Цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын болзошгүй аюулт үзэгдлээс сэрэмжлүүллээ. Тодруулбал, Өнөөдөр Дорнод, Сүхбаатарын хойд хэсгээр их хэмжээний нойтон цас орно.
Мөн Сүхбаатарын зүүн өмнөд, Дорнодын өмнөд хэсгээр ахиухан хэмжээний бороо орох урьдчилсан мэдээ гарчээ.
ЦУОШГ-аас мэдээлснээр өнөөдөр Хэнтийн өмнөд хэсгээр нойтон цас, Сүхбаатарын хойд, Дорнодын баруун хэсгээр цасан шуурга шуурах аж.
Иймд холын замд гарахдаа болзошгүй эрсдэлээс сэргийлж, цаг агаарын мэдээг тогтмол авч зорчино уу.
Холбоотой мэдээ