Норвеги улс Оростой хиллэдэг 198 км хилийн шугам дагуу хашаа босгожээ. Уг хашаа нь мэдрэгч болон бусад технологиор тоноглогдсон тул хууль бусаар хил давж буй хүмүүсийг илрүүлэхэд улам хялбар болжээ. Мөн хяналт тавих хилийн хамгаалалтын ажилтнуудын тоог нэмэгдүүлж буйгаа Норвеийн Хууль зүйн сайд Эмили Энгер Мехл хэллээ. Бүс нутаг орчимд нөхцөл байдал хурцадвал Норвеги хилээ богино хугацаанд хаахад бэлэн гэж мөн мэдэгдсэн байна.
Сторског боомт нь ОХУ-аас Норвеги руу нэвтрэх албан ёсны цорын ганц гарц юм. Тус боомтоор хууль бусаар нэвтрэх оролдлого сүүлийн хэдэн жилд тоотой хэд л гарчээ. Сторског хилийн боомт одоогоор 200 метр урт, 3.5 метр өндөр хашаагаар хүрээлэгдсэн. ОХУ-аас Норвеги руу 2016 онд 5000 орчим цагаач, орогнол хүсэгч нэвтэрсний дараа уг хашааг анх босгосон аж.
Хөрш Финланд улс мөн дээрхтэй ижил төстэй арга хэмжээ авсан билээ. Финланд, Орос улсууд нийтдээ 1340 км хиллэдэг бөгөөд үүнээс 200 км орчимд нь хашаа босгожээ. Норвегийн Хууль зүйн сайд Эмили Энгер Мехл өнгөрсөн зун туршлага судлахаар Финландад айлчлаад ирсэн билээ.
Zochin 2024-09-30 24.15.0.158
Manai.oros.yalnachuud.orosruu.tsagaachlah.gui.um.
baihdaa.Hashaa.mashaa.bariagui.baigaa.deer.n.he2
Нэргүй 2024-09-30 66.181.188.190
Цагаачид нь гуйж ирээд хэцуу байгаа юм бишуу Орос дээвэргуй шорон болохоор шийдээд бгшдээ
Ррхрро 2024-09-30 202.9.46.48
Агуу орос оронд улс орнууд сайн нөхөрсөг харилцаатай бдгиымаа оросууд итгэлтэй улсууд шүү.
Зочин 2024-09-30 192.82.92.42
Хайран европ ! Хэцуу болж байгаа гэх юм, Вангагийн зегнеснеер арабжихнээ, харамсалтай.
Нэргүй 2024-09-30 172.59.184.158
ОРОС ФИНЛАНД РУУ Ч НОРВЕГИ РУУ Ч ХАЛДАХГУЙ, ЧАДАХ Ч УГУЙ. ХАРИН ИЙМЭРХУУ ХАМГАЛАЛТ БАРЬЖ ОВЧИГНОСОН ХАНДЛАГА ДАЙСАГНАЛЫН УУР АМЬСГАЛЫГ УЛАМ ГУНЗГИЙРУУЛНЭ.
Нэргүй 2024-09-30 103.229.177.180
Orosuud guigeed orohiig horigloj baigaa