Аравдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байна

Аравдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байна

Аравдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байна

Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 2024 оны аравдугаар сарын ерөнхий байдал олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Аравдугаар сарын 01-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 03-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 04-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи аравдугаар сарын 03, 04-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Аравдугаар сарын 2-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч, Аравдугаар сарын 04-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтрэх төлөвтэй байна.

Аравдугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж /ОЖД/ нь Баян-Өлгий, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх, Увс, Ховдын зарим газар, Завхан, Төв, Сэлэнгийн зүүн, Говь-Алтайн зүүн хойд, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтийн хойд хэсгээр 0…-8°C, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсгээр +6…+10°C, бусад нутгаар 0…+6°C дулаан байдаг байна.

Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРНО 

Энэ сард агаарын дундаж температур Увс, Завханы нутаг, Говь-Алтайн зүүн хойд, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дундаж(ОЖД)-аас хүйтэн, бусад нутгаар ОЖД–ын орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД-аас 1-3°С хүйтэн, харин нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр ОЖД-аас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд хур тунадас, уулархаг нутгаар цас орж, Алтайн салбар уулсаар салхи шуургатай байх төлөвтэй байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ОЖД-ААС ХҮЙТЭН БАЙНА 

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас хүйтэн, хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД-аас 1-3°С хүйтэн, харин нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр ОЖД-аас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд хур тунадас, уулархаг нутгаар цас орж, салхи ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРНА 

Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн нутгаар ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүл үеүдэд ОЖД-аас 1-3°С хүйтэн, харин нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ОЖД–аас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, салхи ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР САЛХИ ШИРҮҮСНЭ 

Энэ сард агаарын дундаж температур Дундговь, Говьсүмбэрийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД-аас 1-3°С хүйтэн, харин нэг болон хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ОЖД-аас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхи ширүүсэж, шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж