Энэ долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлыг тоймлож байна.
"Н.ӨНӨРЦЭЦЭГИЙН ШҮҮХ ХУРАЛД ӨМГӨӨЛӨГЧ ОРОЛЦУУЛААГҮЙ НЬ АЛДАА БАЙСАН"
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар өнгөрсөн Даваа гаригт/2024.09.23/ мэдээлэл хийлээ. Өмгөөлөгч Б.Баатарсайхан, Н.Өнөрцэцэгийн хурлын шийдвэр 2024 оны долдугаар сарын 19-нд гарсан. Тэр өдөр шүүхийн тойм мэдээг гаргасан. Үүнд өмгөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан агуулга бүхий мэдээлэл гаргасан. Өнөөдрийн хурлаар өмгөөлөгч нар саад учруулаагүй тухай мөн ярина. Н.Өнөрцэцэгийн хурал долдугаар сарын 18-ны 13:30 цагт зарлагдсан байсан. Миний өөр нэгэн хуралтай цаг нь давхацсан. Өөрөөр хэлбэл, хоёр хурал давхацсан. Н.Өнөрцэцэгийн шүүх хурлын товийг надад мэдэгдээгүй. Өмнө Н.Өнөрцэцэгийн өмгөөлөх хүсэлтийг ямар ч шалтгаанаар хойшлуулж байгаагүй. Тэнд Оросоо өмгөөлөгч үлдсэн. Тэр өмгөөлөгч худал мэдээлэл тараахтай холбоотой мэдээллийг хариуцаж байсан.
Шүүх нэг өмгөөлөгч байгаа учраас Н.Өнөрцэцэгийг шүүхэд оруулах шийдвэр гаргачихсан. Би бол төрийн нууцтай холбоотой мэдээллээр дагнан өмгөөлж байсан.
Тэр хэргийг Оросоо өмгөөлөгч өмгөөлөх боломжгүй. Н.Өнөрцэцэг гурван өмгөөлөгчөөс ганц өмгөөлөгч нь хэрэгтэй бүрэн танилцаагүй учраас өмгөөлүүлэхээс татгалзсан. Гэвч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй. Тэр өдөр цаг нь давхцаад байсан хурал хойшлогдож 13:20 цагт Н.Өнөрцэцэгийн шүүх хурлын танхимд орсон. Шүүгчээс татгалзсан тохиолдолд шүүх хурлыг хойшлуулах зохицуулалт бий. Оросоо өмгөөлөгч бид хоёр өмгөөлөх гээд ороход хурал хойшлогдоогүй. Завсарлаад үргэлжилж байна гэсэн. Тиймээс Баатарсайхан өмгөөлөгчийг чөлөөлж өгнө үү гэсэний дагуу намайг чөлөөлсөн. Тийм учраас өмгөөлөгч нарыг оролцуулаагүй, хэрэг хянан шалгахад саад асуудлаар холбогдох газарт гомдол гаргасан.
Өнөөдөр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн гэм буруугийн асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэнэ.Өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт санал нийлэхгүй байна. Тийм учраас давж заалдах гомдлоо гаргасан.
"СЭЛБЭ ДЭД ТӨВ" ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН ТЕНДЕРИЙГ НЭЭВ
"Сэлбэ дэд төв" төслийн барилга угсралтын ажлын тендерийг өнөөдөр /2024.09.24/ албан ёсоор нээлээ. НОСК-ын мэргэжилтэн Б.Батзориг, хоёр багцтай, нийт 240 тэрбум төгрөгийн төслийн барилга угсралтын ажлын тендерийг зарласан. Багц тус бүр дээр хоёр оролцогч тендер ирүүлсэн байна. Тодруулбал, нэгдүгээр багц буюу Чингэлтэй дүүргийн эхний ээлжийн барилга угсралтын ажлын 13 га талбайн А талбай дээр "Бодь Пропертийз" ХХК 119 тэрбум төгрөгийн тендер ирүүлсэн байна. Мөн эхний багцад "Хунан Индастриал Экүйпмент Инсталэйшн" ХХК 119 тэрбум төгрөгийн тендер ирүүлжээ. Харин хоёрдугаар багц буюу Б талбайн барилга угсралтын ажилд "Чайна констракшн континэнт энд өүшн монголиа" ХХК 111 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлсэн бол хоёр дахь компани нь "Хунан Индастриал Экүйпмент Инсталэйшн" ХХК 109 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлсэн.
Үнэлгээний хороо холбогдох хуулийн дагуу үнэлгээг гүйцэтгэнэ. Ажлын 15 хоногийн хугацаанд оролцогчдод мэдэгдэл хүргүүлж, захиалагчид шийдвэр зөвлөмжөө хүргүүлнэ.
Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгт дээр ажлын цар хүрээ, тоо хэмжээндээ тааруулж, шалгуур тавьсан. Тэр шалгуурын дагуу үнэлгээг хийнэ. Ер нь тендер нээгдсэнээс хойш гэрээ байгуулаад дуусах хүртэл ажлын 30 хоногийн хугацаанд тендер хүчинтэй байна. Тэрний дараа барилга угсралтын ажил эхэлнэ. Энэ төслийн хүрээнд есөн давхар 10 блок, таван давхар таван блок гээд нийт 18 блок орон сууцыг барина. Гадна инженерийн шугам сүлжээ, ногоон байгууламжийн тендерийг удахгүй зарлана. Ажлын хугацаа 2025 оны арванхоёрдугаар сарын 1-нд дуусахаар төлөвлөсөн байгаа гэсэн юм.
З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРЫН ШИЙТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдаан энэ оны гуравдугаар сард болж, шийдвэрээ танилцуулсан. Тухайн үед Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм.
Тэгвэл Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг өнгөрсөн Лхагва /2024.09.25/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцлээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Тодруулбал, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгахаар зохицуулсан атал шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй байхаас гадна хэргийн оролцогчдоос шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ журам зөрчсөн, шүүх хуралдааны тэмдэглэлийн огнооноос өөр огноотой тэмдэглэлд засвар оруулсан гэж үзэхээр байна.
Түүнчлэн, шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг шийтгэх тогтоолд тодорхой тусгахаар хуульчилсан байхад энэ талаарх дүгнэлтийг хийгээгүй, хэргийн үйл баримт, гэм буруугийн хамтран оролцсон нөхцөл байдлын талаарх нотолгооны баримт, мэдүүлгүүд өөр хоорондоо харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна.
Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙНЫД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ОРОЛЦЛОО
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулган 2024 оны 09 дүгээр сарын 24-ний Мягмар гарагт Нью-Йорк хот дахь НҮБ-ын Төв байранд эхэлсэн. Тус чуулганы Ерөнхий санал шүүмжлэл “Хэнийг ч үл орхигдуулах: одоо болон ирээдүй хойч үеийнхний төлөө хамтдаа энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрхэм чанарыг дээшлүүлэх нь” сэдвийн дор есдүгээр сарын 24-30-ны өдрүүдэд болж буй юм.
Чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд 88 улсын Төрийн тэргүүн, гурван улсын Дэд ерөнхийлөгч, 35 улсын Засгийн газрын тэргүүн, зургаан улсын Шадар сайд зэрэг дээд, өндөр түвшний төлөөлөгчид оролцож байна.
НҮБ-ын Ерөнхий ассамблейныд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгнээс эшлэн хүргэж байна.
Тэрбээр илтгэлдээ, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох бүрдээ “Ухамсар” хэмээх баримлыг зорин очих дуртай байдгаа эхэнд онцолсон билээ. Жил бүр тэрхүү хөшөөгд хүндэтгэл үзүүлдэг шалтгаанаа тэрбээр “Энэхүү баримал дээр очих бүрд бид бүхэн хүн төрөлхтний түүх, ирээдүй хойч үеийнхээ өмнө хариуцлагатай, ухамсартай, нэр төртэй байх ёстой гэдгийг эргэцүүлэн бодох гүн гүнзгий мэдрэмжийг төрүүлдэг юм” хэмээн тайлбарлав.
-Үл итгэлцэл, үл ойлголцол, үл хүндлэл оршин буйгаас зөрчил тэмцэл, зэвсэгт мөргөлдөөн, дайн тулаан тасрахгүй, геополитикийн хурцадмал байдал нэмэгдсээр байна.
Энх тайвныг тогтоох, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийн тэгш буc байдлыг бууруулах, шударга ёсыг тогтоох шаардлага олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө зүй ёсоор тавигдаж байна.
-Энэ жил дэлхийн 60 гаруй улс оронд ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль явагдсан их сонголтын жил болж байна. -Монгол Улсад парламентын ээлжит сонгууль хуулийн хүрээнд амжилттай явагдсаныг олон улсын байгууллагууд сайшаан дүгнэсэн.
-Монгол Улс олон ургалч үзлийг хүндэтгэн үзэж, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг.
Монгол Улс аливаа улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын эсрэг хүч хэрэглэхгүй байх, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөө тууштай хамтран ажиллахыг дэлхийн улс, үндэстнүүдэд уриалж байна.
-Их Монгол Улсын хөрш зэргэлдээ, хол ойр, холбоотон, сөргөлдөгч аль ч улстай харилцахдаа элч төлөөлөгч илгээх, хүлээн авах, найрамдах, зөвшилцөх зэрэг дипломат аргууд Монголын төрийн гадаад бодлогын гол зарчим хэвээр байна.
-Манай өвөг дээдсийн эв эеийг сахин, эв найртайгаар зэрэгцэн оршихыг эрхэмлэдэг энэхүү үзэл санаа нь өнөөгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахын төлөөх хамтын хүчин чармайлтын үндэс суурь болохуйц дэвшилтэт үзэл санааг агуулж байсныг илтгэж байна.
-Дэлхий дахинд геополитикийн хурцадмал байдал гүнзгийрч, дайны гал дүрэлзэж, цөмийн зэвсгийн аюул занал сэргэж, сэдэрч болзошгүй байгаа нь хүн төрөлхтнийг ихээхэн түгшээж байна.
Монгол Улс цөмийн аюулыг зайлуулахад бодит хувь нэмэр оруулж, цөмийн зэвсэггүй статусаа олон улсаар хүлээн зөвшөөрүүлсэн бөгөөд цөмийн зэвсгээс ангид байх бодлого, үйл ажиллагааг цаашид ч тууштай даган мөрдөж, дэмжихээ дахин нотолж байна.
-Манай улс энх тайван, тогтвортой байдлыг хангах, цөмийн аюулаас ангид ертөнцийг бий болгохын төлөө бүх улс орон хамтран ажиллахыг уриалж байна.
-Монгол Улс 20 мянга гаруй энхийг сахиулагч цэрэг дайчдаа дэлхийн халуун цэгүүдэд илгээж, хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэж байна.
-Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь байгаль, цаг уур, эдийн засгийн хүрээнээс хальж шууд ба дам аюул, эрсдэл дагуулах боллоо
-Хүн төрөлхтөнд хөгжих, эс хөгжихийн тухай бус, харин орших, эс оршихын сонголт тулгарахыг үгүйсгэх аргагүй. Монголчууд бид нүүдэлчдийн үр сад бөгөөд энэ онцлог өв соёл, уламжлалаа өнөө ч хадгалж, эрхэмлэн дээдэлж ирсэн. Даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд төр, засгийн тэргүүнүүд бодит хувь нэмэр оруулахыг уриалж байна хэмээн онцоллоо.
"ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЖИЛ БҮР ИНФЛЯЦИТАЙ УЯЛДУУЛЖ НЭМНЭ"
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Нийгмийн даатгалын сангаас хуримтлал үүсгэж орон сууцны зээл руу шилжүүлэх болон тус яамнаас цаашид хийх хэрэгжүүлэх ажил, төсөв мөнгөний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Ирэх 2025 оны улсын төсвөөс Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хийж хэрэгжүүлэх ажилд 4.5 их наяд төгрөг төсөвлөжээ. Үүнээс 2.6 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө болон халамжид зарцуулах аж.
Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр олгоход гарч буй зөрүүг тус яамнаас гаргах юм байна. Үүнд 1.4 их наяд төгрөгийн зардал гаргах юм байна.
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр, “Нийгмийн даатгалын сан алдагдал их гарч байгаа. Цаашдаа Монгол Улс тэтгэврийн даатгалын сан гэж байх уу, үгүй юу гэдэг асуудал дээр тулж ирээд байна. Бодит байдлыг ярих цаг ирээд байна. Улсын төсвөөс авч буй нийгмийн даатгалын татаас нэмэгдэж байна.
Өөрөөр хэлбэл, 2025 онд улсын төсвөөс 1.4 их наяд төгрөг авч байж тэтгэврээ тавьж байна. 2026 онд 2.5 их наяд, 2027 онд 2.9 их наяд төгрөгийн татаас улсын төсвөөс авч тэтгэврээ тавих эрсдэл үүсээд байгаа гэсэн юм.
Нэргүй 2024-09-29 99.63.202.111
Zika shantaajilsan baih
Нэргүй 2024-09-29 66.181.183.193
ер сайд гэх эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй юм авилгалтай тэмцэнэ гээд попроод байсан. эсрэгээрээ яваад байна уу. н**ш гэж
Нэргүй 2024-09-29 66.181.160.96
Шүүгчдэд ахиухан мөнгө өгч л дээ??
Зочин 2024-09-29 103.140.10.222
Хөгжлийн банкны 2-3 хүний хэргийг улстөрчид ашиглаж нэг нэнийгий дарахыг хүссэнийг мэдэрсэн АТГ,. прокурорууд том хэрэг болгож тоглосныг монгол түмэн шүүхийн анхан шатны нээлттэй хэлэлцүүлгийн үед мэдэрсэн. хэлмэгдүүлэлт түүх болоосой. Төмөр замыг зогсоож, машинтай дарга нарт үйлчлээгүй байгаасай Энэ нөхөд