Энэ оны зургадугаар сард найман өдрийн даалгавар биелүүлэхээр АНУ-ын хоёр сансрын нисгэгч Олон улсын сансрын станц (ОУСС)-ыг зорьсон. Гэвч тэдний сууж явсан "Boeing" компанийн анхны туршилтын сансрын хөлөг "Starliner" техникийн доголдлын улмаас хүн тээвэрлэхэд эрсдэлтэй болсон юм. "NASA" болон "Boeing" компанийн удирдлагууд удаан хугацаанд зөвшилдсөний эцэст "Starliner" хөлгийг эх дэлхий рүү хоосон буцаах шийдвэр гаргаж, хоёр сансрын нисэгчийг "SpaceX" компанийн хөлгөөр буцааж авчрахаар тохиролцсон байдаг.
Сансрын нисгэгч Бач Уилмор, Суни Уилльямс нарыг дэлхийд буцаан авчрахаар Бямба гаригт /2024.09.28/ "SpaceX" компани "The Dragon capsule"-ийг хөөргөжээ. Гэхдээ тэднийг ирэх оны хоёрдугаар сард буцаан авчрах юм. Учир нь "NASA" зургаан сар тутамд тойрог замд ажиллаж буй сансрын нисэгчдээ сольдог журамтай. Бач Уилмор, Суни Уилльямс нарыг ОУСС дээр очих үед ажиллаж байсан ОХУ-ын сансрын нисгэгч нар эх дэлхий рүү буцсан. Тиймээс АНУ-ын хоёр сансрын нисгэгч тэдний халааг авч байна.
Нэргүй 2024-09-30 103.168.34.158
сансрын нисгэгч, гариг гэж бичээд л байх юм. Бичиг үсгийн боловсролгүй энэ мэт сэтгүүлчид эх хэлийг минь алж байна.
Нэргүй 2024-09-30 172.58.167.64
amid yumu suraggui bolson hyadad tuslaad baisan yu bolob