НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд өгсөн мессеж ба У.Хүрэлсүхийн гадаад УЛС ТӨР!

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд өгсөн мессеж ба У.Хүрэлсүхийн гадаад УЛС ТӨР!

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд өгсөн мессеж ба У.Хүрэлсүхийн гадаад УЛС ТӨР!

Үндсэн хуулиар гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах, гадаад орнуудад суух төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох бүрэн эрхийг хэрэгжүүлдэг субьектын хувьд Монгол Улсын гадаад бодлогод Ерөнхийлөгчийн хариуцлага, үүрэг оролцоо чамгүй их. Нэгдсэн үндэстний байгууллагын бүрэн эрхэт гишүүнээр элссэнээс хойшхи 60 гаруй жилийн түүхэн дэх гадаад бодлогын асуудалд үе, үеийн төрийн тэргүүний байр суурь, үг үйлдэл онцгой чухал байсаар ирсэн. Товчхондоо, төрийн тэргүүнээр хэн ажиллахаас гадаад бодлого хамаардаг, түүний хэлсэн үг, байр суурь, үнэт зүйл, үзэл бодол дипломат харилцаанд эерэг, сөргөөр нөлөөлдөг. Тэр бүү хэл Ерөнхийлөгчийн анхны гадаад айлчлалаас Монголын гадаад харилцааны үзэл баримтлалын чиг хандлагыг харж болно.

Түүх сөхвөл, Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат гадаад айлчлалаа ОХУ-аас, Н.Багабанди, Н.Энхбаяр нар БНХАУ-аас, Ц.Элбэгдорж БНЭУ-аас, Х.Баттулга “Дорнын эдийн засгийн форум”-аас, У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаас эхлүүлж байжээ. Үүнээс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд өндөр хэмжээнд хамгийн олон удаа оролцсон нь У.Хүрэлсүх бөгөөд тэрбээр Ерөнхий сайдын хувиар нэг удаа, Ерөнхийлөгчийн хувиар хоёр дахь удаагаа оролцоод байна. Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн хугацаанд Оросын Алс Дорнодын форумд тасралтгүй оролцсон ч эсрэгээрээ НҮБ-ын чуулганд нэг ч удаа очиж байгаагүй юм.

Энэ жилийн НҮБ-ын 79 дүгээр Ерөнхий Ассемблейн чуулганд оролцохдоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий нийтийг энх тайванд уриалж, Монголыг цөмийн зэвсэггүй орон болохыг дахин сануулсан нь манай орны гадаад бодлого залгамж чанартай, тогтвортой байгаагийн том илэрхийлэл болов. Монгол Улсын аюулгүй байдлын үзэл баримтлалд суурилсан түүний гадаад бодлогын алхам нь хувь улстөрчийнхөө хувьд ч бараг уламжлал болон тогтжээ. Тэр тусмаа цөмийн зэвсэгтэй, дэлхийн их гүрнүүдийн дунд орших жижиг улсын удирдагч гурван нүүдлийн цаадахыг харах улс төрийн мэдрэмж, мэлмийтэй байх ёстой. Тэгж байж л улсынхаа тусгаар тогтнол аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хамгаална гэсэн үндэсний эрх ашигт үйлчилж чадна.

1.

Олон улсын харилцаанд дэгдэж буй үл ойлголцол, үл итгэлцэлд автаж, улс орнуудын дунд үүссэн дайн тулаан, үймээн самуунд татагдан орж, түүний үр нөлөөг нийгмийн улс төр эдийн засгийн амьдралд тусгах нь монголын язгуур эрх ашиг биш билээ. Гэвч даяаршлын үр нөлөөгөөр бид олон улсын харилцаанаас хол хөндий, тусдаа байж чадахгүй нь бодит зүйл бөгөөд Ерөнхийлөгч Хүрэлсүхийн хувьд гадаад бодлогын харилцаанд бие хүний гүйцэтгэх үүрэг хариуцлагынх хувьд том шалгуур болж байна гэхэд хилсдэхгүй. Энэ үед үндэсний эрх ашгаа дээдлэх, энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлогын залгамж чанараа хэлбэрэлтгүй сахих нь чухал юм. Үүнд Монгол Улсын энхийг эрхэмлэсэн гадаад бодлого, олон улсын харилцаан дахь цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэхийг уриалж шаардаж ирсэн байр суурь онцгой чухал ач холбогдолтой. Цөмийн зэвсэгтэй хоёр том гүрний дунд орших жижиг улсын хувьд том тоглох боломжгүй ч ухаалаг тоглох шаардлагатай цаг үе билээ. Газар зүйн байрлалаараа ч, эдийн засгийн хамаарлаараа ч Монгол Улс хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай байж гэмээнэ амар амгалан оршино.

Яг энэ өнцгөөс харвал энэ удаагийн НҮБ-ын чуулган Гаагийн шүүхийн “ялтай” ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд Улаанбаатарт айлчилсны дараа болж байгаагаараа Монголыг олон улсын анхаарлын төвд аваачсан, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Гаагийн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй буруутнаар тодруулсан дотоодын улс төр хийгээд гадаад бодлогын хувьд том сорилт болоод өнгөрөв.

Гэвч Монгол улс Төрийн тэргүүнтэйгээ энэ сорилтыг амжилттай даван туулж чадсан,  түүгээр ч зогсохгүй НҮБ -ын индэрт энхийг эрхэмлэсэн гадаад бодлогоо дахин нотолж, Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван оронтой хэвийн харилцаатайгаа харуулаад буцсан юм. Монгол Улсын хувьд НҮБ-ын үндсэн дүрэм, зорилгод үндэслэсэн дипломат харилцаа, эрх ямба, дархан эрхийг зохицуулах Венийн конвенцид 1966 онд нэгдэн орсон. Венийн конвенцид заасан аль ч улсын элчийг хамгаалах, түүний айлчлах хугацаанд аюулгүй байдлыг эн тэргүүнд тавих, нөгөө талаасаа Их Монгол улсын эзэнт гүрний гадаад бодлогын түүхэн залгамж чанараа хадгалан үлдсэнээ улам бататгасан гэж хэлж болно. Иймээс ирсэн зочиндоо бусдын адил хүндэтгэл үзүүлж, “даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн төлөөх их үйлсэд манлайлал үзүүлэх”-ийг анхааруулсан үдэлтээрээ Монгол Улс НҮБ дээр гадаад бодлогын тогтвортой тоглогч болохоо ч нотолсон юм.

Хүүхдийн эмнэлэг, ахмадын асрамжийн газар бөмбөгдөж байгаа, цөмийн зэвсэгтэй их үрний ерөнхийлөгчид эдийн засгийн хараат жижиг улс үүнээс өөрөөр сануулга өгөх дипломат арга зам юусан билээ. Ерөнхийлөгч Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацааны эхний гурван жилд Ромын Папаас эхлээд Франц болон ОХУ-ын ерөнхийлөгч, АНУ болон Их Британий Гадаад хэргийн сайд нар, Бүх хятадын дэд дарга Монголд айлчилсан нь үндэстний язгуур эрх ашгаа том гүрнүүдэд ойлгуулах, тусгаар тогтнолын баталгаагаа хангах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гадаад бодлогын нээлттэй, олон тулгуурт байх зарчмын томоохон биелэл гэж үзэж болно.

2.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс дэлхийн улс орнуудад хандаж, хоёр уриалга хүргүүлсэн юм.

-Монгол Улс аливаа улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын эсрэг хүч хэрэглэхгүй байх, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөө тууштай хамтран ажиллахыг дэлхийн улс, үндэстнүүдэд уриалж байна.

-Манай улс цөмийн аюулаас ангид ертөнцийг бий болгохын төлөө бүх улс орон хамтран ажиллахыг уриалж байна.

Монгол Улсын цөмийн зэвсэггүй улс болохоо 1992 онд мөн л НҮБ-ын индэр дээрээс зарлаж байсан юм. Хойно, урдаа цөмийн зэвсэгтэй хоёр хөршийн дунд орших жижиг улсын гадаад аюулгүй байдлаа хамгаалах л гэсэн арга тактик. Үүнийгээ ахин, дахин онцлох болсон нь НҮБ- ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван оронд /Их Британи, ОХУ, АНУ, БНХАУ, Франц/ хандсан мессеж гэдэг нь мэдээж мөн. Эдгээр таван орон бүгд цөмийн зэвсэгтэй, тэдний хоёр нь Монголын хөрш. Хоёртой нь, ураны салбарт хамтран ажиллахаар санамж бичиг саяхан байгуулсан.

Дашрамд дурдахад ирэх аравдугаар сард Францын “Орано” болон Монголын Засгийн газар хооронд Зөөвч-Овоо төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаар яригдаж буй. Тэрчлэн хойд хөршийн царь Монголд айлчлах үеэр “Росатом”-“Монгол атом” хооронд ураны салбарт хамтран санамж бичиг мөн байгуулсан. Гэх мэтчилэн эдийн засаг, улс төрийн олон агуулга түүний дэлхийд “шидсэн” мессежний ард нуугдаж байж болох талтай.

Үнэндээ, Монголын газар зүйн байрлал, газрын хэвлий доорх баялаг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудын анхаарлыг үргэлж татсаар ирсэн. Аль ч утгаараа НҮБ- ын дэмжлэг, P5- ын нөлөөллөөс Монгол ангид байж чадахгүй нь гашуун үнэн.

Хойд хөрш цоргоо, урд хөрш хилээ хаах төдийд Монгол хорвоо ертөнцөөс хэсэгтээ л тасрах аюул бодитой юм. Нөгөө талдаа Монголын ардчиллын баталгаа болсон гуравдахь хөршийн бодлогод АНУ тэргүүтэй чөлөөт нийгмийн орнууд томоохон байр суурь эзэлдэг. Иймээс Монголын хувьд ямагт хоёр хөрш төдийгүй гуравдагч орнуудтай энхийг эрхэмлэх нь улсын хар хайрцагны бодлого байх учиртай ч биз…!

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаа түүхэн талаасаа олон чухал онцлогтой байна. Өмнөх таван Ерөнхийлөгчтэй харьцуулбал Орос-Украйны дайн, Газийн зурвасын хямрал, зэвсэгт мөргөлдөөн гээд дэлхийн улс төр, геополитикт хурцадмал байдал үүссэн амаргүй цаг үед тэрбээр Ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдон ажиллаж буй. Өөрийнх нь хэлсэнчлэн “дайны гал дүрэлзэж, цөмийн зэвсгийн аюул занал сэргэж, сэдэрч болзошгүй байгаа” тул улсынхаа бүрэн бүтэн байдлаа хамгаалах том үүрэг, хариуцлага түүнд ногдсон. Энэ үүднээс харвал тусгаар тогтнолын алтан аргамж, гадаад бодлогын залгамж чанар, үндэсний эрх ашгийнхаа төлөө тууштай зогсох, дотоодын улс төрийн хатуу эсэргүүцлийг үндэсний эв нэгдлийг хангах замаар даван туулах түүхэн үүрэг хариуцлага түүнийг хүлээж байна.

Үргэлжлэл бий….

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-09-30 103.145.234.104

Монгол улсын Ерөнхийлөгчид халуун баяр хүргэе👏👏👏 Монгол улсаа гэсэн сэтгэл зүрхтэй ерөнхийлөгчид талархья 🇲🇳🇲🇳🇲🇳

Avatar

Нэргүй 2024-09-30 66.181.187.233

э****з хурлийзууд путины айлчлалаас болж бүгд манай ерөнхийлөгчөөс нүүр бурууллаа гээд л бүлтрээд бсн худлаа л байхгүй юу

Avatar

Зочин 2024-09-30 66.181.189.135

Манай Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа алга ташаж нижигнээд сайхан байлаа,

Avatar

Нэргүй 2024-09-30 202.126.88.209

энэ индэрт энэний үг хэлэх хадны завсар хашгирах 2 ялгаан юун.

Avatar

Зочин 2024-09-30 66.181.189.135

Монголын Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээр утга төгөлдөр үг хэлсэнд чуулганд оролцргчид өндөр үнэлж тааламжтай хүлээж авахыг хараад маш баярлалаа.

Avatar

zochin 2024-09-30 185.247.199.4

Yamar ch ach holbogdolgui ingej yumand oroltsson dur esgej yanaa????? Hen ch toohgui, yu ch helehgui, hentei ch uulzahgui, iim bgaa ni tun haramsaltai.

Avatar

Нэргүй 2024-09-30 202.9.40.19

Магтаалд цаг олдоноо.Яаран бүү нэг талын дүгнэлт хий.Хэрсүү байх нь хэзээ ч оройтохгүй.Хүлээцтэй байх.Магтья гэвэл нүднээс далд,шүүмжлье гэвэл нүүрэн дээр нь..Ингэж хандах нь тухайн хүндээ тутай гэсэн нэгсайхан Монгол ухаант үг байдгийм шүү !!!!!!!
Үргэлжлэл бичих гэж бүү яар Ж.Нямсүрэн гуяа!Өмнөх бичсэнээ үгчлэн дахин дахин бод.Цаг үеээ тооц.

Avatar

Үнэн 2024-09-30 66.181.179.152

Бодит үнэнийг яг олж бичжээ. У. Х урьд өмнө нь байгаагүй хэмжээнд гадаад бодлогоо хэрэгжүүлж байгаа ерөнхийлэгч юм. Зөвлөхүүд, гадаад хэргийн сайд, судлаачид маш сайн ажиллаж байна.

Avatar

bainguin galzyy xylgaich+ gert y 2024-09-30 216.38.195.74

@

Avatar

XTbainguintrs ychryylcan xoxipolf,UBJTEI pokz.###-; y 2024-09-30 216.38.195.74

bainga xylgailj,gelgyyrt CJNrf + workeroor+ xsgyi trashs zasaglan_bzg

Avatar

galzyy crazy xyn zasagt garch bolgyi bolloozz,oyd XUlgailj gyilagchlyylj CJN XOOLLOJ yndaalj,-## uupsduu xydaldaj abax 2024-09-30 216.38.195.74

galzyy xyn xymyyciug xsgyi CJNr XOOLLOJ, dardag yc; Zamaar df -XOT bygduig ni
– oyd Yguin xool, gyilagchlyylj CJN xool yndtai+ XOLBOj XTdarangyilagch bainga xylgailj,alban

Avatar

Нэргүй 2024-09-30 66.181.190.107

news suulin uyd doloodog bolson . ilt tod dolooh gej . Ebi tohirogo hiijee . ene medee g helsengui shu . troll uud come baby

Avatar

Нэргүй 2024-09-30 202.9.41.20

Сэтгүүлч эмэгтэй голыг нь олж үнэн зөв бичжээ. Бид бүгдэд нэг л эрх ашиг байх ёстой. Намчирхаж талцаж болохгүй гэдгийг сэтгүүлч эмэгтэй мэддэг юм байна. Монголын төлөө сайн үйлс хийж байгаа хэнийг ч болов үнэлж сайшааж байх учиртай. Гадаад улсууд монгол орны онцлого хүндрэлтэй байдлыг ойлгодог нь батлагдлаа. Би хувьдаа Ерөнхийлөгч маань НҮБ-ын индэр дээр үг хэлсэнд их баярлаж байна.

Avatar

Нэргүй 2024-09-30 202.9.41.20

Монгол улсын тэргүүн НҮБ дээр үг хэлнэ гэдэг бол нэр төрийн асуудал юм.Үнэхээр гадаад орнууд яаж хүлээж авах бол гэж санаа зовж байсан. Гэтэл санасныг бодоход муу зүйл холуур өнгөрлөө. Ерөнхийлөгч маань бас гайгүй үг хэлчихлээ гэж хувьдаа дүгнэж байна. Олон улсад Хүрэлсүх гэж хувь хүн талаасаа хэлэхгүй Монголын ерөнхийлөгч гэж ярина. АН-ын зарим хүмүүс өөрийн улсын ерөнхийлөгчөө гадныхантай нийлж муулах юм. Тийм хүмүүсийг үндэснийхээ эрх ашгаас урвасанд тооцож болно. Тэнэг амьтад

Avatar

Зочин 2024-09-30 103.145.234.104

Зарим монголчууд өөрсдөө амьдарч байгаа улсаа, ерөнхийлөгчөө, ер нь бүгдийг харааж зүхнэ. Энэ нь өөрт нь ч, амьдарч буй эх оронд нь ч сайн энерги, эерэг зүйл авчрахгүй. Барууныхан эерэг энергийн талаар ярьдаг болсон байна.

Avatar

Зочин 2024-09-30 66.181.189.135

Хэл байтугай хөл халтирдаг юмдаа. Тэгээд ч худлаа гэсэн. Үнэн байсан ч яадаг юм. Түүнд өштэй хулгайч их олз олж гэнээ

Avatar

Нэргүй 2024-09-30 202.131.245.243

Кофи Анан гуайтай уулзсан болов уу? 😂😂😂

Avatar

Нэргүй 2024-09-30 202.126.90.167

Elbegdorj iin suganii usnuud irgediin tarhiig ugaasaar, ner hundgui hudalch site. Arhichin shantaaj chimge avgai udirdaj bga tsgat argagui

Avatar

Нэргүй 2024-09-30 202.126.90.167

Mmmm

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2024-09-30 59.153.113.236

МУ-ын гадаад бодлогын үзэл баримтлал өнөөгийн дэлхий дахины нөхцөл байдлыг харгалзсан нэг иймэрхүү байхаас өөр гарцгүй. Ойлгомжтой хэлье гэвэл Монголд одоо дотно анд ч алга, өстөн дайсан ч алга. АЛЬ НЭГ ХОЛБООНД ОРЧИХООД ӨРТӨӨ ДАЙСАН БИЙ БОЛГООД БАЙХГҮЙ ГЭСЭН ҮГ Л ДЭЭ.Гэхдээ ийм гадаад бодлого маань төгс үү гэвэл бас үгүй л дээ.Уулаасаа энэ ертөнц дээр ТӨГС ЗҮЙЛ НЭГЭЭХЭН ҮГҮЙ юм чинь.Нэн ялангуяа манай улсын эдийн засгийн гадаад харилцааны хэрэгцээгээ бодохоор хүндрэл бий бий.

Avatar

Нэргүй 2024-09-30 103.168.34.168

HEYY BANKNII HULGAICHAAA BOLIOOCH PZ DAA MINEE ** DA HULGAICH GOLOGOO

Avatar

Zochin 2024-09-30 178.208.132.130

Za surteish dee Mongoliig hen toodgiin, Ebi bol huvia l bodoj yavsan baih

Avatar

Нэргүй 2024-09-30 103.212.117.107

s*****g shaambar vee

Avatar

Нэргүй 2024-09-30 123.243.196.58

Pyaldag setguulch ovoo mungu avjee

Avatar

иогэн 2024-09-30 103.212.119.112

монголоо хорлосон хүн хог Путиныг урьж Монголоо муухай харагдуулсан болосролгү бодлогогүй рог

Avatar

Зочин 2024-09-30 66.181.189.135

Чи бол Монголыг худалдчихсан байгаа, боловсролгүй гэж чам шиг гахайг хэлдэг юм

Avatar

Зочин 2024-09-30 103.145.234.104

Ёстой нүдийг нь олоод хэллээ. Урихгүй тэгээд бензингүй, цахилгаангүй болсон бол ерөнхийлөгчийг юу гэх байсан болдоо…

Avatar

собака семь 2024-09-30 66.181.160.112

dog seven

Avatar

Нэргүй 2024-09-30 139.5.216.235

Татваргүй гаргасан хэдэн их наядын нүүрсний хулгайд одоогийн манай удирдагчид Хятадын барьцаанд улам л лавхан орсоор байгаад бүр илүү том юмаа алдах байх даа , Жэнко бол урд нь Оросод байхдаа хийсэн гэмт хэргийн барьцаанд байдаг хүн

Avatar

зочин 2024-09-30 66.181.182.189

Сэтгүүлч бүсгүй "том тоглох боломжгүй ч ухаалаг тоглох шаардлагатай цаг үе" гэж тодорхой сайхан хэллээ.

Avatar

Дорж 2024-09-30 192.82.65.175

Элбэгдожоо чи одоо боль, энэ чиний хувийн сайт. Өчүүхэн муу нэр, амин хувийн эрх ашгийнхаа төлөө Монгол улсаасаа, ардчилсан тогтолцооноосоо урвах ичгүүртэй, Ардчиллын төлөө тууштай байх хэрэгтэй шүү Элбэгдоржоо, амин хувиа хичээж коммунистуудыг магтаж саймшрах, коммунистуудтай үгсэн хуйвалдах чинь үнэхээр ичмээр бөгөөд гутамшигтай байна. Ардчиллын төлөө бүх хүнийг дэмжиж хамгаалж байх хэрэгтэй. Ардчилсан хүчин, ардчиллыг дэмжигч монголын ард түмэн чамайг хэзээ ч ад үзэж байгаагүй шүү.

Avatar

Нэргүй 2024-09-30 66.181.160.25

Зайлаа өмхий г***й

Avatar

Bold o 2024-09-30 223.39.214.137

ард түмний их хүү гэж бас ямар нэр томьёо гаргаад ирвээ.. б**с долоогчоо..Хүрэлсүх ард түмний их хүү юм бол хэн нь дунд хүү ,бага хүү юм бэ. б**с долоогчоо…

Avatar

Нэргүй 2024-09-30 192.82.65.175

Элбэгдожоо чи одоо боль, энэ чиний хувийн сайт. Өчүүхэн муу нэр, амин хувийн эрх ашгийнхаа төлөө Монгол улсаасаа, ардчилсан тогтолцооноосоо урвах ичгүүртэй, Ардчиллын төлөө тууштай байх хэрэгтэй шүү Элбэгдоржоо, амин хувиа хичээж коммунистуудыг магтаж саймшрах, коммунистуудтай үгсэн хуйвалдах чинь үнэхээр ичмээр бөгөөд гутамшигтай байна. Ардчиллын төлөө бүх хүнийг дэмжиж хамгаалж байх хэрэгтэй. Ардчилсан хүчин, ардчиллыг дэмжигч монголын ард түмэн чамайг хэзээ ч ад үзэж байгаагүй шүү.

Avatar

Зочин 2024-09-30 66.181.189.135

Ардчиллын нэр ичгүүргүй барих авч ардчиллын жинхэнэ дайсан болсон- э****з хурлийз голдуу нэн харгис этгээдүүд ард түмний их хүү У. Хүрэлсүх рүү бүдүүлгээр дайрч байгаа нь тэд хэн болохоо батлахаас өөрцгүй. Ухаант хүмүүнд харгисууд дайсагналаг жамтай бөлгөө

Avatar

Нэргүй 2024-09-30 202.126.89.236

ерөнхийлөгч асан Баттулгаас бсусад нь гадаад харилцаа, монгол улсын нэр хүнд өсөхөд их бага хэмжээгээр хувь оролцсон,одоо ч хичээж байна хэн ч үгүйсгэхгүй байхаа. Цаашдаа ч ийм байгаасай…

Avatar

Нэргүй 2024-09-30 202.55.191.194

манай энэ дунд боловсролтой мангарыг түй ч анхаарах хүн байхгүй,

Avatar

Вold o 2024-09-30 116.120.126.36

дайн дажинтай байгаа орны удирдагчыг урихгүй,айлчлах хугацааг нь хойшлуулах зэрэг дипломат арга хэмжээ авах ёстой байсан юм..хөлдүү Хүрэлсүхээ гэж.Монгол улсыг . олон улсад дайныг дэмжиж байгаа мэт харагдуулсан хамгийн мэдрэмжгүй явдал болсон шүү..
НҮБ ын дээрээс дайныг дэмжихгүй ээ гээд хэн ч хэлнэ ш дээ..Монголын 2 нүүртэй худалч ерөнхийлөгч Хүрэлсүх гэж бүгд харж байгаа ш дээ…хөлдүү Хүрэлсүх ээ гэж. үнэн юм байна…

Avatar

Зочин 2024-09-30 66.181.179.139

Дотоодын хатуу эмэргууцэл гээд байх юмгуй Хун амын дийлэнх гадаад бодлогоо дэмжиж байгаа

Avatar

Нэргүй 2024-09-30 59.153.113.96

Элбэгдорж НҮБ-ын чуулганд хамгийн их оролцсон хүн. 8 жилээс 7-оод нь доншуучлаа биз дээ. Юу ярьж суусныг нь мэргэжлийн хүнээр судлуулбал сонин сонин юм гарна даа

Avatar

Зөв шүү 2024-09-30 192.82.92.204

-Монгол Улс аливаа улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын эсрэг хүч хэрэглэхгүй байх, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөө тууштай хамтран ажиллахыг дэлхийн улс, үндэстнүүдэд уриалж байна.

-Манай улс цөмийн аюулаас ангид ертөнцийг бий болгохын төлөө бүх улс орон хамтран ажиллахыг уриалж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж