"BTS"-ын Шюга 15 сая воноор торгуулжээ

"BTS"-ын Шюга 15 сая воноор торгуулжээ

"BTS"-ын Шюга 15 сая воноор торгуулжээ

Өмнөд Солонгосын "BTS" хамтлагийн гишүүн Шюга архидан согтуурсан үедээ цахилгаан скүүтер унасан хэргээр шалгагдаж байсан. Тэгвэл Сөүлийн баруун дүүргийн шүүх өнгөрсөн Бямба гаригт Шюгаг 15 сая вон буюу 11468 ам.доллараар торгох шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийг бүрэн хэмжээний шүүх хурал хийлгүйгээр гаргасан байна. Харьцангуй хөнгөн гэж үзсэн хэргүүдийг энэ маягаар шийдвэрлэдэг.

Шюга шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа бол шүүх хуралдааныг албан ёсоор явуулах хүсэлтээ долоо хоногийн дотор гаргах эрхтэй.

Шюга буюу Мин Юн-ги наймдугаар сарын 6-ны өдөр 23:15 цагийн орчимд анх баривчлагдсан. Тэрбээр Ёнсан-гү дэх гэрийнхээ ойролцоо согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай цахилгаан скүүтер унаж явжээ. Түүний цусан дахь алкохолийн хэмжээ 0.227 бүхэл байжээ. Энэ нь жолоодох эрхийн зөвшөөрлийг хүчингүй болгох 0.08 бүхэл гэсэн хязгаарыг хол давсан тоо байв. Шюга гурван цагийн турш байцаалт өгснөөр хэргээ хүлээсэн байна. Цагдаа нар түүнийг хорилгүйгээр хэргийг Сөүлийн баруун дүүргийн прокурорт илгээжээ.

Шюга наймдугаар сарын 25-ны өдөр "Weverse" платформоор дамжуулан шүтэн бишрэгчдээсээ уучлалт хүссэн. "Би баг хамт олон болон хамтлагийн гишүүддээ хүндрэл учруулсандаа маш их харамсаж, зовниж байна. Надад хүртэх ёстойгоос минь илүү их хайрыг үргэлж үзүүлдэг шүтэн бишрэгчдээсээ уучлалт хүсье. Би өөрийн хийсэн үйлдлийнхээ талаар маш их эргэцүүлэн бодож байгаа" гэж тэр хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж