Мексикийн улстөрчид ослоор нас барлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.04-нд нийтлэгдсэн

Мексикийн улстөрчид ослоор нас барлаа

Номхон далайн эргийн амралтын газрын ойролцоо өчигдөр онгоц осолдож, тус онгоцонд сууж явсан Мексикийн дөрвөн улс төрч нас баржээ. Ардчилсан намыг төлөөлж захирагчийн сонгуульд нэр дэвших гэж байсан Хуаталко, Оаксака болон Калдероны үндэсний намын Гуалермо Рохас, Хуан Мотеро нар нас барсан байна. Зөвхөн улс төрийн хүрээний таван зорчигчтой явсан тус онгоцны бүх зорчигч нас баржээ. Мексикийн Засгийн газар хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэлийн цахилгаан хүргүүлээд байна. Ослын шалтгааныг тогтоохоор Мексикийн мөрдөх газар ажиллаж байгаа юм.

 Б. Болорсүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж