Хятадын цөмийн шумбагч онгоц хөлөг онгоцны зогсоол дээрээ живжээ

Хятадын цөмийн шумбагч онгоц хөлөг онгоцны зогсоол дээрээ живжээ

Хятадын цөмийн шумбагч онгоц хөлөг онгоцны зогсоол дээрээ живжээ

Энэ оны тав болон зургадугаар сард Хятадын цөмийн шинэ шумбагч онгоц хөлөг онгоцны зогсоол дээрээ живсэн гэж АНУ-ын албаныхан мэдэгдэв. Энэ хэрэг "Covid-19" дэгдэлтийн эхлэлийг тавьсан гэгдэх Ухань хотын ойролцоох усан онгоцны үйлдвэрт болжээ. Хэдийгээр Хятад улс цөмийн шумбагч онгоц живсэн талаар чимээгүй байхыг хичээсэн ч АНУ хиймэл дагуулын зургаас олж мэдсэн байна.  Одоогоор шумбагч онгоцонд цөмийн түлш байсан болон хэн нэгэн гэмтсэн эсэх нь тодорхойгүй байна.

Гэхдээ шинжээчдийн үзэж буйгаар хохирол үүссэн байж магадгүй бөгөөд тухайн бүсэд цацраг идэвхт бодис тархсан байж болзошгүй юм.

ХАЧА гэгддэг Хятадын арми энэ үйл явдлыг хүлээн зөвшөөрөөгүй байна. Хамгийн анх Хятадын шумбагч онгоцны үйлдвэрт хачирхалтай зүйл болсныг АНУ-ын шумбагч онгоцны офицер Томас Шугарт хиймэл дагуулын зургаас ажиглалт хийж мэджээ. Тэрбээр ослын талаар таамаг дэвшүүлсэн ч цөмийн шумбагч онгоцтой холбоотой эсэхийг бүрэн мэдэж чадаагүй юм.

Мэдээлэл дутмаг байгаа нь Хятад цөмийн хэрэглээндээ хяналт сул байгаа гэх санаа зовнилыг төрүүлж буй. Вашингтон дахь Хятадын Элчин сайдын яамнаас нөхцөл байдлын талаар ямар ч мэдээлэл албан ёсоор өгөөгүй юм. Хятад улс 2022 оны байдлаар цөмийн эрчим хүчээр ажилладаг баллистик пуужингийн зургаан шумбагч онгоц,  зургаан довтолгооны шумбагч, 48 дизель хөдөлгүүртэй довтолгооны шумбагч онгоцтой болсон гэж Пентагоны Хятадын армийн талаарх тайланд дурджээ. Энэ шумбагч онгоцны хүчин 2025 он гэхэд 65, 2035 он гэхэд 80 болж өснө гэж АНУ-ын Батлан ​​хамгаалах яам мэдэгдсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дод 2024-09-30 103.212.118.156

шумбагч биз дээ? тэнэг америкууд л хятадуудыг муучлах гээ оролдож байнашт. муу лалрын амерууд ээлжит гүтгэлгээ хийж бгаа биз

Avatar

Нэргүй 2024-09-30 122.201.23.83

Шумбагч онгоц шумбасан юм бн.

Avatar

Bold o 2024-09-30 116.120.126.36

за манайхаан тэр ухань зүг рүү явах хэрэггүй байна…цацраг тархсан байх магадлалтай юм байна…

Avatar

Нэргүй 2024-09-30 192.42.116.217

тийм байна лээ, Укр матрын масктай нөөваар уяахуяа анусникууд уйлалдаа сүйд болж байна, ккк

Avatar

Нэргүй 2024-09-30 202.126.91.128

OOROO ZA😂😂😂

Avatar

Нэргүй 2024-09-30 59.153.112.36

а ты долбоёб, сраная сука, ахынхаа хэлийг ойлгодог бол би чамайг их магтсан шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж