Зам хаагаагүй ч орон нутаг руу зорчихгүй байхыг анхааруулж байна

Зам хаагаагүй ч орон нутаг руу зорчихгүй байхыг анхааруулж байна

Зам хаагаагүй ч орон нутаг руу зорчихгүй байхыг анхааруулж байна

Зам тээврийн хөгжлийн төвөөс А0102 дугаартай Чойр-Сайншанд чиглэлийн авто замын зорчих хэсэгт нойтон цас орсны улмаас халтиргаа гулгаа үүссэн тул иргэд, жолооч нарыг  анхаарал болгоомжтой зорчихыг анхаарууллаа.

Одоогоор тус замын даваа саадгүй, хөдөлгөөнийг хязгаарлаагүй байна. Гэхдээ онц чухал шалтгаангүй бол аль болох орон нутаг руу зорчихгүй байхыг албаныхан зөвлөж байна.

Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр өнөөдөр буюу есдүгээр сарын 30-ны 20:00 цаг хүртэл нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө говийн аймгуудын нутгийн зарим газраар, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно гэжээ.

Мөн дээрх замаас гадна А0902 дугаартай Булган-Мөрөн чиглэлийн авто зам, A0502 дугаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай авто зам, А2001 Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн авто замын зорчих хэсэг цастай халтиргаа гулгаатай байгааг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж