Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын ерөнхий нарийн бичгийн дарга То Лам 2024 оны есдүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын ерөнхийлөгч То Лам болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав.
Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй энэхүү төрийн айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын эрх зүйн орчныг бэхжүүлэх хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Ерөнхийлөгч То Лам-д бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцох юм.
Нэргүй 2024-09-30 202.9.41.20
Ерөнхийлөгчийн айлчлалд амжилт хүсье. Манай хоёр орон маш сайхан харилцаатай байдаг. Бид АНУ-ын түрэмгийлэгчид энэ улсыг сүйрүүлж химийн з****г хаяж эхлэн түрэмгийлж байхад нь туслаж байсан. Хүний эрх ардчилал ярьдаг АНУ маань тийм л улс байсан одоо ч ийм улс хэвээрээ л байгаа. Мөн чолон улсад дайн өдүүлж байлдаан хийсэндээ. "NoWar" хөдөлгөөнийхөн одоо бас нэг акц зохион байгуулах байхдаа. Коммунист улс гээд үздэггүй байх
Нэргүй 2024-09-30 139.5.216.235
Өнгөрдөг зун ирдэг чинь бас ямар гээч том дарга төлөг нь ирсэн юм бэ
Нэргүй 2024-09-30 202.131.235.238
yavahdaa ene deeltei ohiniig avaad yavna gej chaah viidee