Учир нь хүн угаарын хийг амталж, үнэрлэж мэдэхгүй болохоор зайлшгүй төхөөрөмж байх шаардлагатай байна. Тэгэхээр төхөөрөмж нь алдаа заасан айл өрхүүд нийслэлийн харьяа Хэсэгчилсэн инженерийн хангамжийн газар /ХИХГ/болон 70119410 дугаарын утсанд хандаж тусламж авах боломжтой аж.
Угаарын хий мэдрэгч төхөөрөмж нь үндсэн хоёр төрөлтэй. Эхнийх зайгаар, хоёр дахь нь цахилгаанд залгаж ажилладаг. Ашиглалтын тухайд айл бүр зөв хэрэглэж чаддаггүй. Тухайлбал, галлагааны улирлаас урьтаж албаныхан айл өрхүүдээр явж, угаарын хий мэдрэгчийн ашиглалтад хяналт тавихад ихэнх айлын төхөөрөмжийн зай дууссан, зарим нь хаясан байжээ. Тоон дүнгээс харвал2023 оны арванхоёрдугаар сарын байдлаар 200 гаруй мянган өрхийн 60 мянга орчимд нь л тус төхөөрөмж үлдсэн байж. Төхөөрөмжөө шалгахдаа:
- Улаан гэрэл: Угаарын хийн аюултай түвшин илэрсэн тохиолдолд улаан гэрэл анивчиж дохиолол дуугарна.
- Ногоон гэрэл: 30 секунд тутамд анивчвал уг төхөөрөмж зөв ажиллаж байгааг илтгэнэ.
- Шар гэрэл: Мэдрэгч гэмтэлтэй үед шар өнгийн гэрэл анивчиж дохиолол дуугарах аж.
Нэргүй 2024-09-30 38.42.106.107
Өөрсдийнхөө төлөө өөрсдөө санаа тавьчихаж болохгүй юуу