Японы шинэ ерөнхий сайд танхимаа бүрдүүлж эхэллээ

Японы шинэ ерөнхий сайд танхимаа бүрдүүлж эхэллээ

Японы шинэ ерөнхий сайд танхимаа бүрдүүлж эхэллээ

Эрх баригч Либерал ардчилсан намын (LDP) даргаар сонгогдсон удирдагч Ишиба Шигеру өөрийн танхимдаа намын удирдах албан тушаалтнууд болон гишүүдийг сонгож эхэлжээ. Тэрбээр өнгөрсөн Баасан гаригт болсон удирдлагын сонгуульд хамт өрсөлдсөн хууль тогтоогчдоо гол албан тушаалд томилох талаар хэлэлцэж байгаа юм.

“LDP”-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ишиба Японы 102 дахь Ерөнхий сайд болж, ирэх Мягмар гаригт ээлжит бус хуралдааны дараа танхимаа нээх төлөвтэй байна.

Тэрбээр Баасан гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр өөрийнх нь эсрэг өрсөлдсөн хүмүүс нь голлох албан тушаалд томилогдох нь зүй ёсны хэрэг гэжээ.   Ишиба Засгийн газрын танхимаа ажиллуулж, эрх баригч болон сөрөг хүчний хууль тогтоогчдын дунд мэтгэлцсэний дараа бүх нийтийн сонгуулийн доод танхимыг аль болох хурдан тараах төлөвлөгөөтэй байгаагаа хэлэв. Гэхдээ тараах хугацааг шийдэхээсээ өмнө олон нийтийн санаа бодлыг үнэлж дүгнэх төлөвтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: NHk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн.. 2024-09-28 202.21.107.15

1939 онд олон монголчууд…Орос ах нар Халхын голын хөвөөнд…..Баянцагааны нуруунд амь эрсдсэн дээ…..Бас олон Хятад ..Солонгос иргэдийг тамлан зовоосон доо …..731 Японы 731 р отряд нэртэй …амд хүнийг эд эрхтэнг нь авдаг… эмс охидыг хүчирхийлдэг….. тэр үеийн самуурайн хамаатан…үр сад нь гэмгүй царайлаад л явж байна ..шүү…

Avatar

Нэргүй 2024-09-28 66.181.160.42

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж