"Матар X" хочтой Тайландын фермер есдүгээр сарын 22-нд нэн ховордсон төрлийн 125 матраа устгажээ. Матрууд хар салхинаар хашаанаас гарч, хүмүүсийг хохироохоос сэргийлэн ийм шийдэлд хүрсэн байна.
37 настай Натхапак Хумкад нь Тайландын хойд хэсэгт орших Ламфун хотод матрын ферм ажиллуулдаг. Тэрбээр матрууд хар салхинаар хашаа хороогоо эвдлэх эрсдэлтэйг бодолцон шинэ фермтэй болохыг хичээжээ. Гэвч зарим матар нь дөрвөн метр урт тул тэднийг багтаахуйц том, найдвартай газар олдоогүй аж.
"Матар X" хэлэхдээ "Би матруудаа хороохын тулд амьдралынхаа хамгийн хэцүү шийдвэрийг гаргасан. Хар салхинаас болж хашаа нурчихвал хүмүүсийн амь насанд учрах хохирол нь бидний мэдлээс хол хэтрэнэ гэдгийг гэр бүлийнхээ хүнтэй ярилцсан. Хүмүүсийн амь нас, олон нийтийн аюулгүй байдалтай холбоотой асуудал шүү дээ" гэжээ.
Азийн хамгийн хүчтэй хар салхиар энэ жил нэрлэгдсэн "Яги" хар салхи Хятад, Зүүн өмнөд Азийг хамарч, асар их сүйрэл авчирсан. Хар салхины улмаас зэрлэг ан амьтад ч аюулд ороод буй. Амьтад хаа нэгтээ гацах, живэх, эзэн, гэр бүлээсээ тусгаарлагдах зэрэг аюултай. Мөн бороо, хүчтэй салхинаас болж амьтдын хашаа хороо сүйддэг.
Натхапак Хумкадын ферм 17 жил тасралтгүй ажиллажээ. Гэвч энэ жилийн борооны улирлаар матрын хашаа багагүй элэгдэлд оржээ. Элэгдэл хурдацтай явагдаж байгааг хараад Хумкад 24 цагийн дотор шийдвэр гарган, матруудаа цахилгаанд цохиулан хороосон байна. Өдгөө фермд 30-120 см хүртэл урттай 500 нялх матар үлджээ.
Алагдсан матруудын дунд дөрвөн метр урттай, хамгийн том үржүүлэгч, сүргийн ахлагч Ай Харн нэртэй матар байжээ. Матрын аж ахуй нь Тайландад ашиг орлого сайтай салбар юм. Тус улсад ойролцоогоор 1100 бүртгэлтэй ферм байдаг бөгөөд тэдгээр нь жилд 6-7 тэрбум тайланд баттын орлого олдог.
Натхапак Хумкадын ферм анх таван матартайгаар бизнесээ эхэлжээ. Тус ферм арьс ширний үйлдвэрүүдэд матрын арьс нийлүүлэх, хөлдөөсөн мах борлуулах, хатаасан махыг Хонгконгод экспортлох чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг.
Ислам 2024-09-29 211.187.46.223
Энд тэнд харсан сэтгэгдэл бие биенээ хараасан олиггүй л юмнууд байх юм даа бурхангүй газрийн бумбнууд
Нэргүй 2024-09-29 66.181.185.205
ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ
Нэргүй 2024-09-29 66.181.181.156
Үржүүлэгч матрыг устгасан… гэнэ үү?! Амьтан үржүүлджг сүрхий матар байж чааваас
Зочин 2024-09-29 66.181.183.106
Устгах биш. Матрын арьс, махыг эрсдэлээс сэргийлж нэг дор бэлтгэж борлуулсан л байна да.
Зочин 2024-09-29 103.212.117.236
матрын махыг иддэг байхнээ эвгүй л сонсогдож бна
Sad 2024-09-29 124.158.120.146
24 цагийн хугацаанд маш хэцүү боловч зөв шийдвэр гаргажээ.
Дөөдд 2024-09-29 202.9.40.131
Нам төрийн албыг манж х***а хулгаычууд хог шаарууд эзлэсэ адгийн хулгайчуудыг яллах цаг удахгүййээ.
Зочин гийчин 2024-09-29 122.201.31.228
х** муу дөрвөдөө
loser 2024-09-29 124.158.120.146
Чи өөрөө хулгайч, хулгайлуулж байхдаа таарсан амьтан хахахаа!
Нэргүй 2024-09-29 66.181.186.109
Зөв бичиж сурахаас нааш чиний үгийг хэн ч тоохгүй. Үгийн алдаанаас илүү утгыг нь гэж болох ч бага боловсролтой чам мэтийн хүний үг ямарч үнэ цэнэгүй.
Нэргүй 2024-09-29 122.201.31.158
Ай Хайран!