2 саяын дэнчинтэй азын дугаарын дуудлага худалдаа болно

2 саяын дэнчинтэй азын дугаарын дуудлага худалдаа болно

2 саяын дэнчинтэй азын дугаарын дуудлага худалдаа болно

Авто тээврийн үндэсний төвөөс автомашины улсын дугаарын дуудлага худалдаа явуулах тов гарсан талаар мэдээллээ. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны долдугаар сарын 6-ны өдрийн А/207 тоот тушаалаар батлагдсан “Tээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарласан байна.

Дуудлага худалдаа ирэх аравдугаар сарын 7-ноос арванхоёрдугаар сарын 16-ны хооронд явагдах бөгөөд auction.transdep.mn цахим хаягаар худалдаа явагдах аж.
Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээний тухайд харилцан адилгүй. 000А, АААА буюу азын дугаар хоёр сая төгрөг, 00А0, 0ААА, А000, 00АА, 0А00 дугаар таван зуун мянган төгрөг, 00АВ, АВАВ, АВВА, ААВВ, ААА0, АААВ болон бусад 20 дугаар, орон нутгийн дугаар зуун мянган төгрөг байна. Дуудлага худалдаанд оролцогч тухайн өдрийн дуудлага худалдаанд нэг л удаа оролцох эрхтэй. Бүртгэлийн тухайд оролцогчдыг тухайн оролцож буй дуудлага худалдаа явагдахаас гурав хоногийн өмнөөс эхлэн цахимаар бүртгэн дэнчинг хүлээн авах аж. Дуудлага худалдаа явагдах өдрийн өмнөх өдрийн 23:00 цагт бүртгэл хаагдана гэдгийг мөн анхааруулжээ.
Худалдан авах гэрээний нөхцөл нь хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч нь тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна. Ялагч нь хэрвээ заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд дэнчингийн төлбөр буцаан олгогдохгүй байна. Төлбөрөө бүрэн төлснөөс хойш ажлын таван өдөрт багтааж өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд дугаараа байршуулах үүрэгтэй.
Дуудлага худалдааны талаар 70070030, 1900-1234 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-29 158.59.146.28

ingej den chin nereer irgediig should bolohgui shhde, ter dugaariig ni avahgui bol, Auch chadahgui bol ter d'enclin nette shulaagaa zogsooj, du gara avaagui irgeded mungiig ni butsaaj uguh ehregtei,

Avatar

Монгол 2024-09-29 37.67.74.195

Хөөрхий азын дцгаартай машаан-утасны дугаар аваад байдаг монголчууд минь 70 хүрч байна уу үгүй юу нөгөө eрцөнц рүү яваад байдаг
Гэтэл тэнэглэлд өртөггүй ард түмэн цаана чинь дэлхийд урт наслалаар тэргүүлээд байдаг

Avatar

Нэргүй 2024-09-29 103.168.34.74

Монголчуудаа , ийм юмаар хөөцөлдөх өрсөлдөх нь бидний хувьд тэнэглэл шүү. Хэлэх ч үг алга

Avatar

zvgeerei hoo baychuud avch l baig daa 2024-09-29 66.181.182.154

ulsd orologo olj baival bolon doo.. baychuud abaad baival zaraad l bai l daa hopo..

Avatar

S 2024-09-29 103.212.116.184

ANUSDI80955877BOOBN XXI

Avatar

Зочин 2024-09-29 103.168.34.61

Ийм Азын дугаартай машин унасан хүнд ямар давуу эрх олгодог юм бол ?

Avatar

Монгол 2024-09-29 81.185.166.130

Яана даа ийм тэнэг зүйлд төр нь орцон, цаг зав, мөнгө төгрөгөө үрж байдаг үнэхээр тархины тураалтай юм даа
/энэ тэнэглэлээ зогсоо/

Avatar

fff 2024-09-29 202.126.91.174

нам төриын толгойд заларсн Манж х***а зулбасгууд нүүдэлчдтэй ард түмннтй тэрслээд бн адгийн хулгайч шааруудийг бууддгийн шд цаг болж дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж