Кратон хар салхи Японыг дайрах төлөвтэй байна

Кратон хар салхи Японыг дайрах төлөвтэй байна

Кратон хар салхи Японыг дайрах төлөвтэй байна

Кратон хар салхи ирэх долоо хоногт Японы Окинава мужийн баруун өмнөд арлуудыг дайрах төлөвтэй байгааг тус улсын Цаг уурын алба мэдээллээ. Японы цагаар Бямба гаригийн өглөөний 09:00 цагийн орчимд Филиппиний зүүн хэсэгт Кратон хар салхи үүсчээ.

Салхины хүч төв хэсэгтээ 65 км/цаг хүрч байна. Харин төвөөс 390 км-ийн радиуст салхины хүч 54 км/цаг байгаа аж.

Шуурга хүчээ авч хойд зүг рүү чиглэн ирэх долоо хоногийн дундуур Окинава мужийн Ишигаки, Мияако болон баруун өмнөд хэсгийн бусад аралд ойртох төлөвтэй байна.

Кратон хар салхинаас гадна Жэби халуун орны шуурга Бямба гаригийн өглөө Номхон далай дахь Марианы арлуудын ойролцоо байршлаас хөдөлжээ. Цаг уурын агентлагийн таамаглаж буйгаар Жэби шуурга ирэх долоо хоногийн эхний хагаст Японы Огасавара, Изү арлууд, Токио, Канто мужид ойртоно.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж