Нойтон цас орж ихэнх нутгаар хүйтэрнэ

Нойтон цас орж ихэнх нутгаар хүйтэрнэ

Нойтон цас орж ихэнх нутгаар хүйтэрнэ

Цаг уу орчны шинжилгээний газраас өнөөдөр нутгийн төв болон зүүн хойд хэсгээр нойтон цас, цас орж, ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байх тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа, ногоо цасанд дарагдах, ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, нутгийн зүүн хэсгээр цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 мерт, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Тэрэлж голын хөндийгөөр -2…+3 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +3…+5 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж