Япон синтетик түлш үйлдвэрлэж эхэллээ

Япон синтетик түлш үйлдвэрлэж эхэллээ

Япон синтетик түлш үйлдвэрлэж эхэллээ

Байгальд ээлтэй синтетик түлш үйлдвэрлэх туршилтын байгууламж үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Токио хотын ойролцоо баригдсан уг үйлдвэр нь Японы хамгийн анхны синтетик түлшний үйлдвэрээр тодорсон. Тус улсын томоохон нефтийн бөөний худалдаачин "Eneos" компани чулуужсан түлш, бензинийг орлох шинэ түлш гарган авах зорилгоор энэ сарын эхээр ашиглалтад оруулжээ.

  Синтетик түлш гарган авахын тулд усны электролизээр дамжуулан устөрөгчийг үүсгэнэ. Дараа нь устөрөгчийг агаар, үйлдвэрүүдээс ялгардаг нүүрстөрөгчийн давхар исэлтэй хольж туршилт явуулах юм байна.

"Eneos" компани өдөрт 160 литр синтетик түлш үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Энэ нь бараг нүүрстөрөгчгүй бөгөөд ердийн хөдөлгүүрээр ажилладаг машин, нисэх онгоцонд ашиглах боломжтой юм. Гэсэн хэдий ч туршилтын зардал нь синтетик түлшний үнэд нөлөөлж байна. "Eneos Holdings"-ийн Гүйцэтгэх захирал Мията Томохиде хэлэхдээ, "Бид технологио үргэлжлүүлэн хөгжүүлж, үйлдвэрлэлийн зардлыг боломжийн түвшинд хүртэл бууруулах бүх хувилбарыг судлах болно" гэжээ.

Японы засгийн газар ирэх арван жилийн эхний хагас гэхэд синтетик түлшийг худалдаанд гаргах зорилт тавьж байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK JAPAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-30 202.9.41.20

Манайд гай болох нь дээ

Avatar

зочин 2024-09-30 66.181.160.31

Манайх нөгөө Нефтийн үйлдвэрээ барих гэж ухантсаар байтал гараг ертөнц хол яваад өглөө шүү

Avatar

иргэн 2024-09-30 202.126.89.152

тийм шүү, Их Британи өнөөдөр нүүрсээр ажилладаг сүүлчийн цахилгаан станцаа бүрмөсөн зогсоолоо, харин монголчууд бид модон жорлонгоо ч сольж чадахгүй, бөх, морь уядагчууд, элдэв дуучид олшроод нэг л биш ээ. Нефтийн үйлдвэрээ арай гэж бариад дуусгатл бензин ба түлшээр ажилладаг машиныг үйлдвэрлэхээ бүрмөсөн зогсоосон байх вий.

Avatar

Арай л 2024-09-30 202.9.40.200

Тиймээ, ер нь нүүрсээр ажилладаг станц барих, бензин, түлшээр ажилладаг машин үйлдвэрлэхээ больж байгаа шүү дээ. Манайх л ганцаар "Хөмөрсөн тогооны доторх" шиг л чихэн дүлий, нүдэн балай байгаа нь эмгэнэлтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж