УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Шинэ үеийн парламент хүний эрхийн төлөө ажиллана

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Шинэ үеийн парламент хүний эрхийн төлөө ажиллана

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Шинэ үеийн парламент хүний эрхийн төлөө ажиллана

Парламент 2.0 “Гурван төгөлдөршил” хэлэлцүүлэг эхэллээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэлцүүлгийг нээж, шинэ үеийн парламентын зорилго үндэсний хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилж буй бүх хууль тогтоомжийг хүн эрхэд суурилсан, хүн төвтэй, нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн уян хатан зохицуулалтыг хийх боломжтой байхад анхаарч хууль эрх зүйн “Парламент 2.0 “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг хэрэгжүүлэхээр санаачлан ажиллаж байна гэлээ.

УИХ-аас хууль эрх зүйн шинэчлэлийг хийхээр 54 ажлын хэсэг байгуулагдаж, 18 ажлын хэсгийн дүгнэлтийг маргааш эхлэх намрын чуулганы хугацаанд хэлэлцэнэ. Ингэснээр Гурван төгөлдөршил бодлого бодитоор хэрэгжиж эхлэх юм. УИХ-д 5 нам, эвслийн төлөөлөл хангагдаж, жендэрийн тэгш байдал нь дэлхийн дундаж үзүүлэлт рүү дөхөж эхэлсэн нь манай энэ удаагийн 126 гишүүнтэй парламент нийгмийн олон салбарын дуу хоолойг шингээж чадсанаараа онцлог байна.

Тодруулбал, нийт гишүүний 32 нь эмэгтэй, 81 нь анх удаа УИХ-д сонгогдсон салбар бүрийн төлөөлөл байгаа нь иргэдийн, бүлгийн эрх ашгийг хангахад томоохон хувь нэмэр оруулна гэсэн хүлээлт олон нийтэд байгаа юм. Тиймээс Гурван төгөлдөршил бодлогын хүрээнд төр, байгууллага төвтэй хуулиас хүн төв рүү шилжиж, хуулийн цаг хугацааны хоцрогдлыг арилган, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэхээр УИХ ажиллаж эхэллээ. Энэ удаагийн хэлэлцүүлэгт салбар бүрийн төлөөллийг урьж, оролцуулан санал авч, нээлттэй хэлэлцүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-30 103.57.92.240

нүүрсний хулгайчаа толгойдоо залсан монголчууд хөгжихгүй ээ

Avatar

зочин 2024-09-30 66.181.189.14

Нүүрсний хулгайн загалмайлсан эцэг юм шүү үеийнхээ нусан буунуудтай нийлж гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс гаргадаг

Avatar

Коммунизмаса салахуй 2024-09-30 202.126.89.158

Монгол Улс КОММУНИЗМАСАА САЛСАНГҮЙ явсаар Улс Төрийн тогтолцоо нь Буруудсан, Авилгажсан, Хоцрогдсон, Залхуу Улс орон боллооо……

Avatar

Нэргүй 2024-09-30 103.168.34.168

Nuursnii hulgaich batsaan Chulunzagd geed neg hulgaich batsaantaigaa hulgaigaa hiiser l aan um shalguul garch irdeg shu zolbin bandiaa

Avatar

иргэн 2024-09-30 62.55.205.86

Эдийн засгийн эрх чөлөө, боломж байхгүйгээр ямар ч хүний эрх яриад хэрэггүй, эдийн засгийн эрх чөлөөг боомлигч, хулгайлагч нь та нар. Тэгэхээр хүний эрх яриад хэрэггүй дээ, яг л муур багшийн үлгэр.

Avatar

Батбаяр 2024-09-30 202.9.40.38

Хүний эрхийг дээдэлсэн, хувийн өмчийг хамгаалсан Ардчилсан Монгол улс. Амжилт хүсэн ерөөе.

Avatar

Зочин 2024-09-30 202.21.126.30

Монгол улсад хүрнимй эрх яачихаад байгаа юм. Харин ч хэтэрхий дураараа ухамсаргүй, соёлгүй, ажил хийх дургүй, дуртайгаа бураад сууж байдаг иргэдтэй болчихсон юм биш үү. Ухамсартай ажилтай иргэдтэй болох тухай л яримаар санагдах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж