Тэдний дараагийн НҮҮДЭЛ ямар байх вэ?

Тэдний дараагийн НҮҮДЭЛ ямар байх вэ?

Тэдний дараагийн НҮҮДЭЛ ямар байх вэ?

Ливан дахь Хезболла бүлэглэлийг олон жил удирдсан Хассан Насраллаг Израилийн зэвсэгт хүчин хөнөөсөн. Энэ нь Ойрхи Дорнод дох хурцадмал байдлыг улам өдөөж, илүү өргөн хүрээтэй, хор хөнөөл ихтэй мөргөлдөөнд хөтлөв. Түүнчлэн АНУ, Иран зэрэг орнууд гар бие оролцож, зэвсгийн парад лугаа аймшигт дайны хар мөрийг үлдээж магадгүй болоод байна. Одоо нөхцөл байдал хэрхэн эргэх вэ? Хезболла бүлэглэл Хамастай хамтран Израильд хэр хохиролтой хариу арга хэмжээ авах вэ? АНУ болон Иран ямар шийдвэрүүд гаргах вэ гэх зэрэг чухал асуултууд тавигдаад байна.

Хассан Насралла нь Ливаны зэвсэгт бүлэглэлийг сүүлийн 30 жилийн турш удирдаж, Ойрхи Дорнод дахь хамгийн хүчирхэг хагас цэрэгжүүлсэн бүлгүүдийн нэгийг бий болгосон.

Гэхдээ тэрээр өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригийн /2024.09.27/ шөнө Израилийн агаарын довтолгоонд өртөж амь эрсэдсэн. Израилийн цэргийн хүчин түүнийг тусгайлан онилж, Бейрутын өмнөд хэсгийн Харет Хрейк хотын орон сууцны хорооллыг пуужингаар устгасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.

Эл өдрийн дайралт нь сүүлийн нэг жилийн турш үргэлжилсэн Израиль болон Хезболла бүлэглэл хоорондын урьд өмнөх тулаануудтай харьцуулахад нийслэл хотод өгсөн том, хамгийн ширүүн, өргөн цар хүрээтэй нь байжээ.

ХЕЗБОЛЛА

Хезболла бүлэглэл сүүлийн нэг сарын хугацаанд олон удаагийн давтамжтайгаар халдлагад өртсөн. Удирдагч нь агаарын цохилтод амь эрсдэхээс гадна тус бүлэглэлийн олон арван командлагч Израилийн хуурай замын цэргийнхний гарт орж, нас баржээ. Түүнчлэн харилцаа холбооны пейжир, радио дэлбэрэлтийн улмаас ард иргэд нь хохирол амсч, агаарын цохилтод их хэмжээний зэр зэвсгээ алдсан.

Энэ талаар АНУ-д төвтэй Ойрхи Дорнодын аюулгүй байдлын шинжээч Мохаммед Аль-Баша хэлэхдээ "Хассан Насраллаг алдсан нь Хезболла бүлэглэлийг тогтворгүй болгож, маш богино хугацаанд улс төр, цэргийн стратеги өөрчлөгдөхөд хүргэнэ. Гэхдээ Израилийг эрс эсэргүүцэж буй үг бүлэглэл гэнэт бууж өгч, тус улсын нөхцөлөөр энх тайвныг эрэлхийлнэ гэж бодох нь эндүүрэл юм" гэжээ. Израиль Хамасын дайн эхэлснээс хойш Хезболла тэмцлээ үргэлжлүүлнэ гэж амласан.

Тус бүлэглэл хэдэн арван цэргээ алдсан ч Сирид байлдааны ажиллагаанд оролцож байсан ахмад дайчдын хэдэн зуун бүлэгтэй. Бүх дайчид нь одоо өшөө авахыг хүсч, шаардаж байна.

Хезболлад Тель-Авив болон бусад хотуудад хүрч чадах алсын тусгалтай, нарийвчилсан удирдлагат зэвсэг бүхий пуужингийн үлэмж том арсенал одоо ч бий. Шинжээчдийн таамаглаж буйгаар Израиль уг бүлэглэлийг устгахаас өмнө Хезболла дотроосоо даруй пуужинг ашиглах шахалтад орж, тус улсын эсрэг халдлага үйлдэнэ. Хэрэв Израилийн агаарын довтолгооноос хамгаалах системийг дарж, энгийн иргэдийг нь хөнөөх юм бол Хезболлад очих хариу арга хэмжээ гамшгийн түвшинд байна гэж үзэж буй. Цаашлаад Израиль Ливаны дэд бүтцийг сүйтгэж, Иран хомрогонд нь өртөж магадгүй юм.

ИРАН

Хассан Насраллагийн үхэл Иранд мөн адил хүнд цохилт болсон. Тус улс түүний үйл хэргийг хүндэтгэж, гашуудлын таван хоногийг орон даяар зарласан байна. Мөн яаралтай урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, удирдагч Аятолла Али Хаменеи хөнөөгдөхөөс сэргийлж нуужээ.  Энэ оны долдугаар сард Хамасын улс төрийн удирдагч Исмаил Хание Тегеранд агаарын цохилтод өртөж, хөнөөгдсөн явдлын хариуг Иран хараахан Израильд өгөөгүй байгаа.

Тиймээс Хассан Насраллагийн үхэл Ираны хатуу үзэлтнүүдийн дунд хариу арга хэмжээ авах бодлыг улам өдөөж, үйл хэрэг болгоход нөлөөлнө.

Эсэргүүцлийн тэнхлэг холбоотнууд

Ираны хувьд Ойрхи-Дорнодын эргэн тойронд тархсан "Эсэргүүцлийн тэнхлэг" гэх холбоотонтой бөгөөд энэ нь хүнд зэвсгийн хүчин чадлыг эзэмшдэг. Хезболлахаас гадна Йемен дэх хуситууд, Сири, Иракт олон тооны бүлэглэлүүд байдаг. Иран эдгээр бүлгүүдээс бүс нутаг дахь Израиль болон АНУ-ын бааз руу довтлохдоо тусламж хүсэх боломжтой. Гэхдээ Иран одоо болж буй нөхцөл байдалд ямар хариу арга хэмжээ авахаас үл хамааран ялна гэж найдаж болохгүйг Аятолла Али Хаменеи мэдэж байгаа.

Тус улс зөвхөн дайныг улам хурцадмал болгоход богино хугацаанд үүрэг гүйцэтгэнэ.

ИЗРАИЛЬ

Хассан Насраллагийн аллагаас өмнө тус улсын эрх баригчид дайныг өдөөхдөө эргэлзэж байсан бол одоо Израильд буцах зам үгүй. АНУ зэрэг 12 орны санал болгосон 21 хоногийн гал зогсоох төлөвлөгөөг үл харгалзан Израиль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэх нь тодорхой боллоо.

Хезболла үргэлж отож байх тул Израилийн Батлан хамгаалах яам ямар ч дайснаас түрүүлж довтолсоор байх болно.

Гэхдээ Израилийн хувьд хуурай замын цэргээ Хезболлагийн эсрэг илгээхгүй бол бүрэн ялна гэдэг нь эргэлзээтэй юм. Тиймдээ ч тус улсын батлан хамгаалах хүчин уг зорилгийн дагуу хилийн цэргийн явган сургуулилт хийж буй бичлэг саяхан цахим орчинд  нийтлэгдсэн байна.

Хезболла 18 сарын өмнөөс дайнд бэлтгэж байсан. Хассан Насраллах нас барахынхаа өмнө олон нийтэд "Израиль өмнөд Ливаны нутаг дэвсгэр рүү дайрах нь бидний түүхэн боломж. Израилийг дарах түүхэн боломж" гэж хэлж байсан юм. Израиль Ливан руу дайралтаа өргөжүүлэхэд хялбар ч Газын зурвастай харьцуулахад илүү хүчирхэг бүлэглэлийн эсрэг нүүр тулах болно.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-30 139.5.217.112

Изриалчуудад амжилт хүсий

Avatar

- yguin; dyyriaml gatsaan; 2024-09-30 216.38.195.74

daryi

Avatar

ene setguulch gaigui orchuulsan bnda 2024-09-30 202.179.18.152

Манай Монголчуудад энэ дэлхийн геополитик огт хамаагүй урдах ажиллаа хийгээд улсаа хурдан хөгжүүлэх үнэхээр сонирхоё гэвэл ном сайн унш би энэ чиглэлээр сурч байсны хувьд одоо байгаа нөхцөл Путинээс их хамааралтай манайд жонхуу байна улс болгонд нөлөөгөө алдахгүй гэж чичирсэний гай манайруу дайрны гээд тв нь урьжнан ярьж байснаа мартасан ууу АНУ биологийн з****г Монголд хийдэг гээд арайшүү энэ иран израйл 2 яахавдэээ ираны ерөнхийлөгч нь энэ шашны тэргүүнээсээ саналын түүс байгаа энийг ашиглая

Avatar

Нэргүй 2024-09-30 192.42.116.183

Нетаньяху чад болчихсон.

Avatar

Нэргүй 2024-09-30 192.42.116.183

Нетаняаху чад болчихсоныг мэдээгүй юу

Avatar

Нэргүй 2024-09-30 66.181.188.74

Монгол оркууд эндээс архиний шил шидээд алчихсан юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж