Төсөв: Олон жил царцсан театр, музейг санхүүжүүлнэ

Төсөв: Олон жил царцсан театр, музейг санхүүжүүлнэ

Төсөв: Олон жил царцсан театр, музейг санхүүжүүлнэ

Соёлын салбарт 2025 онд 485 тэрбум төгрөгийг төсөвлөснөөс 165 тэрбумыг нь бүтээн байгуулалтад зарцуулах нь ээ. Үүнээс 103 тэрбумыг соёлын төв, театр, музейн бүтээн байгуулалтын ажилд төсөвлөсөн байна. Тодруулбал, орон нутагт 27 соёлын төв шинээр барихаар төлөвлөжээ.


ҮНДЭСНИЙ АРХЕОЛОГИ, ПАЛЕОНТОЛОГИЙН УГСААТНЫ МУЗЕЙ ЛАБОРАТОРИТ 10 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ
Монголын үндэсний археологи, палеонтологийн угсаатны музей лабораторийг Төв аймгийн Зуунмод суманд барихаар 2021 онд төлөвлөсөн. Музей, лабораторийн барилгыг анх улсын төсвөөс 18 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж эхлэхээр төлөвлөсөн ч сүүлд 26 тэрбум төгрөг болж нэмэгдсэн. Харин 2025 онд улсаас 10 тэрбумыг төсөвлөжээ.
Археологи, угсаатны зүйн холбогдолтой үнэт зүйлсийг хадгалж хамгаалах, судалж сурталчлах, соёл, боловсрол, шинжлэх ухааны дэлхийн жишигт нийцсэн цогц байгууламж болох юм.

Барилгын ажлыг 2021 оны есдүгээр сард эхлүүлсэн, 2023 онд ашиглалтад оруулна гэж төлөвлөж байв. Энэхүү барилгыг 8200 м.кв талбайд барих бөгөөд Япон улсын угсаатны зүйн музейн стандарттай нийцүүлж байгаа гэдгийг албаныхан онцолсон. Мөн музей нь археологи ба угсаатны үзүүллэгийн хоёр жигүүртэй, 11 байнгын, 2 түр үзүүллэгийн танхимтай байхаар төлөвлөж байна.

Археологийн хүрээлэнд өнөөдрийн байдлаар 8000 гаруй дэсийн 20 мянга гаруй үзмэр хадгалагддаг. Дээрх музей ашиглалтад орсноор археологийн хүрээлэнгийн үзмэрүүдийг олон нийтэд дэлгэн үзүүлэх боломжтой болох юм.

ШИНЭ МУЗЕЙН ТӨСӨВ 130 ТЭРБУМ БОЛЖ, ИРЭХ ОНД 30 ТЭРБУМААР САНХҮҮЖҮҮЛНЭ

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн шинэ барилгын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагаа /2024.09.05/ Их тэнгэрт болсон. Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ЕТГ-ын дарга Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, ССАЖЗ-ын сайд Ч.Номин тэргүүтэй сайд дарга нар оролцож байв. Музейн цогцолборын тендер таван удаа буцаж, бүтээн байгуулалтын ажил дөрвөн жил “гацсан” байдаг. Уг цогцолборын төсөвт өртгийг анх 94.4 тэрбум төгрөг байсан ч сүүлд энэ төсөв 130 тэрбум болж нэмэгдсэн талаар мэргэжилтнүүд хэлж байв.

Харин ирэх оны төсөвт 30 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

Байгалийн түүхийн музейн суурин дээр “Чингис хаан” музей барих ажлыг 2020 оны тавдугаар сард эхлүүлж, 2022 онд ашиглалтад оруулсан. Харин барилгаа нураалгаж, газраа булаалгасан Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барихаар төлөвлөсөн ч өнөөдрийг хүртэл барилгыг барих хүчин чадалтай компани шалгараагүй байсан юм. Их тэнгэрийн аманд 6,6 га газарт Байгалийн түүхийн музейн шинэ барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд явц 15 хувьтай үргэлжилж байгаа талаар Соёлын яамнаас мэдээлж байв.

Монгол Улсын Засгийн газраас музейн стандарт шаардлагад бүрэн нийцсэн Ази тивдээ долдугаарт эрэмбэлэгдэх орчин цагийн Байгалийн түүхийн музей барих шийдвэр гарсан. Шинэ музей нь гурван блок бүхий 39,000м² талбайтай бөгөөд 2027 онд ашиглалтад орох гэнэ.

Ногоон байгууламж, авто зогсоол зэргийг цогцоор нь шийдсэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Содон Номин констракшн” компани ажиллаж байна. Музей 2026 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орно. Байгалийн түүхийн музейн үндэс суурь 1924 онд тавигдаж, 1956 онд шинэчлэн байгуулагдсан түүхтэй. 1991 оноос Улсын төв музейн бүрэлдэхүүнээс гарч Байгалийн түүхийн музей болжээ.

12 ЖИЛ ЦАРЦСАН ТЕАТРЫН БАРИЛГАД 5.8 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨВ

Дундговь аймгийн “Төв халх” дуулалт жүжгийн театрын барилгын ажил 2012 онд эхэлсэн ч хөрөнгө оруулалтыг нь шийдэж өгөөгүйгээс үүдэн өнөөг хүртэл дуусаагүй байна. Олон жилийн хугацаанд барилгын ажил зогссон тул суурь, шалны бетон, арматур зэрэг барилга угсралт хийгдсэн хэсэгт дахин шинжилгээ хийх шаардлагатай болсон гэдгийг албаныхан мэдээлж байв.

Анх 2012 онд Дундговь аймагт барьж эхэлсэн "Төв халх" дуулалт жүжгийн театрын барилга нь эхний хоёр жилийг эс тооцвол 2013-2018 онд улсын төсвөөс санхүүжилт огт тусгаагүй. Үүний улмаас олон жил царцсан тул барилгын суурь, шалны бетон, арматур зэрэг нь элэгдэж, дахин барих шаардлагатай болсон байна. Энэ нь төсвийн хөрөнгийг үрэлгэн, үр дүн муутай зарцуулж байгаагийн нэг том жишээ юм.

Төслийн эхний санхүүжилтэд төсөвт өртгийн ердөө 6.5 хувьтай тэнцэх  л хөрөнгийг тусгаж байжээ. Төслийн санхүүжилт 2013-2018 оны төсөвт тусгагдаагүй бөгөөд 2019 оны төсөвт хоёр тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Анх театрын барилгад 6.8 тэрбумыг төсөвлөж, сүүлд энэ төсөв нь 10 тэрбум болж нэмэгдсэн. Харин ирэх 2025 онд 5.8 тэрбумыг төсөвлөжээ.

Дундговь аймгийн соёл урлагийн байгууллага. Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, зууны манлай алдарт уртын дуучин Намжилын Норовбанзадын нэрэмжит театр юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-09-30 192.82.92.42

Менгийг эрчим хучинд зарцуулна гээд л байсан. Яав?!! Эруул мэндийн , боловсролын салбар нь суйрч бна шуу!

Avatar

Зураач 2024-09-30 66.181.188.190

Монголд орчин уеийн дурслэх урлагын музей байхгуй Галарей гэж турээсийн байшинд олон жил толгой хорогдож бн

Avatar

Нэргүй 2024-09-30 66.181.182.86

Чухал зүүлүүдэ хии. ! !

Avatar

Лондон зураач 2024-09-30 90.212.131.42

Маркийн музей нүд аньсан, театрын музей хэвтэрт орчисон байна лээ. Өөр ч олон музей байгаа байх…

Avatar

Нэргүй 2024-09-30 66.181.191.240

хөдөө орон нутагт үнэтэй тёатрар юу хийнэ буулгавал таарна урсгал зардлыг ч даахгүй шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж