Балбад болсон томоохон үер, хөрсний гулгалтаас болж 148 хүн амиа алдаж, 100 гаруй хүн бэртэж гэмтсэнийг Гималайн арлын цагдаа нар мэдээллээ. Нийслэл Катманду хоёр хоногийн аадар борооны дараа үерт автаж, Ням гаригийн /2024.09.29/ байдлаар 50 гаруй хүн ор сураггүй болсон. Одоогийн байдлаар 3600 орчим хүнийг аварч, аюулгүй газар хүргэсэн.
Олон мянган байшин үерийн усанд автсан тул амьд гарахын тулд нэг дээврээс нөгөө дээвэр рүү үсэрч байгаа талаар оршин суугчид хэлжээ. Аврах багийнхан нисдэг тэрэг, хийлдэг завиар тухайн иргэдийг аварч байгаа юм. Ирэх Мягмар гариг хүртэл аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа ч Ням гаригт багассан байна.
Хот, тосгодын хоорондох томоохон замууд хаагдаж, шар усны үерээс болж олон зуун хүн орон гэргүй болжээ. Катмандугийн ойролцоох Притви хурдны замд хөрсний нуралтад дарагдсан машинуудаас 35 хүний цогцос олдсон гэж цагдаагийн албаныхан мэдэгдэв.
Катмандугийн зүүн хэсэгт орших Бхактапур хотод байшин нурсны улмаас жирэмсэн эмэгтэй, дөрвөн настай охин зэрэг таван хүн нас барсан гэж тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Мөн баруун зүгт орших Дадинг хотод хөрсний нуралтад дарагдсан автобуснаас хоёр хүний цогцсыг гаргажээ. Тус автобусанд жолоочийг оролцуулаад 12 хүн зорчиж байсан.
Нийслэлээс баруун өмнө зүгт орших Макванпур дахь Бүх Балбын Хөлбөмбөгийн Холбооны сургалтын төвд мөн хөрсний гулгалтаас болж зургаан хөлбөмбөгчин амиа алджээ. Катмандугийн өмнөд хэсэгт орших Накху голд дөрвөн хүн амь эрсэдсэн байна. Хэргийн газар байсан гэрч Житендра Бхандари ВВС-д хэлэхдээ "Тэд хэдэн цагийн турш тусламж гуйсаар байсан. Бид юу ч хийж чадаагүй" гэв.
Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Притхви Субба Гурунг Балбын төрийн мэдлийн Телевизийн корпорацад хэлэхдээ, үерийн улмаас хотын усны хоолой эвдэрч, харилцаа холбооны системүүд ажиллагаагүй болсон гэжээ. Мөн эрэн хайх, аврах ажиллагааны хүрээнд 10,000 цагдаа, сайн дурынхан, армийнхан дайчлагдаж байгаа талаар мэдээлэв.
Балбын засгийн газраас ард иргэдийг шаардлагагүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг уриалж, Катмандугийн хөндийд шөнийн цагаар машин жолоодохыг хориглосон байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон аадар бороо тус улсын агаарын тээвэрт нөлөөлж, дотоодын олон нислэг цуцлагджээ.
y 2024-09-30 216.38.195.74
CHUTGUr +workeroor;
-Galzyygaas galzyy daryi z**l.-; 2024-09-30 216.38.195.74
taaryyljarc1
ind+ workeroorc yataatch+ gyilagchni XYYrsf - UGIIN CHUTGUt xyyligy6 tdryi; 2024-09-30 216.38.195.74
XYNII CYNS XULGAILNA, + BIEIIG NI BUZARLAN BOOVOO XUXYYLJ, EREGTEI BOLGONO gesen GALZUU NIGr OPCOOr yaridag bolloo
XULGAICH + GUILAGCHDIIN