Бродюрын хулгайг хянан шалгах ажлын хэсэг байгуулна

Бродюрын хулгайг хянан шалгах ажлын хэсэг байгуулна

Бродюрын хулгайг хянан шалгах ажлын хэсэг байгуулна

Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ажлын хэсэг байгуулж, иргэдийн бухимдлыг өрдөж, “бордюрын хулгай” гэх болсон нийслэлийн автозамын засварын ажлыг яаралтай шалгахаар болжээ. Шалгалтын дүнг иргэддээ ил тод мэдээлж, авлига, албан тушаалын асуудал сөхөгдвөл УИХ-д нээлттэй сонсгол хийх бололтой. Өөрөөр хэлбэл, бордюр тойрсон хэл ам МАН-ын хувьд  ээлжит “ногоон автобусны хэрэг” болохыг үгүйсгэх аргагүй юм.

Учир нь, зах зээл дээр 20 мянган төгрөгөөр борлуулдаг бордюрыг 178 мянган төгрөгөөр үнэлсэн, тендерийг Хэнтийн гаралтай компаниуд авсан гэх асуудал нийгэмд бухимдал үүсгэж, иргэдийн дургүйцлийг хүргэж байна. Яг үнэндээ нийслэлийн сүр болж гаргасан 500 тэрбум төгрөгийн бонд зам дээр “масло” болж, бордюр төдийхнөөр дуусах нь. Нийслэлийн 192 км зам засварын ажил буюу бордюрт 37 тэрбум төгрөг биш 100 гаруй тэрбум төгрөгийн хулгайн асуудал хөндөгдөх нь тодорхой болоод байна.

Хотын дарга Х.Нямбаатар “Бордюрын бизнес гэж байхгүй”, “З.Энхболд алх бариад эвдээд явсан” гэх мэтээр бордюр гэж дуугарсан хүн бүртэй хэрэлдэж, технологи ярьж, ухаантай дүр эсгэн, уурлан загинасаар явна. Хэвлэл, олон нийтийн зүгээс баримтууд ар араасаа ил болж, олон нийтийг бухимдуулж байна. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл автозамын засварын ажлыг шалгах ажлын хэсгийг яаралтай байгуулж буй бололтой.

“Ergelt.mn” сайтын цуврал сурвалжлагаар ил болсон баримтуудыг тоочвол:

  • Ж.Энхжаргалынх гэдэг гэр бүлийн 3 компани 9 байршлын 20 гаруй тэрбум төгрөгийн үнийн дүнтэй тендер авсан. Эхнэр нь Чингэлтэй дүүргийн ТҮК-ийн эзэмшигч.
  • Бордюр солихыг өмөөрч Монголын автозамчдын холбооны төлөөлөл гэх Д.Даваацэрэн мэдээлэл хийсэн. Гэтэл тэрбээр гурван байршлын 10 тэрбум төгрөгийн тендер авсан.
  • Монголын автзамчдын холбооны гүйцэтгэх захирал М.Ган-Эрдэнэ “Заабар” ХХК-иар 5.7 тэрбум төгрөгийн тендер авсан. Тэрээр Хэнтий аймгийн уугуул.
  • Автозамчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батбаяр “Баткубик” ХХК-аар 4 байршлын 18 тэрбум төгрөгийн тендер авсан. Эхнэр Б.Энхтуяа нь 2017 оноос Автозам, төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр Нийслэлийн замын хөгжлийн газарт ажилласан.
  • Бордюрыг  авсан үйлдвэрийн нэг нь Шилийн гол аймгийн Хөвөөт шар хошууны Ташингийн чулууны үйлдвэр. Үйлдвэрийн эзэн нэг метр бордюр ширхэгийг нь 20-21 мянган төгрөгөөр Эрээнд хүргэж өгнө гэсэн мэдээлэл өгсөн.

Ийм баримт “Эргэлт.мн” сайт гаргаж тавьсан бол НИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч С.Отгонтөгс Эрээнээс нэгж бордюрыг 40 юаниар буюу 19000 төгрөгөөр захиалж авсан тухай  мэдээлэл хийсэн.

Гэвч дээрх баримтыг эсэргүүцэж, зарим хэвлэлээр БНХАУ-ын Эрээн хотоос захиалгатай бэлтгэсэн мэдээллийг цацлаа. С.Отгонтөгс хуурамч падаан гуйж бичүүлсэн, нэг бордюрын үнэ хамгийн 98000 төгрөг гэх мэтээр мэдээллүүд гаргав.

НИТХ-ын сонгуульд нэр дэвшигч С.Отгонтөгс энэ зун Эрээн ороогүй, хэн ч хаанаас ч бордюрын үнийг мэдэж болох цахим орчинд амьдарч байгаа учраас худалдааны томоохон сайтуудаас үнийг хялбархан мэдэж болно гэв.

Хятадын хамгийн том худалдаанаа сайт Алибабад бордюрын үнэ 5-30 ам.доллар байгааг харж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 минутын өмнө 139.5.218.17

САИД БОЛОГҮИ БАИХДА ИХ ЦОР ЦОР САИД БОЛОД ҮХСЭН АМИД БҮ МЭД СОНГУЛИАР СЭРЭ ЮУ

Avatar

Нэргүй 13 минутын өмнө 202.9.40.218

Энэ л***р өмнөх сайд шуу юмны хажууд хэлгүй сохор мэт байгаал байх юм ямарч тэмцэлгүй мэт ждү ногоон хуучин автобус богд уулын газруууд одоо энэ боржурын шахааа улаам цайм цаазаар авсанч багадхааар бузрын шуналт хүүрүүүд

Avatar

Зочин 24 минутын өмнө 66.181.189.229

Маш яаралтай шалгах хэрэгтэй. Жинхэнэ хулгай шүү

Avatar

Гиийчин 26 минутын өмнө 202.126.89.200

Сайдаа та нэг сайн шалгаад учрыг нь олоод нэг талд нь гаргаад өгөөч. Хамгийн балиар нь бордюр аа сольж замаа хам хум хийсэн болоод явган зам, тохижилт, талбайгаа засч янзлахгүй хаячихаад явчихна.

Avatar

Нэргүй 27 минутын өмнө 66.181.186.189

Хятад бол худлаа аашаж чадахгүй хуультай орон гарах гарцгүй байдалд орлоодоо Нянбактер авилга авсан байж таарна нэг л их хүн загнисан дарга хөөе эмэгтэй очиж очиж та надад зөвлөхгүй шүү ч гэх шиг бандилзага чинь

Avatar

Зочин 30 минутын өмнө 66.181.161.163

Хэнтийхний угшилтай Боржур ажиллагаа гэж үнэхээр дориун бизнис яваад байх шиг байна. Шалгах хэрэгтэй. Сэлэм уурлах яахав. Шалгуулаал гараад ир.

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 66.181.180.163

шалгах үүрэгтэй газрууд нь дан нэг нутгийнхан толгойлж байгаа шүү дээ, тэгэхээр үр дүн гарах болов уу даа.

Avatar

Тьл 1 цагийн өмнө 202.126.89.242

Ардын намынхан дан Хэнтийн хулгайчуудаар дүүрсэн энэ сонгуулиар Хэнтийн тэнэгүүдээс салцгаая

Avatar

Гэрэл 2 цагийн өмнө 202.5.202.36

Ажил хийж байгаа хүн дандаа шүүмж дагуулж байдаг. Зүгээр гөлийгөөд явж байгаа нь амаа билүүдэхээс өөр ид шидгүй. Энэ сонгуулиар мөнхийн нэг нэгнээ хэмлэж байх юм аа. Ёстой төвөгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж