АНУ-ын шинэ асуудал

АНУ-ын шинэ асуудал

Японы эрх баригч Либерал ардчилсан намын даргын сонгууль өнгөрсөн Баасан гаригт болж, Батлан хамгаалахын сайд асан Шигэрү Ишиба ерөнхий сайд Фүмио Кишидагийн залгамж халааг авсан. Сонгуулийн урьдчилсан санал асуулгаар гурван хүний дунд ширүүн өрсөлдөөн үргэлжилж байв. Япон улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай, эсвэл хамгийн залуу ерөнхий сайдтай болох нь гэж олон нийт ажиглаж байлаа. Гэхдээ аль нь ч болсонгүй. Намын даргын суудлын төлөө дөрвөн ч удаа өрсөлдөөд бүтэлгүйтсэн 67 настай Шигэрү Ишиба сонгуульд ялав.

Нөгөө хоёр өрсөлдөгчтэй нь харьцуулбал Ишиба алтан дунджийг баримтлагч юм. Санаэ Такаичигийн хувьд үндсэрхэг үзэлтэй, бизнесийг дэмжигч үзэлтэй, заримдаа Дональд Трамптай харьцуулагддаг. Тэрбээр өөрийгөө ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн гарцаагүй залгамжлагч гэж зарласан юм. Харин Ишиба бол Абэгийн өрсөлдөгч байсан улстөрч. Өдгөө Ишиба ерөнхий сайд болсноор Японы улс төр Абэизмаас холдож байна гэсэн үг аж.

Шинжиро Коизүмийгийн хувьд илүү залуу, нийгмийн дэвшилтэт өөрчлөлтүүдийг дэмждэг. Гэсэн ч түүнд улс төрийн туршлага дутмаг.

Япон бол Зүүн Азид Хятадыг хязгаарлах, таслан зогсоох АНУ-ын хүчин чармайлтын гол тулгуур юм. Өөрөөр хэлбэл, Байдены засаг захиргааны гадаад бодлогын амжилтын чухал хэсэг.

Фүмио Кишидагийн хувьд дотоодын эдийн засаг, улс төрийн бэрхшээлүүд байсан ч гадаад ертөнцөд үнэлэгдсэн нэгэн байв. Тэрбээр Украины түрэмгийллийн дараа ОХУ-д хориг арга хэмжээ авах, Азийн аюулгүй байдалд эргэлт хийх, Хятадын хагас дамжуулагчийг ашиглах боломжийг хязгаарлах зэрэгт Вашингтонтой санаа нэг байжээ.

Тэгвэл Шигэрү Ишибаг АНУ-тай хамтран ажиллахад тохиромжгүй удирдагч гэж үзэж байна. Батлан хамгаалахын сайдаар ажиллах хугацаандаа тэр хамт олныхоо дунд төдийлөн нэр хүндтэй байгаагүй аж. Тэрбээр бодлогын нарийн ширийн зүйлсийг анхаарч үздэг бөгөөд эргэн тойрныхоо хүмүүсийг эсэргүүцэхээс айдаггүй.

Токиод амьдардаг Германы эдийн засагч Жеспер Колл хэлэхдээ “Зөрүүд зангаараа алдартай Ишиба дэлхийн бусад удирдагчтай учраа олохын тулд хичээх хэрэгтэй болно. Түүнд тийм гайхамшигтай алсын хараа байхгүй” гэжээ.

АНУ-ын хувьд хамгийн чухал асуудал нь Токио, Вашингтоны цэргийн харилцаанд хандах Ишибагийн хандлага. Энэ тал дээр Ишиба АНУ-ын асуудал болно гэдгийг Колумбийн тэтгэвэртээ гарсан эрдэмтэн Герри Кертис хэлэв.

Шигэрү Ишиба Япон дахь АНУ-ын цэргийн хүчний талаарх чухал гэрээг өөрчлөхийг санал болгосон нь эмзэг асуудал юм. Мөн Үндсэн хуульд заасан дайнаас зайлсхийх гэсэн Японы гол үзэл баримтлалыг өөрчлөхийг хүсч байна. Цаашилбал, НАТО-ийн Азийн хувилбарыг байгуулах саналыг Ишиба дэвшүүлжээ.

Герман, Өмнөд Солонгос, Итали зэрэг олон орон сүүлийн 50 жилийн хугацаанд АНУ-тай байгуулсан цэргийн гэрээгээ шинэчилсэн боловч Японы гэрээ 1960 оноос хойш хэвээр байгаа аж. Шигэрү Ишиба Японы армийг сургах боломжийг олгох шинэ хэлэлцээр хийхийг хүсч байна. Японы арми АНУ-д төвлөрөх нь тэднийг өөрийгөө хамгаалах хүчин гэхээсээ илүү энгийн арми болгож байгаа гэж тэр үзэж байна.

Өмнөх удирдагчид болох Абэ, Кишида нар батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлсэн боловч хэн хэн нь гэрээг өөрчлөх талаар илэн далангүй ам нээгээгүй.

Ишибагийн ойрын эх сурвалж болох албан тушаалтан түүний ялалтын дараа “60/40” онолыг дурджээ. Тодруулбал, Ишибагийн сэдэл зорилгын 60 хувь нь Японы цэргийн хүч, АНУ-тай харилцах харилцааг сайжруулахад орших бол үлдсэн 40 хувь нь Японы тусгаар тогтнолыг сэргээхэд орших юм. Энэ 40 хувь нь АНУ-ын санааг чилээж байна.

Гэхдээ дээр дурдсан асуудлуудын алийг нь ч хөндөх цаг болоогүй гэж Ишиба хэлжээ. Энэ нь арваннэгдүгээр сарын сонгуулиас хойш АНУ-ын шинэ ерөнхийлөгчтэй хэлэлцэх сэдэв аж.

АНУ, Японы харилцааг хурцатгаж болох өөр нэг асуудал бол Вашингтоны худалдааны бодлого. АНУ протекционист буюу өөрийн үйлдвэрүүдийг илүү хамгаалахыг хичээсэн бодлого баримталж байна. Трамп, Байдены засаг захиргаа аль аль нь ийм арга барилыг баримталсан. Энэ бодлогоос шалтгаалаад Японы компаниуд АНУ-ын дүрмийг дагаж мөрдөхөд хүндрэлтэй байна.

Эцэст нь Японы улс төрд гарсан энэ удаагийн гэнэтийн өөрчлөлт сүүлийн үед тайван байсан Япон, Америкийн харилцааг хөдөлгөөнд оруулж магадгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: POLITICO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-01 112.72.8.90

Хаалттай компаниудыг нээлттэй болгох. Газрын хэвлий доорхи баялагт нийтийн эзэмшлийг тогтоосон шигээ хувьцааг гаргаж арилжаалах замаар эдийн засагт бөглөрсөн цусны урсгалыг нээх нь гол арга зам гэж хардаг

Avatar

Нэргүй 2024-10-01 66.181.160.22

танай элбэгхулгайчыг бодвол хол илүү зөв хүн байна өөрийн бодолтой

Avatar

Нэргүй 2024-10-01 66.181.190.103

Япон чинь Америкиин вассал улс юм уу?

Avatar

Нэргүй 2024-10-01 62.182.83.214

Тийм

Avatar

Хэлэлцээшүү 2024-10-01 59.153.114.11

НАРАНЖАРГАЛ МАНДАХ-аа хэлэлцээ хийх шүү. Хэлэлцээ хийж байж хэлэлцээрээ байгуулдаг. Эхлээд хэлэлцээ, дараа нь тохиролцвол хэлэлцээр, эсвэл гэрээнд гарын үсэг зурдаг. Тогтоогоод авна уу.

Avatar

Иргэн 2024-10-01 103.68.107.106

НАРАНЖАРГАЛ МАНДАХ-аа
Орчуулга ч гэж дээ. Гүүглдээд ядаж монгол хэл мэддэг хүнээр хянуулаач.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж