"2024-2028 он бол эрхзүйн шинэчлэлтээ үр дүнд хүргэх чухал он жилүүд"

"2024-2028 он бол эрхзүйн шинэчлэлтээ үр дүнд хүргэх чухал он жилүүд"

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
"2024-2028 он бол эрхзүйн шинэчлэлтээ үр дүнд хүргэх чухал он жилүүд"

Нийслэлийн ИТХ-ийн 2024 оны сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ. Нэр дэвшигчид сурталчилгаагаа эхлүүлж, хариуцлагын гэрээгээ байгуулж буй. Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.


Тэрбээр "2024 оны Нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН "Хотын сэргэлт-Шинэ Улаанбаатар" уриатай орж байна. Өнгөрсөн дөрвөн жилд УИХ, Засгийн газраас өнөөгийн Улаанбаатарын маш том эрхүйн орчныг бүрдүүлж өгсөн. Шинэ гараа эхлүүлэх боломж нээгдсэн гэсэн үг. Саяхан тэрбумаар яригдаж байсан төсөвтэй, төсвийн орлого л суурь болж байсан бол .

Ирэх дөрвөн жилд энэ олон боломж дээр үндэслэж хотын хэт төвлөрлийг задална. Дагуул хот, дэд төвүүд буюу дэд бүтцийн сонголттой, бие даасан шийдвэрээ гаргаж чадах хурлыг байгуулах боломжтой болсон.

Сонгогч та бүхэндээ хандаж хэлэхэд, шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж буй УИХ, Засгийн газартай хамтран ажиллах НИТХ-тай хамтран ажиллах шинэ он жилүүд эхэллээ. "Хотын сэргэлт-Шинэ Улаанбаатар"-ын төлөө мөрийн хөтөлбөрөө дэвшүүлсэн манай намын нэр дэвшигчдийг сонгоосой гэж уриалж байна.

Үндсэн хуулийн хоёр удаагийн нэмэлт өөрчлөлт, хотын эрхзүйн орчныг сайжруулсан 66 хуулийн ард хотын иргэдийн аж амьдрал эрс дээшилнэ. Өмнө нь ямарваа нэг шийдвэр гаргалаа гэхэд хууль зөрчсөн гэх үндэслэлээр зогсдог байсан. 2024-2028 оны гол ажил бол эрхзүйн шинэчлэлтээ үр дүнд хүргэх чухал он жилүүд юм. Энэ шийдвэрт иргэд өөрсдөө оролцдог болсон нь маш том өөрчлөлт болно" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ихаэ 29 минутын өмнө 202.9.46.48

уих үхсн ацны чин хүн эрх дээдлэх балар эртнй ажилллсна хүн эрх мэр гэж хуцаж хаацлх санаархлтй. Адгийн шаарууд бузар ү/а бусадру нилзаад бузрууд.

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.9.47.15

Энэ нэг явдаггүй нөхрөө шахахаа болиоч ээ МАНгарууд аа!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж