Хотоо бохирдлоос аваръя

Хотоо бохирдлоос аваръя

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
Хотоо бохирдлоос аваръя

Монгол Улс олон намын тогтолцоо руу шилжсэнээс хойших 34 жилийн 30-д нь Монгол Ардын нам нийслэлийг удирдлаа. Нэг эргээд харахад улаанбаатарчууд зам дээрээ түгжирдэг, утаан дунд ханиалгадаг, бетонон ширэнгэн дунд төөрдөг, алга сөөм газрыг нь үлдээлгүй зарсанаас хүүхдээ салхилуулах, иргэд нь чөлөөтэй алхах ч боломжгүй болчихжээ. Азийн цагаан дагина биш бохирдолдоо дарлагдсан жирийн л нэг саарал хот болчихжээ.  

Дүүжин тээвэр, “Тэнгэрийн зам”, хурдны зам, агаарын бохирдлыг бууруулах төслүүд, коксжсон нүүрсний үйлдвэр зэрэг сайхан сайхан амлалтууд салхинд хийсч, дөрвөн жилд нэг удаа шилний цаанаас чихэр долоолгодог үе нь дахин ирээд, хаалга тогшоод зогсож байна.

Дахиад 30 жил ийм байдалтайгаа байцгаах юм уу?!

 Н.Номтойбаярын удирдсан энэхүү шинэ хүчин 360 гаруй мянган сонгогчийн санал авч, УИХ-д төлөөлөлтэй болж, өдгөө хамгийн их санал авсан гурван нам хамтарсан Засгийн газар байгуулснаас цор ганцаар хүчтэй сөрөг хүчний байр суурин дээр зогсоод байна. УИХ-д гаргасан амжилтаа бататгахын тулд энэ удаагийн НИТХ-ын сонгуульд “Иргэн баян бол хот баян” мөрийн хөтөлбөрийг боловсруулжээ. 

Хотоо бохирдлоос аваръя уриагаа тодотгохын тулд НИТХ-ын сонгуулийн нээлтээ Улаанчулуутын хогийн цэг дээрээс хийлээ.

“Улаанбаатар хотоос гарч байгаа хогийг боловсруулж дизель түлш гаргаж авбал Монгол Улсын нэг жилд хэрэглэж байгаа дизель түлшний 30 хувийг хангах боломжтой” гэсэн тооцоог гаргаж, энэ асуудалд олны анхаарлыг хандуулахын тулд Улаанчулуутын хогийн цэгээс сонгуулийн нээлтээ хийсэн юм байна.

Хог зүгээр нэг газар хэвтдэг зүйл биш алт, цаашилбал дизелийн түлш болдог гэдгийг дэлхийн улсууд аль хэдийнэ нээгээд, хэрэгжүүлээд хэдэн арван жил болж байна. Иймээс мэддэг, чаддаг гадны мэргэжилтнүүдийг урьж авчирснаар энэхүү боломжгүй зүйл боломжтой болохыг Үндэсний эвсэл энэ удаагийн орон нутгийн сонгуулиар иргэд, сонгогчдодоо тайлбарлан таниулж эхлээд байна.

 Хогийг хог гэж бодож байгаа нь хамгийн хоцрогдсон сэтгэлгээ. Улаанбаатар хотод жил 1.4-1.5 сая тонн хог хаягдал гардаг. Жилд дунджаар 300 мянган тонн нэмэгддэг гэсэн судалгаа байна. Харин үүнээс дахин боловсруулж баялаг болгож байгаа хувь нь дөрөвхөн хувь. Өндөр хөгжилтэй орнууд хогийг 85 хувиар боловсруулж чаддаг. Хог бол баялаг юм гэж УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр өгүүлсэн байна.

Үндэсний эвслээс сонгогдсон . Нийслэлийн төсөв 2020 онд 800 тэрбум, 2022 онд 2 их наяд, 2024 онд 5 их наяд төгрөг болж огцом өсөөд байна. Ийм байхад яагаад асуудлуудыг шийдэж чадахгүй байна вэ? Улаанбаатарын гол асуудлуудын нэг болсон бохирдлоос ангижирч чадахгүй байна вэ.

Иймд төрд хяналт хэрэгтэй байна. Нийслэлийн Иргэдийн хуралд Үндэсний эвслийн төлөөлөл хэрэгтэй байна. Эсвэл хотыг ийм байдалтай болтол нь 30 жил удирдсан МАН-д дахин итгэх юм уу?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж