Их Британийн ерөнхий сайд асан Борис Жонсон 2021 оны гуравдугаар сард Нидерландын Covid-19-ийн вакцины үйлдвэр рүү дайрахаар төлөвлөж байснаа хэлжээ. Европын холбоо Их Британи руу таван сая тун вакцин экспортлохыг хориглосон тул Борис Жонсон цэргийн ахлах албан тушаалтнууддаа ийм заавар өгөөд байжээ.
Тухайн үеийн Их Британийн Батлан хамгаалахын штабын орлогч дарга хурандаа генерал Дог Чалмерс ерөнхий сайд асанд хэлэхдээ "Жижиг завинууд ашиглан дайрч болно. Гэхдээ дипломат үр нөлөөг нь харгалзан үзэх хэрэгтэй. Энэ даалгаврыг баригдалгүйгээр гүйцэтгэх хэцүү. Баригдсан тохиолдолд НАТО-ийн эртний холбоотон улс руу яагаад халдах болсноо тайлбарлах шаардлагатай болно" гэжээ.
Борис Жонсон үүнтэй бүрэн санал нийлсэн ч гаднаа илэрхийлж хэлэхийг хүсээгүй гэдгээ дурсжээ.
Маргаан үүсгэсэн вакцинуудыг Оксфордын их сургууль, АстраЗенека нар боловсруулсан боловч тунг Нидерланд, Их Британид туслан гүйцэтгэгчид үйлдвэрлэсэн. Тухайн үед Их Британид энэ вакцин өргөнөөр ашиглагдаж байсан ч Нидерландын үйлдвэрт савлагдсан тун нь Европын холбооны зөвшөөрлийг хүлээж байжээ.
Хотын иргэн 2024-09-29 202.131.249.106
Худлаа мэдээ байх магадлал өндөр. "Сүү" компанийг хавдар үүсгэгч гэж цацахад боловсролтой ч юм шиг хүмүүс хүртэл хадуурсан.
Нэргүй 2024-09-29 66.181.177.240
Вакцинд итгэхгүй байж дээ,
Zochin 2024-09-29 80.148.22.12
Энэ үхэж бсан хулгайч Украйн Оросын дайныг алай салбадай,жүжигчинг ятгаж бж эхлүүлсэн хүн шүү дээ
UU ; 2024-09-29 216.38.195.74
– oopcduuxoopoo bolood upcuin ;
Нэргүй 2024-09-29 185.220.101.71
Сионист а******н Нэтаньяху зүйл дууссан бололтой! Еврей эзэд нь нухсан бололтой.
Нэргүй 2024-09-29 185.193.52.180
Хэнд ч тоогдохоо байж гудамжинд лааз өшиглөж байгаа шүүрэн толгойт Борис номоо зархын тулд бохир маркетинг хийж эхэлжээ, ккк