Трамп: Би ерөнхийлөгч болохгүй л бол энэ дайн хэзээ ч зогсохгүй

Трамп: Би ерөнхийлөгч болохгүй л бол энэ дайн хэзээ ч зогсохгүй

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Трамп: Би ерөнхийлөгч болохгүй л бол энэ дайн хэзээ ч зогсохгүй

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп, Украины ерөнхийлөгч Зеленский нар Баасан гаригт Нью-Йорк хотноо Трамп цамхагт уулзжээ. Энэ үеэр Трамп Украины ерөнхийлөгчид хандан Оросын дайныг зогсоох цаг болсон гэж хэлэв. Харин Зеленский хариуд нь "Бид дайн зогсоно, Путин ялахгүй гэдэг дээр ижил үзэл бодолтой байна. Би тантай ялалтын төлөвлөгөөгөө хэлэлцэх болно" гэжээ.

Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Зеленскийг удаа дараалан шүүмжилж байсан. Энэ удаагийн уулзалт ч болох эсэх нь тодорхойгүй байжээ. Тодруулбал, Пүрэв гаригийн орой Трамп өөрийн цахим хуудсандаа Зеленскийн бичсэн "Бид биечлэн уулзаж, бүрэн ойлголцох нь чухал" гэсэн мессежийн скрийншотыг нийтэлснээр тэдний уулзалтын тов баталгаажсан аж.

Зеленскийтэй олон жил санал зөрөлдсөн ч сайн харилцаатай хэвээр байгаа гэдгээ Трамп онцолсон байна. Мөн тэрбээр "Таны мэдэж байгаачлан би ерөнхийлөгч Путинтэй ч маш сайн харилцаатай. Хэрвээ би сонгуульд ялвал энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэх болно" гэжээ.

Энэ уулзалтаас олон зүйл ойлгож авснаа Трамп хэлжээ. "Бидний хэн хэн нь дайныг дуусгахыг хүсч байна. Хэн хэн нь шударга яриа хэлэлцээ хүсч байна. Дайн зогсох ёстой, ерөнхийлөгч Зеленский ч зогсоохыг хүсч байна. Путин ч бас зогсоохыг хүсч байгаа гэдэгт би итгэлтэй байна. Тэгэхээр энэ бол сайхан нийцэл" гэж Трамп хэлэв.

Харин Зеленский "Путин маш олон хүний амийг хөнөөлөө. Дайныг зогсоо гэж түүнийг шахамдуулах бүхнийг хийх хэрэгтэй. Тэр манай нутаг дэвсгэр дээр байгаа шүү дээ" гэжээ. Дараа нь Зеленский телеграмдаа "Бид маш утга учиртай уулзалт хийлээ. Украин дахь дайн зогсох ёстой гэдэгт бид санал нэгдсэн. Путин ялах боломжгүй. Украин ялах ёстой" гэж бичсэн байна. Тэрбээр Дональд Трампийг Украинд айлчлахыг урьсан бөгөөд ерөнхийлөгч асан очно гэдгээ илэрхийлсэн аж.

Трамп "Truth" цахим хуудсандаа "Би ерөнхийлөгч болохгүй л бол энэ дайн хэзээ ч зогсохгүй. Дэлхийн гуравдугаар дайн болж даамжрана" гэж бичжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 1 минутын өмнө 202.9.46.140

Путин барууныхны 30 жилийн турш бэлтгэсэн украйны фашизмыг устгахын тулд украйнд байлдаж байгаа…Европчууд ч украйны фашизмаас айж эхэлсэн…..энэ дайныг Орос биш АНУ, НАТО, АНгЛИ эхлүүлсэн гэдгийг эрүүл ухаантай хүн бүр ойлгоно. …

Avatar

Нэргүй 21 минутын өмнө 73.59.119.57

Энэ хаанаас юу орчуулаад тавьчихсан юм бэ ха ха их найрсаг болсон гэж шааж бна ха ха

Avatar

Нэргүй 50 минутын өмнө 202.126.89.143

Бөгспутины ганц найдвар Трамп,,,,зүгээр л шоучин гаршдээ ,,,,,пан зеленскигээр рекламдхж,,,, өөрийгөө үнэд оруулах арга л хайж байгаамшдээ,,,,,трамп аугаа америкийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдох хувь дутнаа,,,,

Avatar

зочин 50 минутын өмнө 66.181.160.31

Тийм байх шүү … Алдарт Капоне " Эелдэг харилцаатай , халаасандаа кольт буутайй байхад их ажил амжуулнаа ",….гэж хэлэх дуртай байсан гэсэн …Трампын атганд Америкийн эрх мэдэл , доллор хоёр байвал муу Орос , Украйн хоёрыг хүссэнээрээ захираншд ….

Avatar

Ц. Эрдэнэбат 59 минутын өмнө 202.9.46.128

Хаа газрын улс төрчид:- Хэд хоногийн өмнө хэлснээсээ шал өөр юм хэлж, өөрийг нь сонгохгүй!бол гээд айлган сүрдүүлэх замаар төрийн эрхэнд гарчих санаатай…

Avatar

Иймэрхүү мэдээний доор баасны ялаа шиг шавсан байдаг Орос троллууд хаачив ха ха ах 1 цагийн өмнө 203.91.112.170

Оросын троллууд нэг үе ээ бодвол эрс цөөрсөн байна ш дээ тээ бодвол санхүүжилт нь багассан гэж үнэн л юм бна кккккк

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 109.70.100.69

Трамп еөк болчихвол ёроолгүй мөнгө шатаадаг НАТО-гийн санхүүжилтыг зогсоох болно. НАТО санхүүжилтгүй болвол нацист алиалагч Зеля хэн ч биш болно, дайн дуусна.

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.9.40.101

Зеленский ингэж эргүүтэх юм одоо Украйнчууд өөрсдөө Зеленскийг барьж хориод орсод тушаа энэ дайн ердөө ингээл дуусна маш олон хүний амь нас аврагдана Украйн өөрсдөө төвийг сахиж европын холбоо Орсоос аль болох славян үндэстнээ бараадсан нь дээр одоо Зеленскийг барьж хорь

Avatar

зочин 1 цагийн өмнө 66.181.160.31

Эх орноо хамгаалан тэмцэж байгаа эрэлхэг эхоронч хүнийг яаж ингэж гүтгэж чадаж байнаа ..
Ямар азаар яг энэ цаг үед Украйнчуудад Зеленски заяава .. Тэнгэр бурхан л Украйнчуудыг харж үзэж дэ …

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.179.2.18

Зеленскийг харахаар нэг л дайны хэнээтэй өвчтэй нөхөр харагдаад байдаг юм. Өөр улсын төлөөлөгч шиг, байлдаж л байвал Украйн хүмүүс яаж үхэх нь хамаагүй. Тэгээд ч 100000 цэрэг хилийнх нь ойролцоо ирчихээд байхад томроод л байсан. Тэр үедээ бушуухан арга хэмжээ аваад дайн гаргахгүй байх талаас нь ажиллаагүй байж одоо улс болгоноос сум танк гуйгаад яваад байх нь бүр утгагүй харагдаж байна.

Avatar

Нэргүй 48 минутын өмнө 66.181.188.74

Маанаг оркоо орос 190мянган цэргээр цэргийн сурьгуулалт хийж байна гэж байгаад гэнэт довтолсон юм. Тэгээд чинийхээр шууд бууж егеед Украйн гэдэг улсыг байхгvй болгох байсан юм уу оркоо

Avatar

kddj 2 цагийн өмнө 202.126.90.166

украйн зху бүрэлдэхүүнд байсан юу үнэн энэ үнэ тэглээ гээд зху украйныг хөгжүүлж бсан дарлаж бгаагүй.

Avatar

Үнэн 2 цагийн өмнө 66.181.161.240

Манай нэг нөхөр бид ялахгүй бол дэлхийн 3 эхлэнэ гээд байлуу яаалаа сайхан хөлдүү давс шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж