Монголын хөрөнгийн бирж өнөөдрийн /2024.09.30/ арилжаагаар “Энержи ресурс” ХХК гурван багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 21, 888 мянган юань буюу 10,553,518,080 төгрөгөөр арилжжээ.
Харин “Монголросцветмет” ТӨҮГ-ын зургаан багц 19,800 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,683,000 ам.доллар буюу 5,690,424,960 төгрөгөөр арилжигдсан байна.
УИХ-аас Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар 2023 оноос эхлэн нүүрсийг анх удаа Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалж эхэлсэн бол энэ оны зургадугаар сараас “Монголросцветмет” ТӨҮГ баяжмалыг, "Эрдэнэт" үйлдвэр зэсийн баяжмалыг тус бүр биржээр арилжаалах болсон юм. Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах нь худалдан авалтыг ил тод болгож байгаагийн зэрэгцээ татварын орлого өсөхөд ч нөлөөлж буй.
Г.ХОРОЛ
Рхаж 2024-09-30 202.9.46.48
энржи ресрс хмонголын баялгийг олн хулгайлж бга х***а клмпни монголын далдаруулрй.
зочин 2024-09-30 66.181.191.129
Энэ мэт зөв зүйлийг сайн дэмжих хэрэгтэй
Нэргүй 2024-09-30 174.114.218.139
xytsaarai mongoliin gants undesnii company 15000 xuniig xoolloj bn
Нэргүй 2024-09-30 202.9.41.20
Хятад улсын хуулиар гадаад оронд болж байгаа биржийн худалдаанд урьдчилгаа дэнчин тавьж болдоггүй гэж ярих юм. Түүнээс шалтгаалаад хятадын компаниуд манай улсын нүүрс, жонш, зэсийн дуудлага худалдаанд оролцож чаддаггүй гэж ярих юм. Үнэн болов уу
Нэргүй 2024-09-30 66.181.167.254
Энэ дуудлага худалдаанд оролцож буй байгууллагууд бараг 95% нь Хятад компаниуд байдаг шүү.