M0NESY: Би аваргын цомоор үнэхээр өлсч байна

M0NESY: Би аваргын цомоор үнэхээр өлсч байна

M0NESY: Би аваргын цомоор үнэхээр өлсч байна

Цахим спортын "CS2" төрлийн томоохон тэмцээнүүдийн нэг "BLAST Premier"-ийн намрын финал Копенхаген хотноо таван өдрийн турш үргэлжилж, өчигдөр/2024.09.29/ аваргаа тодрууллаа. Хэсгийн шат болон сонгон шалгаруулалтын шатанд манлайлсан нийт найман баг финалд өрсөлдсөн бөгөөд Украины "Natus Vincere" болон Германы "G2" багууд гранд финалд тунасан юм.

Гранд Финалын өмнө "G2" баг "NaVi"-ийн эсрэг 0-9 гэсэн амжилттай байсан юм. Өөрөөр хэлбэл, тэдэнд ес дараалан хожигдоод байсан учир "G2"-д итгэл хүлээлгэх хүн бага байв. Гэтэл Копенхагены форум дотор бүх зүйл өөрөөр өрнөжээ.

"G2" давдаггүй даваагаа давж, 3-1 гэсэн харьцаатай хүчирхэг өсөрлдөгчөө буулган авав.

Тэмцээний дараа "G2"-ийн гол хүн, тэмцээний шилдэг тоглогч болсон Илья Осипов буюу "m0NESY" дараах ярилцлагыг "HLTV"-д өгчээ.

Юуны өмнө, түрүүлсэнд баяр хүргэе. Цом, MVP-ийн медаль хүртлээ. Сэтгэгдлээ хуваалцаач?

-Энэ бол энэ дэлхий дээрх хамгийн гайхалтай мэдрэмж. Цом өргөж, багийнхныгаа жаргалтай байгааг харах энэ мэдрэмж.

NAVI-ийн эсрэг цувралаа зогсоолоо. Та нар 0-9 гэсэн амжилттай байсан. Тийм ч учраас энэ ялалт улам онцгой биз?

-Би тоглолтын өмнө "NAVI"-ийг бидний эсрэг финалд тоглохыг хараад өлсгөлөн, ууртай байсан. Зүгээр ч нэг тэдэнд ес дараалан хожигдсондоо биш тэдэнд дахин хожигдохгүй гэдгээ харуулахыг хүссэн. Тиймээс л ууртай, өлсгөлөн байлаа. Зүгээр л тэдний хожихыг, үгүй хийхийн төлөө ууртай байлаа.

Эхний ээлжийн тоглолтод хожих хэр чухал байсан бэ? Өмнөх тоглолтуудын статистикийг харахад ч тэр эхний ээлжийн тоглолтын хожил та нарт урам өгсөн үү?

-Бүх ээлжийн тоглолт ойрхон өрнөлөөө. 13-11, 11-13 гээд л. Тоглолтын раунд бүр хүртэл ойрхон өнгөрсөн. Тоглолтын эхний ээлжийн тоглолтод хожно гэдэг миний хувьд маш чухал. Илүү их зоригжно шүү дээ.

Mirage дээр та нар 9-1 гэж тэргүүлж байсан. Хүн бүр л та нарыг түрүүлчихлээ гэж бодсон. Гэвч тэргүүллээ алдчихсан. Тухайн үед ямар байсан бэ?

-Үнэндээ "Mirage" дээр хожигдоод юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан. Ямар ч мэдрэмж төрж байснаа ч мэдэхгүй юм. Бид СТ талдаа 9-1 гэж тэргүүлж байлаа. Гэхдээ тоглолт дуусаагүй байсан. 9-1 гэж тэргүүлж байхдаа цомын талаар юу ч бодоогүй. Раунд бүртээ л анхаарлаа хандуулсан.

Гэхдээ зарим шалтгаанаар бид хожчих боломжтой СТ үеүдээ алдсан. Тухайн ээлжийн тоглолтын дараа бага зэрэг хоосон мэдрэмж төрсөн. Сэтгэл зүйгээ дараагийн тоглолтдоо бэлдэх хэрэгтэй болсон. Гэхдээ би стресстээгүй. Бидний буудалт, бэлтгэл сайн байсан.

Чиний Inferno дээр 1vs2 клатч та нарыг цомд хөтөлсөн. Сүүлийн хүнээ устгачихаад чи бүхий л сэтгэл хөдлөлөө гаргаж, компьютерийн гараасаа салахгүй байгаа харагдлаа. Чамд ямар мэдрэмж төрсөн бэ?

-Үнэндээ, бомб тавьж байсан сүүлийн хүнийг алж, клатч хийснийхээ дараа би серверээс гарахыг хүссэн юм. Яагаад гэдгээ мэдэхгүй юм. Хүн бүр орилоод эхлэхээр тэгсэн байх. Гэхдээ би бомб салгах ёстой байсан шүү дээ. "NiKo" над руу хараад ‘Салга, Илья" гэж байсан. Би ч ‘За, за" гэсэн дээ.

Өмнөх раунд дээр В дээр бас би 1vs2 клатч хийгээд нүдээ аньсан. Учир нь өөрийгөө тайвшруулж, сэтгэл хөдлөлөө барих хэрэг гарсан юм. Мэдээж, клатч бүр л намайг зоригжуулж, итгэл, урам зориг өгдөг. Багийнханд маань ч сайнаар нөлөөлдөг. Би сайнаараа хичээдэг.

Энэ бол чиний гурав дахь "MVP"-ийн шагнал. Энэ жил хоёр дахь удаагаа хүртлээ. Чи оны төгсгөлд "HLTV"-ийн дэлхийн тэргүүн тоглогчийг чансааг тэргүүлэх боломжтой тамирчдын нэг. Тэр амжилтыг хүсч байна уу?

-Би MVP шагналаа тоолдоггүй. Түүнд анхаарлаа хандуулдаггүй. Би зүгээр л цом өргөмөөр байна. Бусад баг цом өргөхийг харахаар миний уур хүрдэг. Би улам өлсгөлөн, ууртай болдог. Бид энэ жил Далласт л түрүүллээ. Би аваргын цомоор үнэхээр өлсч байна. Харин бусад нь бол надад бонус гэж тоологддог.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж