Афганистан дахь Талибаны түр засгийн газар ирэх сард Орост болох "BRICS"-ийн эдийн засгийн форумд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тус форумыг Орос, Хятад, энэтхэг зэрэг орон удирдан зохион байгуулж байгаа ба хөгжиж буй эдийн засагтай орнуудыг урьж байгаа юм.
Талибаны хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Хамдулла Фитрат Лхагва гаригт/2024.09.25/ хийсэн видео мэдэгдэлдээ, "Афганистаны Исламын Эмират улс удахгүй болох BRICS-ийн уулзалтад оролцох хүсэлтэй байгаа бөгөөд энэ хүсэлтээ хүлээн авагч улстай хуваалцсан" гэжээ. Афганистан хөгжиж буй орон учраас оролцох нь маш чухал гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
Орос улс "BRICS"-ийн дээд хэмжээний уулзалтыг аравдугаар сарын 22-ноос эхлэн гурав хоног зохион байгуулна. Талибануудын хүсэлтэд Москва хариу өгөөгүй байна. Талибуудыг хууль ёсны засгийн газар гэдгийг аль ч улс хүлээн зөвшөөрөөгүй. Гэвч Орос улс тус бүлэглэлийг алан хядах байгууллагуудын жагсаалтаас хасах талаар бодолцож, зарим талаар уян хатан хандаж байгаа юм. Хятад улс мөн Афганистан дахь уул уурхайн бүтээн байгуулалтаар талибуудтай эдийн засгийн харилцаагаа бэхжүүлж буй.
Нэргүй 2024-09-30 78.246.125.237
Муу бүхны цуглуулга юм даа энэ байгууллага.