Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн "Хатуу хог хаяагдал боловсруулах үйлдвэр"-ийг өнөөдөр /2024.09.30/-ний өдөр ашиглалтад орууллаа.
Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, "Алсын хараа 2050" болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон Европын холбооны санхүүжилтээр "Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх" төслийн барилга байгууламжийн ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт амжилттай хэрэгжүүлж дууслаа.
Нийслэл хотод хүн амын төвлөрөл, үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжин тэлж, барилга байгууламж хурдацтай баригдаж байгаагийн улмаас Улаанбаатар хотод үүсч байгаа хог хаягдлын хэмжээ жил бүр нэмэгдэж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах байдалд сөргөөр нөлөөлж, хөрс, ус, агаарын бохирдол үүсэх гол нөхцөл болоод байна.
Төслийн хүрээнд Хан-уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах Морингийн давааны хогийн цэгт Эрүүл ахуйн шаардлага хангасан байгаль орчинд сөрөг нөлөөгүй 8.5 сая тонн хог хаягдлыг хүлээж авах хүчин чадал бүхий ландфил, өдөрт 100 тонн барилга нураалтын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлж дууслаа.
Мөн тус төслийн хүрээнд хогийн цэгийн болон барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай ландфил нягтаршуулагч, барилга нураалтын экскаватор, бульдозер, дугуйт ачигч, усны машин, өөрөө буулгагч автомашин зэрэг нийт 29 нэр төрлийн хүнд даацын машин механизм, сэлбэг хэрэгсэл шинээр нийлүүлсэн. Энэхүү төсөл хэрэгжиснээр Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгийн ачааллыг багасгах, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралыг бууруулах, хуучин хогийн цэгүүдийг хаах, нөхөн сэргээх, тогтвортой ажлын байр бий болгох нөхцөл бүрдэж байна.
Монгол 2024-09-30 103.41.93.31
Хатуу хог боловсруулах чинь бас л Төрийн өмчлөл үү. Хувийн компантудын төсөл дэижигдсэн юм уу.
Зочин 2024-09-30 103.57.95.127
Цаг хугацаандаа хог хаяглыг ачиж баймаар байна. Хог маш их овоорч иргэдэд хүндрэл учруулж байна.
Нэргүй 2024-09-30 66.181.191.240
хог бол яах аргагүй бүх нийтийн анхаарал татах асуудал
Нэргүй 2024-09-30 202.126.88.174
нянборжуурка шуналаасаа болж ЗГ-ыг татаж унагаахын эхлэлээ тавьчлаа.
Х 2024-09-30 103.168.34.199
хотын бондоор тоглосон болохоор ЗГ нь үлдчих бх.