Б.Мөнхбат: Газраа байраар солих аян өрнөнө

Б.Мөнхбат: Газраа байраар солих аян өрнөнө

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
Б.Мөнхбат: Газраа байраар солих аян өрнөнө

Өнгөрсөн 2022 онд Сэлбэ ДЦС ашиглалтад орсон. Тус станц 29 мегаваттын дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд эндээс эх үүсвэрээр хангагдах орон сууцны хорооллуудыг барих асуудал яригдаж, одоогийн байдлаар нийт 2206 өрхийн 1300 орчим айлын газрыг мөнгөөр үнэлж авах замаар газрыг чөлөөлж байна. Үлдсэн 1000 орчим өрхийн газрын төлбөрийг нийслэлийн төсвийн тодотголоор шийдвэрлэх гэж байна.

Чөлөөлөгдсөн газрын 80 хувь нь Чингэлтэй дүүрэгт байгаа төдийгүй энэ хүрээнд эхний ээлжинд чөлөөлөгдсөн 13 га газар дээр нийтдээ 9 давхар 10 орон сууц, 12 давхар 2 орон сууц, 5 давхар найман орон сууцны блок барилга барихаар тендер зарлагдаад байна. Эдгээр орон сууцнаас нэгийг нь ч зарахгүйгээр зөвхөн газраар солих хууль батлагдсан.

Тэгэхээр Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооноос гадна 13, 15, 16, 17, 22, 12,11 дүгээр хороодын газар нутагт хашаандаа амьдарч байгаа иргэдийг шинээр босох орон сууцанд оруулах бололцоо бүрдэж буй юм. Үндсэндээ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хүрээнд 32-ын тойргоос хойшхи гэр хорооллууд орон сууцны хороолол болно гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Газрыг нь дээрэмдэнэ 1 минутын өмнө 103.57.95.27

Юутай хүн баян бэ, газартай хүн л баян. Энэ хорвоо дээр хэн ч бүтээдэггүй ганц капитал газар. Түүнийг нь булааж аваад
ядуусын хороололд оруулах нь, жинхэнэ төлгөн коммунистийн бодол доо, хөөрхий, түүний оронд гудамж руу нь байшин руу нь
цэвэр, бохирын систем оруулна гэж яримаар. Ичмээр юм, ингэж хүмүүсийг ядуу байлгаж, үгэндээ оруулж, улсын төсвийг шимэгчлэн амьдрагчид хэзээ алга болох юм бол доо

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.212.117.125

Эргүү дурак шүү жинхэнэ МАНгар төлгөн коммунист

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.72.243.182

НЭГ АЙЛЫН ГАЗАР ДЭЭР 15 ДАВХАР БАЙШИН БАРИАД 40 М2 БАЙР ӨГЧ БАЙГАА НЬ ШУЛАА ЮУ

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.168.34.61

Улаанбаатарт хөдөөнөөс ирж шавпагийн учир энэ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж