Трамп: Би ерөнхийлөгч болохгүй л бол энэ дайн хэзээ ч зогсохгүй

Трамп: Би ерөнхийлөгч болохгүй л бол энэ дайн хэзээ ч зогсохгүй

Трамп: Би ерөнхийлөгч болохгүй л бол энэ дайн хэзээ ч зогсохгүй

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп, Украины ерөнхийлөгч Зеленский нар Баасан гаригт Нью-Йорк хотноо Трамп цамхагт уулзжээ. Энэ үеэр Трамп Украины ерөнхийлөгчид хандан Оросын дайныг зогсоох цаг болсон гэж хэлэв. Харин Зеленский хариуд нь "Бид дайн зогсоно, Путин ялахгүй гэдэг дээр ижил үзэл бодолтой байна. Би тантай ялалтын төлөвлөгөөгөө хэлэлцэх болно" гэжээ.

Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Зеленскийг удаа дараалан шүүмжилж байсан. Энэ удаагийн уулзалт ч болох эсэх нь тодорхойгүй байжээ. Тодруулбал, Пүрэв гаригийн орой Трамп өөрийн цахим хуудсандаа Зеленскийн бичсэн "Бид биечлэн уулзаж, бүрэн ойлголцох нь чухал" гэсэн мессежийн скрийншотыг нийтэлснээр тэдний уулзалтын тов баталгаажсан аж.

Зеленскийтэй олон жил санал зөрөлдсөн ч сайн харилцаатай хэвээр байгаа гэдгээ Трамп онцолсон байна. Мөн тэрбээр "Таны мэдэж байгаачлан би ерөнхийлөгч Путинтэй ч маш сайн харилцаатай. Хэрвээ би сонгуульд ялвал энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэх болно" гэжээ.

Энэ уулзалтаас олон зүйл ойлгож авснаа Трамп хэлжээ. "Бидний хэн хэн нь дайныг дуусгахыг хүсч байна. Хэн хэн нь шударга яриа хэлэлцээ хүсч байна. Дайн зогсох ёстой, ерөнхийлөгч Зеленский ч зогсоохыг хүсч байна. Путин ч бас зогсоохыг хүсч байгаа гэдэгт би итгэлтэй байна. Тэгэхээр энэ бол сайхан нийцэл" гэж Трамп хэлэв.

Харин Зеленский "Путин маш олон хүний амийг хөнөөлөө. Дайныг зогсоо гэж түүнийг шахамдуулах бүхнийг хийх хэрэгтэй. Тэр манай нутаг дэвсгэр дээр байгаа шүү дээ" гэжээ. Дараа нь Зеленский телеграмдаа "Бид маш утга учиртай уулзалт хийлээ. Украин дахь дайн зогсох ёстой гэдэгт бид санал нэгдсэн. Путин ялах боломжгүй. Украин ялах ёстой" гэж бичсэн байна. Тэрбээр Дональд Трампийг Украинд айлчлахыг урьсан бөгөөд ерөнхийлөгч асан очно гэдгээ илэрхийлсэн аж.

Трамп "Truth" цахим хуудсандаа "Би ерөнхийлөгч болохгүй л бол энэ дайн хэзээ ч зогсохгүй. Дэлхийн гуравдугаар дайн болж даамжрана" гэж бичжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Би 2024-09-29 153.222.133.236

Трамп зөвхөн оросын саналыг украйнд шахна!

Avatar

Нэргүй 2024-09-29 66.181.185.64

Украин дефольт болсон улс. Америкчуудад зээлийн төлбөрт газраа өглөө ч гэсэн Америкчууд Украинд хэзээ ч очиж амьдрахгүй. Яахав Австралийг дууриагаад Украиныг Америкийн шорон болгож болох юм.

Avatar

BECK 2024-09-29 66.181.161.33

Good Luck Donald.J.Tramp 👍

Avatar

Зочин 2024-09-29 66.181.177.238

1956 онд Унгарт 1968 онд Чехословакт ЗХУ-ын цэрэг ороход эдгээр орнууд эсэргүүцэж байлдалгүй асуудлыг зохицуулснаар хүний амь олноор хохирч хот суурин сүйтээгүй Украйн асуудлыг ингэж шийдэж болох байсан шүү дээ гэж саяхан Унгарын дэд ерөнхийлөгч мэдэгдсэн байна

Avatar

Зочин 2024-09-29 66.181.177.238

ОХУ-ын ерөнхийлөгчийн дайныг зогсоох саналд Донецк Луганск Запорож Херсон мужийг бүрэн хилээр нь ОХУ-ын мэдэлд өгөх харин Крымыг хамтарч ашиглах талаар ярилцаж болно гэсэн нь Одесс Николаев Крымыг ОХУ Украйн хамтарч ашиглах тухай санаа бололтой гэж нэг тоймч дурьджээ Украйнын тал энэ саналыг эс зөвшөөрвөл ОХУ тусгай ажиллагаагаа эцсийг хүртэл буюу Украйныг неонацист бандерын бүлэглэлээс бүрэн чөлөөлж СССР-2 байгуулах бололтой

Avatar

Нэргүй 2024-09-29 66.181.185.89

Чинийхээр бол СССР-2 байгуулахын тул Оросууд энэ дайн ыг зогсоонгуутаа, Кавказ, Казакстан, Дундад Азируу шинэ шинэ дайныг угсруулаад л эхлүүлэх нь ээ дээ ?!

Avatar

Нэргүй 2024-09-29 95.99.118.211

tegeh shaardlaga baihgui sh dee, Zugeer l ali neg ulsiin utsan huuheldei baihaa bolichih heregtei.

Avatar

ZOCHIN 2024-09-29 58.160.64.25

TRAMP ERUNHIILUGCH BOLVOL TER ZUVHUN SHOROND OROHGUI , BUH MUU MUUHAIGAA L HUULI SANAACHILJ DALDLANA…. HARIN UKRAIN BOL ZUGEER L TUUNII TOGLOOM YMUUDAA…. EVROP BOL TUUNII HUZURSHUUDEE DURTAI UEDEE UURUU TUZ GARDAG….

Avatar

Нэргүй 2024-09-29 202.126.91.128

UNEN SONGUIIN SHOU

Avatar

ZOCHIN 2024-09-29 58.160.64.25

ER N BOL MUU BUHNII EHLEL N TRAMPSHUUDEE….DELHII N ENE IH MUU MUUHAI BUHNII EHLEL BOL TRAMP…UNENSHUU…

Avatar

Нэргүй 2024-09-29 202.126.91.128

TIIM UU

Avatar

aagii 2024-09-29 202.55.191.130

s****a biz, yum unshdagui oilgodoggui ats mini.

Avatar

Нэргүй 2024-09-29 66.181.190.44

Трамп бол Путинд долигноод доодохыг нь

Avatar

зочин 2024-09-29 202.9.46.140

Путин барууныхны 30 жилийн турш бэлтгэсэн украйны фашизмыг устгахын тулд украйнд байлдаж байгаа…Европчууд ч украйны фашизмаас айж эхэлсэн…..энэ дайныг Орос биш АНУ, НАТО, АНгЛИ эхлүүлсэн гэдгийг эрүүл ухаантай хүн бүр ойлгоно. …

Avatar

Нэргүй 2024-09-29 202.126.89.143

Эмээ уу,,,,балай минь ээ,,,,

Avatar

Нэргүй 2024-09-29 66.181.185.89

Таны толгойг буруу харуулаад угалчихсан юм бна ш дээ ! Тэгснээс дайныг ОХУ эхэлсэн нь хэн бүхэнд тодорхой, "бид довтлохгүй ээ" гэсээр байгаад л 2020-2-24-нд гэнэт Украйнруу дайрч дайныг эхлүүлсэн шүү дээ !
Ийм тодорхой юмыг улайм цайм үгүйсгэж гуйвуулж ярьдаг нь хуучны солиорсон коммунистуудын л зан араншин доо !

Avatar

Нэргүй 2024-09-29 73.59.119.57

Энэ хаанаас юу орчуулаад тавьчихсан юм бэ ха ха их найрсаг болсон гэж шааж бна ха ха

Avatar

Нэргүй 2024-09-29 202.126.89.143

Бөгспутины ганц найдвар Трамп,,,,зүгээр л шоучин гаршдээ ,,,,,пан зеленскигээр рекламдхж,,,, өөрийгөө үнэд оруулах арга л хайж байгаамшдээ,,,,,трамп аугаа америкийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдох хувь дутнаа,,,,

Avatar

зочин 2024-09-29 66.181.160.31

Тийм байх шүү … Алдарт Капоне " Эелдэг харилцаатай , халаасандаа кольт буутайй байхад их ажил амжуулнаа ",….гэж хэлэх дуртай байсан гэсэн …Трампын атганд Америкийн эрх мэдэл , доллор хоёр байвал муу Орос , Украйн хоёрыг хүссэнээрээ захираншд ….

Avatar

Ц. Эрдэнэбат 2024-09-29 202.9.46.128

Хаа газрын улс төрчид:- Хэд хоногийн өмнө хэлснээсээ шал өөр юм хэлж, өөрийг нь сонгохгүй!бол гээд айлган сүрдүүлэх замаар төрийн эрхэнд гарчих санаатай…

Avatar

Иймэрхүү мэдээний доор баасны ялаа шиг шавсан байдаг Орос троллууд хаачив ха ха ах 2024-09-29 203.91.112.170

Оросын троллууд нэг үе ээ бодвол эрс цөөрсөн байна ш дээ тээ бодвол санхүүжилт нь багассан гэж үнэн л юм бна кккккк

Avatar

Нэргүй 2024-09-29 109.70.100.69

Трамп еөк болчихвол ёроолгүй мөнгө шатаадаг НАТО-гийн санхүүжилтыг зогсоох болно. НАТО санхүүжилтгүй болвол нацист алиалагч Зеля хэн ч биш болно, дайн дуусна.

Avatar

Нэргүй 2024-09-29 202.9.40.101

Зеленский ингэж эргүүтэх юм одоо Украйнчууд өөрсдөө Зеленскийг барьж хориод орсод тушаа энэ дайн ердөө ингээл дуусна маш олон хүний амь нас аврагдана Украйн өөрсдөө төвийг сахиж европын холбоо Орсоос аль болох славян үндэстнээ бараадсан нь дээр одоо Зеленскийг барьж хорь

Avatar

зочин 2024-09-29 66.181.160.31

Эх орноо хамгаалан тэмцэж байгаа эрэлхэг эхоронч хүнийг яаж ингэж гүтгэж чадаж байнаа ..
Ямар азаар яг энэ цаг үед Украйнчуудад Зеленски заяава .. Тэнгэр бурхан л Украйнчуудыг харж үзэж дэ …

Avatar

Нэргүй 2024-09-29 202.179.2.18

Зеленскийг харахаар нэг л дайны хэнээтэй өвчтэй нөхөр харагдаад байдаг юм. Өөр улсын төлөөлөгч шиг, байлдаж л байвал Украйн хүмүүс яаж үхэх нь хамаагүй. Тэгээд ч 100000 цэрэг хилийнх нь ойролцоо ирчихээд байхад томроод л байсан. Тэр үедээ бушуухан арга хэмжээ аваад дайн гаргахгүй байх талаас нь ажиллаагүй байж одоо улс болгоноос сум танк гуйгаад яваад байх нь бүр утгагүй харагдаж байна.

Avatar

Нэргүй 2024-09-29 66.181.188.74

Маанаг оркоо орос 190мянган цэргээр цэргийн сурьгуулалт хийж байна гэж байгаад гэнэт довтолсон юм. Тэгээд чинийхээр шууд бууж егеед Украйн гэдэг улсыг байхгvй болгох байсан юм уу оркоо

Avatar

Haha 2024-09-29 202.126.91.128

😂😂😍

Avatar

Нэргүй 2024-09-29 66.181.185.89

Жинхэнэ монгол хүний хоёр нүүр гаргадаг философийг номолсон бнаа !!!

Avatar

Haha 2024-09-29 202.126.91.128

HARIN

Avatar

kddj 2024-09-29 202.126.90.166

украйн зху бүрэлдэхүүнд байсан юу үнэн энэ үнэ тэглээ гээд зху украйныг хөгжүүлж бсан дарлаж бгаагүй.

Avatar

Нэргүй 2024-09-29 202.9.46.65

ЗХУ гэж улс одоо байхгүй шүү. Өнгөрсөндөө гацсан эргүү ояа вэ!

Avatar

зочин 2024-09-29 66.181.160.31

Зааа шшшаааа чииии ….Харинч ЗХУ ийг чинь Украйн тэжээж байсан байна лээ шүү!!!!… Бас тэр Д- 2 дайнд Украйн , Белорус хоёр л Германыг ялсан байна лээ шүү !!!…Оросын түүхчид ёстойййй худлааа шаааадаг байсан байна лээ

Avatar

Haha 2024-09-29 202.126.91.241

HAHA 😂😂🙂🤩

Avatar

Үнэн 2024-09-29 66.181.161.240

Манай нэг нөхөр бид ялахгүй бол дэлхийн 3 эхлэнэ гээд байлуу яаалаа сайхан хөлдүү давс шүү

Avatar

Нэргүй 2024-09-29 66.181.185.89

Тэр давсыг Орос усаар хөлдөөсөн бнаа !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж