9000 тонн жинтэй галт тэрэг "Тавантолгой-Гашуунсухайт"-д тээвэрлэлт хийв

9000 тонн жинтэй галт тэрэг "Тавантолгой-Гашуунсухайт"-д тээвэрлэлт хийв

9000 тонн жинтэй галт тэрэг "Тавантолгой-Гашуунсухайт"-д тээвэрлэлт хийв

Тавантолгой төмөр зам” ХХК нь Монгол Улсын төмөр замын ачаа тээврийн түүхэнд хамгийн урт бүрэлдэхүүнтэй, хамгийн хүнд жинтэй галт тэргийг аялуулж түүхэн дээд амжилт тогтоожээ. Тодруулбал тус компани 9000 тонн жинтэй 106 вагон бүхий галт тэргийг “Тавантолгой- Гашуунсухайт” чиглэлд туршилтаар амжилттай аялуулсан байна.

Хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэргийг аялуулснаар тээн нэвтрүүлэх чадварыг өсгөн вагон эргэлтийг сайжруулахаас гадна төмөр замын тээврийн хэмжээг нэмэгдүүлэх эдийн засгийн өндөр үр өгөөж бүхий олон талын ач холбогдолтой байдаг аж.

Сануулахад, дээрх аяллыг хийхийн өмнө мөн тус компани 8028 тонн жинтэй, 92 вагон бүхий ачаатай галт тэргийг энэ сарын 15-нд Тавантолгой- Гашуунсухайт чиглэлд туршилтаар аялуулж байжээ. Уг галт тэрэг нь Тавантолгой өртөөнөөс Гашуунсухайт өртөө хүртэл 3 цаг 43 минут аялж ирсэн. 8028 тонн жинтэй галт тэргийг АНУ-ын SD70Ace серийн хос зүтгүүрээр татахад зүтгүүрийн хүчний нөөц ихтэй, өндөр хурдтай аялж байгаа нь цаашид хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэргийг үргэлжлүүлэн аялуулах бүрэн боломжтойг харууллаа гэж мэдэгдэж байв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

21212121 2024-09-30 202.131.225.242

МУХАР ЗАМААР ХЭДЭН МЯНГАН ТОННООР ЗӨӨГӨӨД Ч НЭМЭРГҮЙ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧУУДЫН ТАВЬСАН МУХАР ТӨМӨР ЗАМАА БАС ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ БОЛООД ПИ АР ХИЙМЭР АЯДЧИХАЖЭЭ

Avatar

Нэргүй 2024-09-30 174.114.218.139

nuursiig auto shalaanzaar l teeberleh xeregtei
olon xun xooltoi ybna

Avatar

Зочин 2024-09-30 66.181.190.16

Зарсан монголчууд нь ядуурч авсан хятадууд нь баяждаг гэж байгаа, гутамшиг.

Avatar

Нэргүй 2024-09-30 103.57.92.148

Сүрсүхийн сүр болгож нээсэн МУХАР төмөр замаар юу ч тээвэрлээд нэмэргүй л дээ.

Avatar

зочин 2024-09-30 103.57.92.33

Жонхуугийн хийсэн мухар төмөр зам.
МУ-н хөгжилд мөн ч их саад болох юм даа жонхуу чинь.

Avatar

d 2024-09-30 66.181.176.142

Мухар замаар тээвэрлээд, тэгээд хил дээр буулгаад дахиад ачиж байгаа юмуу

Avatar

Зочин 2024-09-30 139.5.219.70

Дугуйг нь сольж байгаа юм уу? Өргөн цариг Оросын л технлоги шүү дээ. Ганц манайд биш Оросоос баруунд явахад Чоп өртөөн дээр сольдог л шүү дээ. Та нар "Ахын" л зам.

Avatar

Нэргүй 2024-09-30 202.9.41.20

Яамай даа. Өргөн төмөр зам гэдгийг АН-ынхан анх гарган ирж тэр үедээ УИХ-д олонх байхдаа байтлуулсан. Гэтэл одоо ганцхан Х.Баттулгад тохоод байдаг нь шударга биш юм. Бүгдээрээ хэлэлцэж байж зөвшөөрчихөөд одоо болохоор өөрсдөөсөө холдуулаад Х.Баттулгад бурууг өгдгөө болих хэрэгтэй. Ямар ч байсан Гашуун сухайт хүрч хилээр гарах боломжтой болжээ

Avatar

зочин 2024-09-30 66.181.177.191

Мухар зам дээр, хээр задгай газар 9000 тонн нүүрс буулгаад яах юм бэ? Хил давуулж чадахгүйгээс хойш нүүрс зөөгөөд зөөгөөд хэнд хэрэгтэй юм? Юуны өмнө Хятадын ЗГ-тай төмөр замаа хэрхэн хаагуур холбох талаар л ярьж шийдмээр байна, сонгууль угтсан ШОУ хэнд ч хэрэггүй.

Avatar

S 2024-09-30 66.181.179.35

ANUSDI80955877

Avatar

Нэргүй 2024-09-30 59.153.112.144

Хятадтай талаас холбох ажил хийгдээд эхэлсэн, ямарч байсан ТЗ тээвэр үр ашигтай

Avatar

И 2024-09-30 103.168.34.199

хил дээр очоод зам нь мухар болохоор нүүрсээ буулгаад буцах уу ? БҮТЭХГҮЙЭ!

Avatar

Нэргүй 2024-09-30 66.205.9.18

Gan zam ni daadag l bxdaa

Avatar

монгол 2024-09-30 66.181.190.33

Нүүрс ачсан галт тэрэг аялана ,,,,, Нэр томьёогоо шинэчлэж болдоггүй юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж