Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Ламыг 14 цагаас Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авах юм.
Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын өнгөрсөн 70 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Мөн талууд хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурна.
Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 онд Вьетнам Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй гэдгээрээ онцлог юм.
БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БӨГӨӨД ВЬЕТНАМЫН КОММУНИСТ НАМЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ТО ЛАМ-ЫН НАМТАР
Төрсөн он: 1957 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хынг Иен мужийн Ван Зианг дүүрэгт төрсөн. 67 настай.
Боловсрол: 1974-1979 онд Үндэсний цагдаагийн академид суралцсан. (Доктор, профессор) Англи хэлтэй.
Цол: Генерал (Хурандаа генерал)
Ажилласан байдал:
1979.07-1988.12 НАБЯ-ны Улс төрийн нэгдүгээр газрын ажилтан
1982 Вьетнамын Коммунист Намын гишүүн
1988.12-1990.05 НАБЯ-ны Аюулаас хамгаалах ерөнхий газрын Улс төрийн нэгдүгээр газрын хэлтсийн дэд дарга
1990.05-1993.06 НАБЯ-ны Аюулаас хамгаалах ерөнхий газрын Улс төрийн нэгдүгээр газрын хэлтсийн дарга
1993.06-1997.05 НАБЯ-ны Аюулаас хамгаалах ерөнхий газрын Улс төрийн нэгдүгээр газрын дэд дарга
1997.05-2006.06 НАБЯ-ны Аюулаас хамгаалах ерөнхий газрын Улс төрийн гуравдугаар газрын дарга
2006.06-2009.12 НАБЯ-ны Аюулаас хамгаалах ерөнхий газрын дэд дарга
2009.12-2010.02 НАБЯ-ны Аюулаас хамгаалах ерөнхий газрын дарга
2010.08-2016.04 Вьетнамын Коммунист Намын Төв хорооны гишүүн, Нийгмийн аюулгүй байдлын дэд сайд
2016.04 сараас Вьетнамын Коммунист Намын Төв хорооны гишүүн, Нийгмийн аюулгүй байдлын сайд
2024.05.21-нээс Вьетнам Улсын Ерөнхийлөгч
2024.08.03-наас Коммунист Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга
2024 оны тавдугаар сарын 20-ний өдрийн XV Үндэсний Ассамблейн 7 дугаар чуулганы хуралдаанаар БНСВУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж, 05 дугаар сарын 22-ны өдөр Ерөнхийлөгчөөр сонгогдож, үүрэгт ажилдаа орсон.
2014 xoish 2024-09-30 132.194.13.88
– yrsatsuin xyn amuin boxirdol zasalalaar ixessen, tseber;
x 2024-09-30 132.194.13.88
-#;
Нэргүй 2024-09-30 74.96.173.227
НАБЯ ?
бб 2024-09-30 210.148.94.144
НАХЯ Нийгмийн аюулаас хамгаалах яам.