ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан болон бусад оронд улс төрийн орогнол эрэлхийлж буй тэрс үзэлтэн оросуудыг баривчилж, эх оронд нь буцааж магадгүй байна. ОХУ-ын эрх баригч Нэгдсэн Орос намаас саяхан Төрийн думд өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд энэ талаар тусгажээ. Хуулийн төсөл нь Оросын иргэдийг баривчлахын тулд мөрдөн байцаалтын материалыг гадаад улс руу илгээх боломжийг прокуроруудад олгох аж.
Украин дахь дайн эхэлснээс хойш Кремль тэрс үзэлтнүүдийг хавчин дарах болсон. Тэрс үзлийн хэргээр 20 мянга орчим хүн баривчлагдсан. Мөн дор хаяж 768 улс төрийн хоригдол байна. Дайныг эсэргүүцэж, улс орноосоо дүрвэсэн олон хүнийг эрэн сурвалжилж, заримыг нь хилийн чанадад хорих ялаар шийтгэсэн.
Эх орноосоо дүрвэсэн хагас сая гаруй орос иргэнийг буцаан авчрахын тулд Кремль хүчин чармайлтаа нэмэгдүүлж буй. Дотоод хэргийн яам хэт даврагчдын эсрэг шинэ стратегийн хүрээнд эх орноо орхин гарсан оросуудын албан ёсны мэдээллийн санг бий болгохыг Путинд зөвлөсөн гэх мэдээлэл байна. Тус санд дүрвэгсдийн нэр, төрсөн огноо, явах болсон шалтгаан, очих улс зэрэг хувийн мэдээллийг агуулсан байгааг эрэн сурвалжлах "Agentsvo" агентлаг долдугаар сард мэдээлжээ.
Зочин 2024-09-29 202.126.91.252
орос мөхөж байна.хурдан мөхвөл таарна.
Зочин 2024-09-29 202.126.91.222
тэрс үзэлтэй оросуудыг барих,хорих хэцүү болжээ.
энэ хүмүүс амьд явах эрхгүй юм байхдаа.
цагаантан ,улаантан оросууд бие,биенээ хядаж байсан цаг өнгөрсөн баймаар.
Зочин 2024-09-29 202.126.91.252
цагаантан соёлтой орос байсан.
Ubdultuurts 2024-09-29 216.38.195.74
indg -#;
Энх 2024-09-29 66.181.183.42
Тэнэг дайн тэнэг оросууд
Нэргүй 2024-09-29 66.181.185.64
АНУ-ын зааврын дагуу Оросыг муулж, АНУ-д амьдрах эрх авах гээд байна уу? Тийм дээ, компьютерийн ухааны мундаг мэргэжилтэн болоод, АНУ-ын ажлын виз авснаас Орос ба Хятадыг муулж, АНУ руу гарах нь илүү амархан л даа.
Нэргүй 2024-09-29 202.126.91.128
UGUI
Нэргүй 2024-09-29 66.181.160.94
Устгах хэрэгтэй
Нэргүй 2024-09-29 122.201.31.181
nowariin golognuud shig eh orniihoo esreg urvagchidiig barij ustgah heregtei dandaa baruunii mongonii golognuud l bgaa
Нэргүй 2024-09-29 66.181.188.74
Чи оросын гелег vv
Нэргүй 2024-09-29 103.168.34.55
Зөв . Эх орноосоо ашиг бүхнийг хүртчихээд .. Муухай
Нэргүй 2024-09-29 12.75.46.1
ГУЛАГ ольтрог…..
зочин 2024-09-29 66.181.180.242
Дотоодын дайсан, ялангуяа хямрал үүсгэж гадаадын үл бүтэх этгээдүүдтэй хуйвалдан нийгмийн хөрөнгө завших хулгай луйвар хийж баяжих,идэж уух зорилготой ,эх орны эрх ашгаас урвагчид эх орноо зарахад бэлэн этгээдүүд хамгийн аюултай дайсан
зочин 2024-09-29 66.181.180.242
Горбачев,Елцин мэт ардчилагч гэх урвагчид орос орныг сүйрүүлж,барууны идэш болгох дөхсөн, Нутгийнхаа 30-аад,,иргэдийнхээ 40-өөд хувийг баруунд алдсан,Дэлхийн ДНБ-ний 12 хувийг үйлдвэрлэж байсан агуу гүрнийг нурааж нэг хувийг ч үйлдвэрлэх чадваргүй болгосон, Үндэсний баялгийн гурваны нэгийг гадаад рүү зөөсөн, 1990-ээд онд өдөрт 13 мянган аж ахуйн нэгж дампуурч,мөнгөний ханшны уналт жилд 200 хувь хүрсэн, Харин азаар В,Путин,түүний нам төрд гарч,орос орон гадаадын хоол болохоос аврагдсан
Түүх тоо баримт 2024-09-29 103.212.162.108
Оросыг магтаж болно. Гэхдээ ЗХУхэзээ ч дэлхийн днб 12 хувь бүтээж байгаагүй. тийм чадал байгаагүй. Америк ч тийм байгаагүй, орос бүр өчүүхэн.
too medehgui baij buraad . 2024-09-29 66.181.182.154
orosuud 12 hubiig gargaj baisan bol odoo 2 hubiig gargaj bna. amerikuud baruuniihann 1990 ond delhiin aj vildveriiin 80 hubiig gargaj baisan bol odoo dunguj 37 hubi bolson doo. odoo aziin oronuud aj vildverjij delhiin ediin zasagt nuluutui bolood bnaa. amerikiin 21 trillion dollar bol hyatadiih 18 trillion bolson orosiih 2.4 trillion dollar bgaa shu. gehdee orosiin zarim erdemted orosiihiig 4 trillion gej vzdeg shuu..orosiih bol bodit ediin zasag bol ameri
Нэргүй 2024-09-29 66.181.185.89
Хуучин ЗХУ-ын задрал нь хэзээ нэгэн цагт болох ёстой байсан түүхэн зүй тогтолт үйл явц юмаа.
Энэ нь мөн чанартаа, дэлхийд цор ганцаар тогтож үлдсэн хамгийн хүчирхэг колонийн системийн эргэлт буцалтгүй нуран уналт болсон билээ.
Оросоос Украйны эсрэг өдүүлсэн ЦТА буюу цуст түрэмгий лэл нь тэрхүү нуран унасан колонийн тогтолцоог дахин сэргээхийг санаархсан бүтэлгүй харгис оролдлого юмаа !
иргэн 2024-09-29 103.57.95.15
Эх оронд Аюул тулгарч хэцүүдэх үед Эх орноо хаяад оргон зайлна гэдэг бол Урвалт,
Нэргүй 2024-09-29 66.181.185.89
Орост ямар ч аюул тулгараагүй байхад өөрсдөө өөртөө давуу байдал бий болгохын тул хөрш ах дүү улсруугаа харгис түрэмгийлэл үйлдсэн шүү дээ !
Нэргүй 2024-09-29 103.212.118.91
Яг л до яам гэдэг шигээр л явдагын байна энэ дарангуйлагчид