"Тен Хаг, чи өглөө гэхэд ажлаасаа халагдана"

"Тен Хаг, чи өглөө гэхэд ажлаасаа халагдана"

"Тен Хаг, чи өглөө гэхэд ажлаасаа халагдана"

Английн Премьер лиг тун сонирхолтой өрнөж байна. Лигийн зургадугаар тойрогт Манчестер Юнайтед болон Тоттенхэм Хотспур багууд учраа таарлаа. Мөрөөдлийн театрт болсон энэхүү тоглолт шүүмжлэл, магтаалыг зэрэгцүүлэв.


МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 0 – 3 ТОТТЕНХЭМ ХОТСПУР

Супер Ням гаригийн супер тоглолт төсөөлөөгүй үр дүнгээр өндөрлөжээ. Тоглолтын өмнө Тоттенхэмээс Сон Хын Мин бэртлийн улмаас тоглохгүй болж, фэнүүдээ гонсойлгосон. Энэ ч утгаараа Юнайтедыг талбай дээрээ хожих болов уу гэсэн хүлээлт байлаа. Гэвч бодит байдал тэс өөр байсан юм.

Тоглолт эхлээд дөнгөж 3 дахь минутад Бреннан Жонсон зочдоос гоол оруулж, Тоттенхэм тэргүүлж эхлэв. Гоолын эхлэлийг хамгаалагч Мики ван ден Вен тавьж, Юнайтедын хамгаалагчдыг сүлжсээр илүү гарч, Жонсонд чихэр шиг дамжуулалтыг өгчээ. Уэльс хүү ч тун сайн байгаагаа нотлох шиг алдаагүй, төгс гүйцэтгэлийг харуулсан.

Тоглолтын хэмнэл ерөнхийдөө хурдтай, ширүүн байлаа. Юнайтедын хамгаалалт болон төвийн шугамын ойлголцол маш муу байгаа нь харагдсан. Тоттенхэмын шахалтаас гарч чадахгүй, маш олон удаа бөмбөгөө алдаж, довтлох боломжийг олгож байв. Хэрэв Тоттенхэм олдсон боломжуудаа ашиглаж чадсан бол тооны зөрүү улам холдох байсан биз.

Гай газар доороос гэж учраа олохгүй тэмтчиж явахад Бруну Фернандеш улаан хуудас хүртэн талбайг чөлөөлөв. Шүүгч ч ширүүн уур амьсгалыг улаан хуудсаар дарж, хэмнэлийг намдаасан. Юнайтедын хувьд сүйрэл тохиосон. Хүн дутуу хирнээ талбай дээрээ хожигдож яваа. Фэнүүдийнх нь биеийн хэлэмж ч уурссан, бухимдсан, гунигласан харагдсан.

Хоёрдугаар үед байдал улам л дордов. Хоёрдугаар үеийн эхлэлд Дейан Кулушевски гоолдож, тэргүүллээ баталгаажуулсан. Ийнхүү алдах юмгүй болсон Юнайтед урагшаа довтолсон. Гоол оруулчих боломжтой хэд хэдэн довтолгоог зохион байгуулсан ч тусыг эс олов.

Нөгөө талд Олд Траффордод чуулсан Тоттенхэм Хотспурын дэмжигчид Юнайтедын дасгалжуулагч Эрик Тен Хагт зориулан "Чи өглөө гэхэд халагдана" гэж дуулцгааж байжээ.

Тоглолтын эцсийн цэгийг Доминик Соланке тавьж, Сон Хын Мингүй ч Тоттенхэм хожил байгууллаа. Тэд хожил байгуулснаар хүснэгтийн наймдугаарт бичигдэж эхэлсэн бол Манчестер Юнайтед 12 дугаар байрт явна.

Домогт Сир Алекс Фергусоны эрин үед Манчестер Юнайтед 1035 тоглолтынхоо ердөө 22 тохиолдолд л гурав болон түүнээс олон гоолоор хожигдож байжээ. Гэвч түүнээс хойших 424 тоглолтынхоо 23 тохиолдолд ийм хэмжээний гоолоор хожигдсон аж.

Бүгд л асуудал Кристиано Роналдо, Пол Погба, Харри Магуйэр, Жэдон Санчод байна гэж бодон тоглогчдоо буруутгасан. Гэвч үнэндээ өөр зүйл тохиосон мэт. Дасгалжуулагч, тоглогч гээд солиогүй, шинэчлээгүй зүйл үгүй. Гэвч Юнайтедын асуудал үргэлжилсээр л байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

gai l bna; + CHUTGUrni 28 минутын өмнө 216.38.195.74

-###- CJN+xyn

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 59.153.113.128

Хүн бүр хөдөлмөр эрхлэх нь хууль дээдлэх зарчим юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж