Баянзүрх дүүргийн 32, 19 дүгээр хорооны иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ

Баянзүрх дүүргийн 32, 19 дүгээр хорооны иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
Баянзүрх дүүргийн 32, 19 дүгээр хорооны иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ

Баянзүрх дүүргийн МАН-аас Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчид 32, 19 дүгээр хорооны иргэд, сонгогчидтойгоо уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцуулж, захиас даалгавар авлаа.

32 дугаар хорооноос дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд тус хороо байгуулагдсан цагаас Засаг даргаар хоёр жил гаруй хугацаанд ажилласан Ж.Түмэнжаргал дэвшиж байна. Түүний хувьд хорооны иргэдтэй ойр ажиллаж, хороондоо хийсэн бүтээн байгуулалтын ажлуудыг онцлон хүргэж байна.

  • “Алтан-Өлгийн” хүндэтгэлийн цогцолборын баруун талаар 850 метр авто зам хийсэн.
  • Хүүхэд аюулгүй зорчих орчинг бий болгох үүднээс 137 дугаар сургуулийн гадна талбайд зогсоол зэрэг тохижил хийгдсэн.
  • Хорооны хажууд 170 метр авто зам, иж бүрэн тохижилтын ажил хийсэн.
  • Асайт худалдааны төвийн баруун талаар бунхан хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажил хийж байна.
  • Иж бүрэн хаягжуулалт 204 хорооноос анх удаа хийсэн.

Цаашид хийж хэрэгжүүлэх олон ажлыг төлөвлөж, иргэдийнхээ саналыг тусгаж ажиллах төлөвлөгөө түүнд бий. Түүнийг дэмжихийг уриалж байна.

19 дүгээр хорооноос хорооны Засаг дарга Г.Шүрэнцэцэг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшиж байна. Нийгмийн чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар суралцаж буй тэрээр МАН-аас нэр дэвшиж буй эмэгтэй лидерүүдийн нэг юм. Түүнд итгэл хүлээлгэх хотын хөгжлийг хорооноос эхлүүлэх боломж олгохыг иргэд сонгогч нараасаа хүсэж байна.

19 дүгээр хороонд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дараах онцлох бүтээн байгуулалтын ажлууд хийжээ.

  • 148 дугаар сургуулиас 44Б байр хүртэлх 1,1 км авто зам хийж байна.
  • Орон сууцны хороолол дундах авто зам, явган хүний замыг засварлах ажил хийж байна.
  • Цайзын Мишээлээс Хүрэн дэлгүүр хүртэлх 800 метр авто зам хийсэн.
  • Цагаан давааны хогийн цэг рүү өгсөн 500 метр авто зам хийж байна.

Шинэ Улаанбаатар- Хотын сэргэлт уриан дор нийслэлийн МАН-ынхан нэгдэж байна. Та бүхэн Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН миний бие болон манай багийн гишүүд болох Дашбаатарын ЖАВХЛАН, Үнэнбатын Оюунзул, Түмэндалайгийн ДАВААДАЛАЙ нарыг багаар нь сонгож, хотын реформыг дэмжихийг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж