80 настай эмэгтэй "Miss Universe"-д оролцож магадгүй

80 настай эмэгтэй "Miss Universe"-д оролцож магадгүй

80 настай эмэгтэй "Miss Universe"-д оролцож магадгүй

"Miss Universe" тэмцээн 1952 онд анх зохиогдож байжээ. Анхны тэмцээнээс 10 гаруй жилийн өмнө төрсөн 80 настай Чой Сун Хва өдгөө тус тэмцээний хамгийн өндөр настай оролцогчоор түүхэнд бичигдэх магадлалтай байна. Тэрбээр энэ сарын эхээр “Miss Universe Korea” тэмцээний финалд шалгарчээ. Өнөөдөр тэр өөр 31 оролцогчтой өрсөлдөж, арваннэгдүгээр сард Мексикт болох тэмцээнд Өмнөд Солонгосыг төлөөлөх эсэхээ шийднэ.

"Miss Universe" байгууллага хэдэн 10 жилийн турш насны хязгаарыг 18-28 гэж хатуу тогтоосон байсан. Гэвч 2024 оноос эхлэн насны дээд хязгаарыг цуцалжээ. Үндэсний хэмжээний миссийн тэмцээнүүд толгой байгууллагын удирдамжийг дагаж мөрдөх ёстой. Өнөөдрийг хүртэл "Miss Universe" тэмцээнд оролцсон хамгийн өндөр настай хүн бол 40 настай Мальта Беатрис Нжояа юм.

Энэ жил Канад, Аргентин улсын дотоодын тэмцээнүүдэд 58, 60 настай оролцогчид оролцсон. Гэхдээ тэд арваннэгдүгээр сард болох финалд шалгарч чадаагүй.

Өмнөд Солонгосын миссийн тэмцээнийг зохион байгуулагчид "Мөрөөдөхөд нас хамаагүй" сэдвийн дор сурталчилгаагаа цацжээ. Мөн усны хувцастай үзүүлбэрийг тэмцээнээс хассан байна.

“Miss Universe Korea” тэмцээн нь Чойгийн хувьд анхны миссийн тэмцээн юм. Гэхдээ тэр Өмнөд Солонгосын загварын ертөнцөд хэдийнэ хөлөө олсон нэгэн. Тэрбээр тэтгэвэртээ гарчихаад өр зээлээ төлөхийн тулд 72 наснаасаа загвар өмсөж эхэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Г 2024-09-30 122.201.31.121

эмэгтэй хүний бүх насанд нь л гоо үзэсгэлэн нь байдаг. энэ бол маш зөв шийдвэр болжээ. харин гажиг юмнууд л мисс битгий болоосой. жишээ нь өөрийгөө эмэгтэй гэж боддог сахалтай зэрэмдэгүүд

Avatar

d 2024-09-30 66.181.176.142

Буруу зөнөчихжээ. Худлаа хөөргөдөг хүмүүс бас байдаг байхоо

Avatar

Нэргүй 2024-09-30 103.10.20.218

you go girl

Avatar

Зочин 2024-09-30 66.181.161.163

"Хотын дарга хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг нээлээ" гэх сонгуулийн пи арын мэдээний араас энэ мэдээг уншихад шууд газар дайвалзах шиг болж байна. Би чинь одоо даралт ихэсдэг болж байна уу даа. Уг нь үйлдвэр биш хог булдаг цэг, эмэгтэй биш эмгэн л юм л даа. Лүдийн ч юм аа даа.

Avatar

Зочин 2024-09-30 66.181.161.163

Ойр хавь, овортой, жинтэй юмнаас сайтар зууран барьцгаагаарай!

Avatar

Нэргүй 2024-09-30 202.21.126.30

Энэ чавганц галзуурчихаж

Avatar

Нэргүй 2024-09-30 139.5.216.235

Мисс шалгаруулах шалгуурт "онгон байх" гээд оруулчихвал зүгээр юм. Тэгэхгүй бол утгаа алдах нь. Мисс гэдэг чинь уг нь нөхөрт гарч байгаагүй хэнийг хэлдэг би билүү???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж