гэхдээ дутуу. ариун цэвэр талаас хүнсний хэсэгт маш өндөр ариутгалыг тогтмол хийх шаардлагатай. Харин тус захад өдөр бүр ариутгал, цэвэрлэгээг тогтмол хийдэггүйгээс хог, нийтийн ариун цэврийн хэсгийн ойролцоо өмхий үнэр тархсан байна.
"ХҮНС ЗАРДАГ ГАЗАР ЦЭВЭРХЭН Л БАЙХ ЁСТОЙ"
“Барс”-аас багахан хүнс аваад явж буй эмэгтэй хэлэхдээ нэгдүгээрт, захын ариун цэвэр чухал учир үргэлж дотор талаас хүнсээ авдаг. Гадна талын хэсэг нь бохир. Дээр нь 100-200 төгрөг илүү үнэтэй санагддаг. Хүний хөл үргэлж тасардаггүй юм чинь уул нь захынхаа гадна, дотор хэсгийг тохилог болгочихвол хүмүүс хойш “И-март”, цааш “Бөмбөгөр” орох гэж заавал явахгүй. Цэвэр тухтай орчинтой бол 500 грамм алим авах байсан ч ойрхон айлууд “Барс”-аас л ирж авна.
Орчноос гадна хоёрдугаарт, зах хэрнээ хүнс их үнэтэй санагдлаа. 25 кг Улаанбаатарын нэгдүгээр гурил 55 мянга, дээд нь 75 мянган төгрөг.
25 кг хятад будаа хамгийн хямд нь 85 мянган төгрөг гэж байна. Жимс, нарийн ногоо бол бусад дэлгүүрээс харин хямд. Гэхдээ бөөний хэсэг нь л үнэ хямд, сонголт их байна. Түүнээс бол гэрийнхээ доод дэлгүүрээс хүнсээ авсан нь ялгаагүй л санагдлаа. Өнгөрсөн өвөл “Барс”-ын гүүрний хэсэг, зах руу ордог хэсэг яг нийтийн нойл болчихсон байсан. Харин одоо цаг агаар дулаан байгаа учир арай фэвэр байна. Уг нь орчноо сайхан цэвэрлэчихвэл хүн олноор зорьж ирэх байх. Хотынхон гэлтгүй орон нутгийнхан ч вагонд зуухдаа жимс, ногоо авна шүү дээ.
СҮҮЛИЙН ЖИЛҮҮҮДЭД ОГТ ХИЙГДЭЭГҮЙ ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ ЭХЭЛНЭ
Хотын төвд хамаарах бүсэд байгаа хамгийн бохир худалдааны төв бол "Барс" зах. Өвөлдөө хашааных нь эргэн тойронд шээс, баасны мөсөн дов бий болж, дулаан улиралд илжирч муудсан, эсч өмхийрсөн бүтээгдэхүүний үнэр захын хашааны гадна, доторгүй ханхийдэгт ойролцоох оршин суугчид бараг дассан.
“Барс” худалдааны төв нийтдээ 400 гаруй түрээслэгчтэй. Түрээсийн үнэ нь 350 мянгаас хоёр сая төгрөгийн хооронд байдаг аж.
Хог ачуулахад сардаа 7-8 сая төгрөгийг зарцуулдаг байна. Гэсан ч бохир орчинтой хэвээр. Тус худалдааны төвийн хойд замыг энэ долоо хоногт шинэчилнэ. Сүүлийн 20 жил хийгдээгүй зам засвар хийхтэй зэрэгцээд захынхан орчноо ч гэсээ шинэчлэх нь зүйтэй.
Гэрэл зургийг О.Болорсувд
Нэргүй 2024-10-01 66.181.177.221
БАРС ЗАРЫГ ХААВАЛ ТААРНА.ЗАВААРСЫН
Батаа 2024-10-01 202.55.188.87
чүлтэмийн амарбаатар төмөр замын дарга бсан отгондэмбэрэл нарын жинхэнэ нүүр царай нь энэ дээ. орон зай гээд тэр 1 зах шиг юмных нь ханын плита нь салаад ховхорчихсон ч бх шиг. мөнгө л олж бвал бусад нь хамаагүй л хүмүүс.
Шудрага нэгэн. 2024-10-01 122.201.31.106
газрыг нь авах гээд нэг эрх мэдэлтэн бохир заваан гэсэн шуугиан тарааж байна.хөөрхий нөгөө хэдэн иргэд нь дэмжчихэжээ. яана даа бид хэдий болтол хүний тархиар хүний үгээр амьдрах хүмүүс вэ.
Мөрөн 2024-10-01 66.181.178.222
Маш зөв амцудал хөндсөн эх оронч сэтгүүлчид талархал илэрийлье.
Гагцхүү энэ мэдээллийн мөрөөр зохих газрууд нь арга хэмжээ аваасай.
Дахин сурвалжлаарай.
Нэргүй 2024-10-01 66.181.178.222
Энэ зар үнэхээр нийслэлийн нүүр царайг гутааж байгаа газар. Удирдлага нь цаг үеэсээ маш хоцорсон. Үүэийг өөрчилөх цаг аль хэдийн болсон шүү.
Зун болохоор дусаал гоожиж чийг үнэртээд өвөл болохоор
хөлдөөчих гээд байдаг.
Орчин үеийн тэгээд хүнсний үйлчилгээ явуулдаг газар арай ч ийм байж болохгүй баймаар.
Тэгээд зогсоолийн төлбөр гэж маш өндөр бүдүүлэг.
Хэдэн ч минут болсон байсан хамаагүй нэг нөхөр ирээд
2000 төгрөг нэхэж ямар ч баримт өгөлгүй мөнгөө кармаалчихаад яваар өгнө.
Х 2024-10-01 66.181.179.120
Бүр мөсөн хааж өөр тийш шилжүүлнэ гэсэн. Хурдлаасай билээ. Битүү түгжээ үүсгэдэг олиггүй газар.
Irgen 2024-10-01 103.57.93.45
Хэн байна тэнд гэвэл олноос олон Бөбөөчид ,хулгайч нар .Зах гэхээсээ илүү луйварчид цугласан газар .Бөөн түгжрэл үүсгэдэг газар .Ариун цэвэр эрүүл ахуй гэж бүр байхгүй хогын хонхор болсон газар . Арай дэндүү хоцрогдсон газар
Итгэлт 2024-10-01 66.181.178.222
Энэ зах үнэхээр хоцорогдсон зах. Тэгээд машинтай энэ зах ороод 5 мин болоод гарахад шууд суудлын машин бүрээс 2000 төг аваад ямарч баримт өгөхгүй. Тэгээд ороод зогсоол олдохгүй. Тэгэхд Наран туул зах ороод Та тэдэн мин болсон байна гээд е- төлбөрийн е-баримтаа өгнө. Арай л цаг үеээсээ хоцорогдсон зах. Бас Дээр нь гадаадын хүмүүс явж харагддаг.
Нийслэлийн нүүр царайг эндээс харах юм бол арай биш ээ. Нийслэл үүнийг анхааралдаа авах цаг болсрн шүү!!!
Нэргүй 2024-10-01 66.181.187.38
БАРС ЗАХЫН ХОЙД ЗАМ ДАГУУ ХЭСГИЙГ БҮХЭЛД НЬ ХАШАА ХАНА БАРЬЖ ТУСГААРЛАХ ХЭРЭГТЭЙ НАРНЫ ЗАМЫН БАРУУНААС ЗҮҮН ТИЙШЭЭ ЯВДАГ ЧИГЛЭЛИЙН ТҮГЖРЭЛ ЗӨВХӨН ЭНЭ ЗАХААС ХАМААРДАГ ! бараа авах хүргэх гэсэн машинууд замын нэгдүгээр хэсгийг таглаж зогсоод явуулахгүй , орж гарч байгаа машинууд нь цуваад хүлээгээд таг зосчихоно . энд хүнс ногоо хэзээ ч хаанахаас ч хямд байгаагүй тэгсэн атлаа бөөний зах гэж өөрсдөө нэрэлчихсэн ХАА !!! НҮҮЛЭГ !!! НИЙГМЭЭС ТУСГААРАЛ
Рүк 2024-10-01 202.9.46.92
энийг буулгаж зогсоол болгох хэрэгтэй
Нэргүй 2024-10-01 66.181.176.82
Цэгцэлж, дээд зэргийн цэвэр орчинтой болгож болохгүй юу? Захын эзэн нь түрээсийн мөнгө гэж тэрбумаар нь залгиж байгаа биз дээ?! Тэр мангасаас цэвэрлэгээний мөнгийг нь гаргуулаач!
Нэргүй 2024-10-01 66.181.188.224
Барс захыг. өөрчлөх цаг болсон хотын төв рүү ирж хүнсний худалдаа хийх гэж хамгийн их түгжрэл үүсгэдэг нөт ч өгдөггүй угаасаа үнэ нь бусад хүнсний захтай ижил бдаг тул дүүрэг дүүргийн хүнсний захууд руугаа шилжих хэрэгтэй
Иргэн 2024-10-01 103.168.34.186
Аймшигтай бохирдсон газаршд. Үтэр зайлуулах хэрэгтэй.
Нэргүй 2024-10-01 66.181.182.152
Сэжгийн газар Эзэн нь гэж зах шигээ нөхөр бдг бхда Хүн өөртэйгээ адилхан юм хийдэг гэдэг Хаачихаж болдоггүй юмуу
Нэргүй 2024-10-01 122.201.31.209
Барсын Амараа гээд баваасан сахалтай нөхөр байгаа даа
Батаа 2024-10-01 202.55.188.87
хүн хог
Нэргүй 2024-10-01 202.179.26.231
барс захын ерөнхий түрээслэгч сахалтай нөхөр мөнгөнөөс өөр юм боддоггүй ,гэрээ цуцалж орчноо цэвэрлэвэл таарна,одоо үед ийм бохир заваан газар хэрэггүй
Зочин 2024-10-01 202.126.91.205
Барс шинэчлэхээс нааш Хүнсний хувьсгал жинхэнэ утгаараа хэрэгжихгүй.. Төмөр замтай Барс зах хариуцдаг компаний байгуулсан 25 жилийн гэрээний хугацаа дуусч байгаа. Энэ новшийн компани гэрээний үүргээ бмелүүлээгүй. Эрхээ эдэлж нүх сүв болгоноос мөнгө авч үүргээ биелүүлсэнгүй. Энэ компаниас хариуцлага нэхэж гэрээгээ цуцалж чадалтай, сэтгэлтэй компанид шилжүүлэх нь зөв.
БАРС ХЭРЭГГҮЙ 2024-10-01 66.181.190.141
өдөр 25 жилээр гэрээ хийгддэг.Тэр гэрээний үүргээ биелүүлэхгүй бол цуцалж болно доо.төмөр замын газар юм бол цэвэрлэж авмаар юм
Нэргүй 2024-10-01 202.126.88.166
МОНГОЛЫН МОНПОЛ БОЛСОН БАРС ЗАХ БОЛ БАЯЧУУДЫН ЗАХ, ХАМГИЙН ЗАВААН ХАМГИЙН БОХИР ГАЗРААС БҮХ МОНГОЛЧУУД ХООЛ ХҮНСЭЭ АВДАГ!!!
ТА НАР ТЭР ХОЙГУУР НЬ , КОНТИНЕРУУДЫГ НЬ ЗОРЬЖ ОЧИЖ ХАРААРАЙ ТЭНД ТОЙРООД НУЛ ХҮНИЙ БААС ШЭЭС БИД ТЭНДЭЭС ХООЛЛОЖ БАЙНА ДАА!!!!
Нэргүй 2024-10-01 124.158.126.132
Ийм заваан захыг хаавал таарна, хувийн эзэмшлийх юм чинь бүх зүйл эзнийх нь сэтгэхүй хандлагаас хамаарна, Мэргэжлийн хяналтын газрыг буцааж ажиллуулах хэрэгтэй байна. Шалгадаг шаарддаг газар ч байхгүй.
Зочин 2024-10-01 103.212.117.236
хамгийн бохир зах яагаад арга хэмжээ авахгүй бнаа хүнсний бүтээгдхүүн зардаг гэхэд жоомтой хулганатай хүн хогоор дүүрсэн хогоор хүрээлэгдсэн газаршдээ арга хэмжээ авах цаг нь болсон болсон
Зочин 2024-10-01 139.5.219.44
барс захыг хаах хэрэгтэй эндээс ямарч өвчин гарч мэднэ мөн хотын түгжрэлд маш их хувь нэмэр оруулж бна зах гэж зүгээр л балгас баас шээсний орон болжээ
Нэргүй 2024-10-01 139.5.219.44
барс захыг буулгаж шинээр байшин .барих юмуу эсвэл Имарт шиг болгох хэрэгтэй одооныэнэ зах хотын өнгө үзэмж түгжрэл хог новшиндоо дарагдсан үнэр танай гэж авах юмгүй газар болжээ
Нэргүй 2024-10-01 202.9.47.52
Үнэхээр заваан. Эзэд нь мөнгө л олж байвал гэсэн сэтгэхүйтэй. Хотыг заваан харагдуулж байгаа. Энийг өөрчлөх хэрэгтэй. Наагуур нь явах явган хүний зам нь нарийхан, бохир. Заваан болохоор согтуучууд ирж хэвтдэг. Хотын төв хэсэгт байрладаг ч үнэн гутаамаар.
Даваа 2024-10-01 66.181.189.229
үнэхээр анхаармаар байна. Сайжруулаад сайхан болгож чадахгүй юм бол хаачих хэрэгтэй, нэг бол авч явж чадах хүмүүст нь өгөх хэрэгтэй дээ, арай дэндүү заваан. ийм их мөнгө олчоод хүмүүст үйлчдэх гэзрыг жаахан хөрөнгө гаргаад сайхан болгочихож болдоггүй, яасан ч нарийн хүмүүс вэ ,дээ
Нэргүй 2024-10-01 202.9.40.129
Зөв асуудал хөндсөн нийтлэл байна.
Хотын иргэн 2024-10-01 59.153.87.59
Соц нийгмийн үл хөдлөх харөнгийг эрх мэдэлээрээ, танил талаараа хувичилж авсан хүмүүстэй тооцож ажиллаж эхэлээсэй. Авсан юмаа авсан шигээ өөд нь татаад өнгө үзэмж, ахуйн орчиноо өөд нь татаад явуулахад нь хотын дарга Нямбаатар зоригтой шийдэл гаргаасай.
Зочин 2024-10-01 202.126.90.130
Эзэнтэй нь холбоотой. Шаардлага тавьдаг байгууллага хүмүүс нь яасан бэ? Эзэн нь маш бохир орчинг албаар бий болгосон ч байж болох
зочин 2024-10-01 66.181.178.147
Барс захын өмнөх нийтийн эзэмшлийн ногоон байгууламжаас таслаад газар авч хашаалаад олон жил болж байна.
Яахаараа нийтийн эзэмшлийн ногоон байгууламжаас газар тасалж өгдөг байна. Нийслэлийн Засаг дарга энэ газрыг өгсөн Захирамжийг хүчингүй болгож, ногоон байгууламжийг сэргээх хэрэгтэй.
Нэргүй 2024-10-01 66.181.191.240
одоо татан буулгахгүй бол өвчин гарч гай болно шүү дээ шаардлага хангахгүй бол ажиллуулж юу хийнээ
Zochin 2024-10-01 139.5.217.73
Neg ih standard yarisan darga nar gol zuil deeree ter standardaa murduuch, murduuleech novshnuudaa
Нэргүй 2024-10-01 103.168.34.109
Барс захыг ийм байвал хааж байгаад цэвэршүүлэгч.Бөөн өвчний орчин.Төр төмөр нүүрээ харуулах цаг болжээ
Нэргүй 2024-10-01 103.57.92.158
БАРС ЗАХЫН ОЙР ХАВЬД ЭНЭ ЗУН НИСДЭГ ЖООМ ИХ ҮРЖСЭН ДЭЭ.
Нэргүй 2024-10-01 103.111.68.3
Энэ захыг татан буулгах, эсхүл баян эзэнд нь зохих шаардлага хангасан зах байгуулах шаардлага, тушаалыг төр нь өгмөөр юм, айгаад зугатаж бхаар!!!
Нэргүй 2024-10-01 66.181.191.21
Dollariin terbumtannuud ajiluulj baigaa shuu dee, Tur humuust shaardlga ugch baih yostoi!
Нэргүй 2024-10-01 139.5.217.149
бөбөөчид л бохиролж байгаа бүхэл бүтэн арми байгаашд улам залуужаад үржсэн байна билээ
Нэргүй 2024-10-01 203.217.139.240
Эзэн нь гээд монголын тэргүүн баян энэ тэр гээл солироод л байгдын байна лээ, өчнөөн жил үүднийхээ эвдэрхий замаа x засчихгүй байж баян гэгдэхээсээ ичдэггүй хувалз юм байхдаа!!!
zochin 2024-10-01 64.119.31.179
Bars zahiin ezen olon jil humuusiin tureesiin munguur amdiraad bna. Zasvar uilchilgee hiideggui yum uu. Mash zuv asuudal hundsun bna. Uur yumand asar ikh munguu ureed l baih yum. Odoo boloo zasvaraa hii, orchinoo tohijuul !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Бадарч тахар 2024-10-01 66.181.185.219
Энэ Барсаас юм худалдаж авахаа больчихооч ! өөрсдөө гүйж ирж юм аваад байгаа хүмүүс бол энэ захирал өмхий Амраагаасаа долоон дор хүмүүс байна !
Нэргүй 2024-10-01 66.181.188.94
Барс захын захирал нь болох Амараа гэх сахалтай хар **р*н үхэж хэвтсэн хүний сүгэнцэр татанхай хар царайтай хар сэтгэлтэй өөрөөсөө доор Монгол хүн болгоныг доромжилж дээрэлхэж явдаг хүнэнцэр байдаг юм!!! Ийм хүнийг монголын Эрүүл мэндийн газар дийлэхгүй Харх, хулгана, бясаа, жоом шавьжтай захыг нь одоо хүртэл ажиллуулаад байхыг хараад үнэхээр ой гутаж бна!!!!
Нэргүй 2024-10-01 202.126.89.165
Барс захыг 7 хоногийн 1 өдөр амраадаг болгомоор юм . Бусад бүх хүнсний зах 1 өдөр амардаг . Эднийх хахуул аа сайн өгөөд түүнээс гадуур үлджээ
Нэргүй 2024-10-01 202.21.102.222
Барсын босс зөндөө мөнгө хийж байж одоо шинэ юм барь л даа
-ylcuin teneguing; 2024-10-01 132.194.13.88
unjie
-zjuram tsaxilgaanaas bycduig xamgaalax. 2024-10-01 132.194.13.88
-#;-
cymni maanagt, aimshigtai nu mass - xaritsaxgyi baix y; 2024-10-01 132.194.13.88
uim l bolgodog zasaglal+yrbagchid;
SADAANIXNAA TEEGLJ, MANGAR TEREGEER TAB EBDCHLEE-; OLON XYNUIG GEMTEEJ BNA, USTEJ GAJIGTAI XULGAICH BAINGACJN.ynagaaj gemteej aimaar mangar diw.
MUU ERUIN XYMYYS BALIAR YARIJ BAINA;
Нэргүй 2024-10-01 202.55.191.194
одоо энэ барс эднарыг цэгцлэх хэрэгтэй…арай л заваан, бохир, ариун цэвэр эрүүл ахуй гэсэн ойлголт түй ч байхгүй
И 2024-10-01 103.168.34.156
машин зогсоол гээд бх талбайгүй, хойд 2 урсгалтай зам мөнхийн түгжээтэй, яаж ийм захыг ажиллуулаад байж болдог байна аа. үйлчлэгч, үйлчлүүлэгч, хажуугаар нь яваа тээврийн хэрэгсэлд ч ямар ч ээлгүй завааны заваан газар.
Нэргүй 2024-10-01 202.126.89.248
Энийг шийдээсэй билээ. Ганц Барс ч биш, бүх олон нийтийн газруудад шаардмаар байгаа.