ХХААХҮЯ: Улаанбуудайн ургац хураалт 56, төмс 64 хувьтай байна

ХХААХҮЯ: Улаанбуудайн ургац хураалт 56, төмс 64 хувьтай байна

ХХААХҮЯ: Улаанбуудайн ургац хураалт 56, төмс 64 хувьтай байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээгээр 2024 онд улсын хэмжээгээр  349.6 мянган га талбайд үр тариа, үүнээс 314.7  мянган га талбайд улаанбуудай, 18.9 мянган га талбайд төмс, 18 мянган га талбайд хүнсний ногоо, 91.6 мянган га талбайд малын тэжээл, 130.3  мянган га талбайд тосны ургамал, 7.2 мянган га талбайд жимс, жимсгэнэ, нийтдээ 615.8 мянган га талбайд тариалалт хийсэн.

Ургацын урьдчилсан балансаар 465 мянган тонн үр тариа, үүнээс 429.1 мянган тонн улаанбуудай, 259 мянган тонн төмс, 210.4 мянган тонн хүнсний ногоо, 64.5 мянган тонн  тосны ургамал, 212.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарсан гэдгийг албаныхан мэдээлсэн.

Тэгвэл 2024 оны есдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 181.5 мянган  га талбайгаас 243.3 мянган  тонн үр тариа, үүнээс 167.0 мянган  га-гаас 226.6 мянган тонн улаанбуудай, 12.11 мянган га-гаас 172.25 мянган тонн төмс, 8.21 мянган га-гаас 108.04 мянган тонн хүнсний ногоо, 14 мянган га-гаас 44.2 мянган тонн тэжээлийн ургамал, 28.2 мянган га-гаас 13.9 мянган  тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна.

                                 УРГАЦ ХУРААЛТЫН МЭДЭЭ
Д/дТаримлын төрөлХураах талбай         (га)Хураасан талбай           (га)Хувь 

Нэгжийн ургац (цн)

Нийт ургац

(тн)

1Үр тариа340,865181,57353.313.4    243,307
Үүнээс Улаанбуудай305,992167,03654.613.6226,652
2Төмс18,391         12,11364.0 142.2172,256
3Хүнсний ногоо18,001        8,21145.6 131.6108,043
4Тэжээл93,717      14,01014.9531.5    44,227
5Тосны ургамал125,209     28,21512.53       4.93    13,914

 2024 оны есдүгээр сарын 28-ны өдрөөс аравдугаар сарын 4-ний өдрийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст, 10 дугаар сарын 01-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи 29-нд зарим газраар, 30-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…+5 градус, өдөртөө +7…+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан байна. Харин аравдугаар сарын 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж