Улаанбаатарт бордюр солихоос эхлээд зам талбай, шугам угсралтын ажил эд өрнөж буй. Ингэснээр зарим газар хэсэгчлэн зам хааж ус зайлуулах шугам хоолойг угсардаг. Тэгвэл энэхүү угсралтын ажил хэдэн хувийн гүйцэтгэлтэй байгааг Геодези усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын /ГУББГ/ Ерөнхий инженер С.Батсайханаас тодруулахад, ирэх долоо хоногт багтаж дуусна гэсэн юм.
Тэрбээр, одоогоор ус зайлуулах шугам хоолойн ажил 90 хувьтай явагдаж байна. Аравдугаар сарын 1 гэхэд бүрэн дуусна.
Одоогийн байдлаар нэгдүгээр сургуудийн урд тал, офицеруудын ордонд шугам хоолойн ажил хийж байна. Дарь эх, төв цэнгэлдэх, Шар хад, Цайз 16, таван буудал, Сүлжмэлийн үйдвэр, нэгдүгээр хороолол болон зуслангийн хоёр замд шугам угсралтын ажил хийгдэж дууссан гэсэн юм.
Шугам хоолойн шинэчлэлт дууссаны дараа ч зам засварын ажил үргэлжлэнэ гэдгийг нийслэлээс мэдэгдсэн.
- bauinguinc; 2024-09-29 216.38.195.74
zasbaraar XULGAILJ nyraaj;
y zb; 2024-09-29 216.38.195.74
– πππ\. ; ; ungu unguinxc